Сурталчилгаа (15)
Хаах

Бидний сайн мэддэг зүйлс өмнө нь ийм нэртэй байжээ!

Бидэнд логог нь хараад л эсвэл нэрийг нь уншаад л юу гэдгийг нь мэддэг аль хэдийн брэнд болчихсон танил зүйлс байдаг. Харин тэдгээр алдартай зүйлс нэгэн цагт хэний ч мэдэхгүй өөр нэртэй байсан гэвэл та итгэх үү. Ингээд та бүхэнд бидний дунд нэр алдар нь түгсэн зүйлсийн солигдсон нэрсийг хүргэж байна. 

Бидний сайн мэддэг зүйлс өмнө нь ийм нэртэй байжээ!

1 "Google" анх "Backrub" гэсэн нэртэй байжээ

Шууд утгаараа нуруу илэх гэж орчуулагдах "Backrub" хэмээх хар ярианы хэллэг нь "тус болох" гэсэн утгыг илэрхийлдэг аж.

"Google" анх "Backrub" гэсэн нэртэй байжээ

2 "Queen" уу, "Smile" уу

Алдарт "Queen" хамтлаг анх "Smile" нэртэйгээр байгуулагдаж байжээ. Харин хамтлагийн гоцлол дуучин Фреди Меркури (Freddy Mercury) "хатан хаан шиг эрхэмсэг баймаар байна" гэж шийдсэн учраас хамтлагаа хатан хаан буюу "Queen" хэмээн нэрлэсэн аж. 

"Queen" уу, "Smile" уу

3 "The Big Bang Theory" цувралыг анх "Lenny, Penny, And Kenny" гэж нэрлэж байв

Ердөө гурван гол дүртэй байсан энэхүү цувралыг илүү содон болгохын тулд нэрийг нь сольжээ. 

"The Big Bang Theory" цувралыг анх "Lenny, Penny, And Kenny" гэж нэрлэж байв

4 "Snapchat" болон "Pictaboo"

"Snapchat" анх "Pictaboo" нэрийг сонгосон ч ижил нэртэй компани хэдийн байсан юм. Тийм учраас компанийн удирдлагууд нэр болон логогоо өөрчлөхөөс өөр аргагүй болжээ. 

"Snapchat" болон "Pictaboo"

5 "Powerpuff Girls" буюу "Whoopass Girls"

"Powerpuff Girls" хүүхэлдуйн гол дүрүүдийг "Whoopass Girls" буюу "өгзөг өшиглөгч охидууд" гэсэн нэртэйгээр гаргах байсан ч энэ нэр нь хүүхэлдэйн кинонд зохимжгүй гэсэн үндэслэлээр нэрийг нь сольсон аж. 

"Powerpuff Girls" буюу "Whoopass Girls"

6 "Six Of One" буюу "Friends"

Анх "Six Of One" гэсэн нэртэйгээр бүтээгдэж байсан телевизийн цувралыг олонд илүү танил санагдуулах үүднээс нэрийг нь найзууд буюу "Friends" гэж өөрчилсөн байна. 

"Six Of One" буюу "Friends"

7 "Mr Bean" анх "Mr Cauliflower" байжээ

Та бидний сайн мэдэх "Mr Bean"-ыг "Mr Cauliflower" гэх байсан ч нэр нь дэндүү урт санагдсан учраас сольжээ. 

"Mr Bean" анх "Mr Cauliflower" байжээ

8 Хермионе Грэйнжер (Hermione Granger) бус Хермионе Пакл (Hermione Puckle)

Хермионе гэдэг нэрийг Шекспирийн "Өвлийн үлгэр"-ээс авсныг "Харри Поттер"-ийн зохиогч Ж.К.Роулинг дурдаж байв. Харин үүнээс сонирхолтой нэгэн баримт байгаа нь Хермионегийн овог эхэндээ Грейнжэр биш Пакл байжээ. Харри Поттер, Рон Уизли болон Хермионе Пакл гурав дуртай киноны чинь гол дүрүүд байна гээд боддоо.

Хермионе Грэйнжер (Hermione Granger) бус Хермионе Пакл (Hermione Puckle)

9 "Jerry And David’s Guide To The World Wide Web" болон "Yahoo"

"Yahoo" компанийн үүсгэн байгуулагч нар болох Жерри Яан (Jerry Yang) болон Девид Фило (David Filo) нар өөрсдийн нэрээр цахим хайлтын системээ нэрлэх байсан ч тэр нь тэндүү урт санагдсан аж. Тиймээс тэд ердөө л "Yahoo" гэсэн үгийг сонгожээ. 

"Jerry And David’s Guide To The World Wide Web" болон "Yahoo"

10 "Ерөнхийлөгчийн ордон" - "Цагаан ордон"

Цагаан ордон нь "Ерөнхийлөгчийн ордон", "Ерөнхийлөгчийн байр", "Гүйцэтгэх байгууллагын байр" гэх мэт нэрүүдийг сольж байжээ.

"Ерөнхийлөгчийн ордон" - "Цагаан ордон"

11 "Mortimer" хулгана "Mickey Mouse" болсон нь

"Mickey Mouse"-ыг уг нь "Mortimer" гэж нэрлэх байжээ. Харин тус дүрийг Уолт Дисней (Walt Disney)-нб эхнэрт энэ нь таалагдаагүй учраас нэрийг нь сольсон гэдэг. 

"Mortimer" хулгана "Mickey Mouse" болсон нь

12 "Pink Floyd" буюу "Screaming Abdabs"

"Screaming Abdabs" гэдэг нь эртний англи хэлээр "хэн нэгний өдөх, уурыг нь барах" гэсэн утгатай аж. Алдарт рок хамтлаг 60-аад оны үед дөнгөж уран бүтээлээ эхлүүлж байх үедээ энэ нэрээр өөрсдийгөө нэрлэж байжээ. 

"Pink Floyd" буюу "Screaming Abdabs"

13 Хөвсгөр Боб - Хөвсгөр хүү (Spongeboy)

Энэхүү хүүхэлдэйн киноны нэр солигдоогүй бол анги бүрийнх нь эхэнд "SpongeBoy Squarepants!" гэж дуулж байх байжээ. Зохиогчийн эрхийн зөрчил гарсан тул нэрийг нь Хөвсгөр Боб болгож өөрчилснөө киног бүтээгч Стефен Хилленбур дурдсан байна.

Хөвсгөр Боб - Хөвсгөр хүү (Spongeboy)

14 "Pepsi" анх "Brad's Drink" нэртэй байжээ

1893 онд "Brad's Drink" нэртэй худалдаанд гарч байсан хийжүүлсэн ундаа амжилт олигтой олохгүй байсн учраас 1898 онд нэрийг нь "Pepsi" гэж өөрчилжээ. 

"Pepsi" анх "Brad's Drink" нэртэй байжээ

15 "Ширэнгийн хаан"- "Араатны хаан арслан"

Бидний бүгдээрээ дуртай энэхүү хүүхэлдэйн кино олон нийтэд цацагдахынхаа өмнө нэлээн хэдэн нэр сольжээ. Эхэндээ "Ширэнгийн хаан" гэж нэрлэж байсан ч кинон дээр ямар ч ширэнгэ гардаггүй, бүх үйл явдал нь Саваннад өрнөдөг тул сольсон байна.

"Ширэнгийн хаан"- "Араатны хаан арслан"

16 "Firebird" - "Firefox"

Алдартай веб хөтөч "Firefox"-ийн эхний хувилбарууд "Firebird" гэдэг нэрээр гарч байв. Нэрийг нь сольсон шалтгааныг "Цээжлэхэд илүү амар бас гоё сонсогдож байсан. Бас их өвөрмөц" хэмээн тус компани тайлбарлажээ.

"Firebird" - "Firefox"

17 Лунар Ларри (Lunar Larry) - Базз Лайтер (Buzz Lightyear)

"Тоглоомын түүх" хүүхэлдэйн кинон дээр гардаг Базз Лайтерыг сансрын нисгэгч "Базз" хэмээх Эдвин Алдрин (Edwin ‘Buzz’ Aldrin)-ий дурсгалыг хүндэтгэн тэгж нэрлэжээ. Харин түүнээс өмнө тоглоомон сансрын нисгэгч маань Лунар Ларри гэдэг нэртэй байжээ.

Лунар Ларри (Lunar Larry) - Базз Лайтер (Buzz Lightyear)

18 "Маруфуку" - "Нинтендо"

1889 онд Фүсажиро Ямаучи япон хөзөр үйлдвэрлэдэг "Маруфуку" хэмээх компани байгуулжээ. Улмаар 1951 онд компаний нэрийг "Nintendo Playing Card Co.Ltd" хэмээн сольсноор та бидний сайн мэдэх алдарт "Нинтендо" компаний үүсэл тавигдсан байна.

"Маруфуку" - "Нинтендо"

19 "3000" - "Хөөрхөн хүүхэн"

3000 гэдэг нь киноны гол дүр Эдвард Луис (Edward Lewis ) Вивиан Уорд (Vivian Ward)-той хамт нэг долоо хоногийг өнгөрүүлэхийн тулд санал болгосон мөнгөний хэмжээ юм байна.

"3000" - "Хөөрхөн хүүхэн"

20 "Great Gatsby" - "Агуу Гэтсби"

Алдарт роман хэвлэгдэхээс дөнгөж гурван долоо хоногийн өмнө зохиолч Скотт Фицжералд (F. Scott Fitzgerald) “Улаан, хар, цэнхрийн доор” хэмээх нэрийг нь солихоор шийджээ. Роман дээрх симболизмын илэрхийллийг тодоор тусгахын тулд уг нэрийг өгсөн байжээ.

"Great Gatsby" - "Агуу Гэтсби"

7
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()