Сурталчилгаа (15)
Хаах

Хоорондоо төгс зохицдог жүжигчид!

2018-10-19, 15:30
7,343

Таны дуртай кинонд хамтарч тоглосон хайртай жүжигчид тань өөр олон кинонд ч мөн хамтрагчид болж тоглосон байдгийг та анзаарч байсан уу? Бие биенээ сайн мэдэрдэг жүжигчид гэж байдаг бөгөөд ямар ч төрлийн кинонд хамтарч тэс өөр дүрүүд гаргах чадвартай байдаг. Мөн энэ үед жүжигчдийн нөхөрлөл ч илүү бэхэждэг ажээ. Тэгвэл бид энэ удаа уншигчиддаа хамгийн олон удаа хамтран кинонд тоглосон жүжигчдийг танилцуулахаар бэлтгэлээ.

Хоорондоо төгс зохицдог жүжигчид!

15 Мэттью МакКонахи болон Вуди Харрельсон хамт гурван кинонд тоглосон

Жүжигчин Мэттью Макконахи (Matthew McConaughey) болон Вуди Харрельсон (Woody Harrelson) нар хамгийн анх 1999 оны "EDtv" кинонд тоглож байсан юм. Тэр цагаас хойш 19 жил өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд тэд маш дотны найзууд болохоос гадна дахин хоёр ч кинонд хамтран дүр бүтээжээ.

Мэттью МакКонахи болон Вуди Харрельсон хамт гурван кинонд тоглосон

14 Брэдли Купер болон Женнифер Лоуренс нар хамт гурван кинонд тоглосон

Жүжигчин Женнифер Лоуренс (Jennifer Lawrence) Оскарын шагнал хүртсэн кинондоо Брэдли Купер (Bradley Cooper)-тэй хамт тоглосон юм. Тухайн үед тэд хоёул дүрдээ орохын тулд цагийг хамт өнгөрөөж, бэлтгэл хийсдэг байсан аж. Тиймээс ч хожим сайн найзууд болсон нь дамжиггүй. Ийнхүү жүжигчид маань нийт гурван кинонд хамтран тогложээ.

Брэдли Купер болон Женнифер Лоуренс нар хамт гурван кинонд тоглосон

13 Райан Гослинг болон Эмма Стоун хамт гурван кинонд тоглосон

Кино бүртээ амраг хосуудын дүр бүтээдэг жүжигчин Райан Гослинг (Ryan Gosling) болон Эмма Стоун (Emma Stone) нар "Crazy Stupid Love" киноноос авахуулаад Оскарын шилдэг кино болох "La La Land"-д хүртэл тогложээ. Үүнийг л хамтдаа амжилтад хүрнэ гэж нэрлэх байх.

Райан Гослинг болон Эмма Стоун хамт гурван кинонд тоглосон

12 Кристен Стюарт болон Жесси Айзенберг хамт гурван кинонд тоглосон

Жесси Айзенберг (Jesse Eisenberg), Кристен Стюарт (Kristen Stewart) нар 2009 онд гарсан "Adventureland" киноны зураг авалт дээр танилцжээ. Тэр цагаас хойш жүжигчид маань дахин хамтдаа нийт хоёр кинонд дүр бүтээсэн юм. 

Кристен Стюарт болон Жесси Айзенберг хамт гурван кинонд тоглосон

11 Аль Пачино мөн Роберт Де Ниро нар гурван кинонд тоглосон

Домогт жүжигчид болох Аль Пачино (Al Pacino), Роберт Де Ниро (Robert De Niro) нах анх "Загалмайлсан эцэг-2" кинонд тоглож байв. Хэдийгээр тэд "Загалмайлсан эцэг-2" кинонд хоёул дүр бүтээсэн боловч хэзээ ч нэг нэгнээ харж байгаагүй аж. Хожим тэд дахин "Heat" кинонд тоглосон боловч кинон дээр ердөө 7 минут л хамт гардаг юм. Харин ирэх онд тэдний тоглосон "Kill the Irishman" киноны дараагийн анги нээлтээ хийх ажээ.

Аль Пачино мөн Роберт Де Ниро нар гурван кинонд тоглосон

10 Шейлин Вудли болон Энсел Эльгорт хамт гурван кинонд тоглосон

Нэгэн цагт Шейлин Вудли (Shailene Woodley), Энсел Эльгорт (Ansel Elgort) нар дэлгэцийн хамгийн романтик хосуудаар тодорч байсан. Тэдний хамтдаа тоглосон "The Fault in Our Stars" кино залуусыг байлдан дагуулж чадсан юм. Түүнээс хойш тэд дахин хоёр кинонд хамтран тогложээ. 

Шейлин Вудли болон Энсел Эльгорт хамт гурван кинонд тоглосон

9 Дрю Бэрримор болон Адам Сэндлер хамт гурван кинонд тогложээ

Адам Сандлер (Adam Sandler) болон Дрю Бэрримор (Drew Barrymore) нар гурван кинонд хамт тоглосон ч хэзээ ч хайртай хосуудын дүрийг бүтээж байгаагүй нь сонирхолтой.

Дрю Бэрримор болон Адам Сэндлер хамт гурван кинонд тогложээ

8 Марион Котийяр мөн Гийом Кане хамт дөрвөн кинонд тоглосон

Марион Котийяр (Marion Cotillard), Гийом Кане (Guillaume Canet) хоёр жүжигчин маань хоёул Франц бөгөөд бие биетэйгээ сайхан зохицдог ажээ. Тэд Франц, Америкийн нийт дөрвөн кинонд хамтарчээ.

Марион Котийяр мөн Гийом Кане хамт дөрвөн кинонд тоглосон

7 Жонни Депп болон Хелена Бонем Картер нийт долоон кинонд тогложээ

Хүн бүрийн хайртай жүжигчний нэгээр яах аргагүй тодордог Жонни Депп (Johnny Depp)  жүжигчин Хелена Бонем Картер (Helena Bonham Carter)-тай хамтран маш олон кинонд тоглож байжээ. Тэдний хамтдаа тоглосон кино болгон амжилтад хүрдэг нь гайхалтай. Харин ийнхүү олон удаа хамт ажилласан нь Хеленагийн нөхөр найруулагч Тим Буртон (Tim Burton)-той холбоотой гэнэ. Учир нь Тим өөрийн кинондоо эхнэрээ болон Жонниг заавал тоглуулах сонирхолтой байдаг аж. Ийнхүү жүжигчид маань нийт долоон дэлгэцийн уран бүтээлд хамтарсан юм.

Жонни Депп болон Хелена Бонем Картер нийт долоон кинонд тогложээ

6 Винс Вон мөн Жон Фавро нар долоон кинонд тоглосон

Инээдмийн киноны алдартай хамтрагчдын нэг бол яах аргагүй Жон Фавро (Jon Favreau) болон Винс Вон (Vince Vaughn) нар юм. Тэд "Rudy", "Swingers" зэрэг нийт долоон кинонд хамт тогложээ.

Винс Вон мөн Жон Фавро нар долоон кинонд тоглосон

5 Крис Эванс болон Скарлетт Йоханссон хамт долоон кинонд дүр бүтээсэн

Хүмүүс Крис Эванс (Chris Evans) болон Скарлетт Йоханссон (Scarlett Johansson) нарыг "Marvel" кино компанийн супер баатруудын дүрээр сайн мэднэ. Гэхдээ тэд үүнээс өмнө хоёр ч кинонд хамт тоглосон юм шүү.

Крис Эванс болон Скарлетт Йоханссон хамт долоон кинонд дүр бүтээсэн

4 Мэтт Дэймон болон Бен Аффлек хамт есөн кинонд тоглосон

Мэтт Дэймон (Matt Damon), Бэн Аффлек (Ben Affleck) нар ердөө аравхан настайгаасаа нөхөрлөж эхэлсэн билээ. Тэд хамтдаа олон зүйлийг даван туулж эцэст нь мөн л хамтдаа Оскарын шагнал хүртсэн түүхтэй. Чадварлаг жүжигчид маань хамтдаа есөн кинонд тоглож байжээ. 

Мэтт Дэймон болон Бен Аффлек хамт есөн кинонд тоглосон

3 Сет Роген болон Жеймс Франко нар хамт 10 кинонд тоглосон

Жеймс Франко (James Franco) болон Сет Роген (Seth Rogen)-ы нөхөрлөл их эртнээс эхэлжээ. Хамгийн анх 1999 оны телевизийн олон ангит "Freaks and Geeks" кинонд найзуудын дүрийг бүтээсэн юм. Түүнээс хойш залуус хамтдаа есөн  дэлгэцийн уран бүтээлд тогложээ.

Сет Роген болон Жеймс Франко нар хамт 10 кинонд тоглосон

2 Бен Стиллер болон Оуэн Уилсон хамт 11 кинонд тоглосон

Бен Стиллер (Ben Stiller), Оуэн Уилсон (Owen Wilson) нар магадгүй хүн бүрийн хамгийн дуртай инээдмийн киноны хамтрагчид байх. Тиймээс ч тэд олон уран бүтээл дээр хамтрахдаа таатай байдаг нь гарцаагүй. Та тэднийг хамтдаа нийт 11 кинонд тоглосон гэвэл итгэх үү?

Бен Стиллер болон Оуэн Уилсон хамт 11 кинонд тоглосон

1 Адам Сэндлер болон Роб Шнайдер нар нийт 18 кинонд хамтарсан

Хамтдаа хамгийн олон кинонд хамтран тоглосон жүжигчид бол яах арагүй Адам Сэндлер (Adam Sandler) болон Роб Шнайдер (Rob Schnieder) нар юм. Тэд үргэлж инээдмийн кинонд тоглодог гэдгээр нь үзэгчид сайн мэднэ. Харин та тэднийг нийт 18 дэлгэцийн уран бүтээлд хамтарч тоглосныг мэдэх үү?

Адам Сэндлер болон  Роб Шнайдер нар нийт 18 кинонд хамтарсан

27
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()