Сурталчилгаа (15)
Хаах

Шүтэн бишрэгчтэйгээ гэрлэсэн алдартнуудын хайрын түүх

Ижилхэн амьдралын хэв маяг, асуудал, жаргал зовлонг туулдаг учраас ихэнх одууд өөртэйгөө ижил олны танил хүмүүстэй гэрлэдэг. Гэхдээ энгийн нэгэнд хөл алдан дурлаж, гэрлэсэн одууд ч цөөнгүй. Хэчнээн улаан хивсэн дээгүүр алхаж, олны анхаарлын төвд байдаг ч эцсийн эцэст тэд ч бас хэн нэгэнд дурладаг энгийн л хүмүүс. Магадгүй шүтэн бишрэгчтэйгээ гэрлэх нь хамгийн зөв сонголт байж ч болох юм. Учир нь хайртай хүн тань үргэлж таны ажлыг ойлгож, хүндэлж, биширнэ шүү дээ.

Шүтэн бишрэгчтэйгээ гэрлэсэн алдартнуудын хайрын түүх

1 Мэт Дэмон (Matt Damon) болон бартендер Лучиана Баросо (Luciana Barroso)

Хүн заяаны ханьтайгаа санамсаргүй тааралддаг гэж хүмүүс ярьдаг. Энэ ч үнэн болохыг Мэт Дэмоны жишээгээр харж болно. Тэрээр нэгэн үдэш гадуур гарч, юм ууж яваад л үзэсгэлэнт бартендер бүсгүйг олж харсан гэдэг. Тэд болзож эхлэхэд бартендер бүсгүй "А" зэрэглэлийн супер одтой болзогч бүсгүй хэмээгдэж шар хэвлэлийнхний бай болж байсан ч Мэт Дэмон түүнд  үнэхээр хайртай байсан учраас 2005 онд гэрлэлтээ батлуулсан юм. Тэд одоо ч хамт байгаа бөгөөд Холливуудаас хол энгийн нэгэнтэй гэрлэсэн маань үнэхээр азтай хэмээн Мэт Дэмон нэгэн ярилцлагадаа дурдаж байжээ.  

Мэт Дэмон (Matt Damon) болон бартендер Лучиана Баросо (Luciana Barroso)

2 Патрик Дэмпси (Patrick Dempsey) болон үсчин Жилян Финк (Jillian Fink)

"Grey's Anatomy" киноны үзэгчид дунд Патрик Дэмпситэй гэрлэхийг нууцхан хүсдэг бүсгүйчүүд олон гэдэгтэй маргахгүй биз ээ. Гэвч харамсалтай нь тэрээр одоогоос хориод жилийн өмнө эхнэртэй болчихжээ. 90–ээд оны үед Дэмпси одоогийнх шиг нэр алдартай болоогүй байхдаа нэгэн үсчний салонд үсээ засуулахаар орсон бөгөөд   үзэсгэлэнт үсчин бүсгүй Жилянаас нүд салгаж чадалгүй анхны харцаар дурласан гэдэг. Удалгүй тэд болзож 1999 онд гэрлэсэн билээ. Түүнээс хойш уригдсан улаан хивсний ёслол бүртээ хамтдаа ирдэг болсон юм.

Патрик Дэмпси (Patrick Dempsey) болон үсчин Жилян Финк (Jillian Fink)

3 Николас Кэйж (Nicolas Cage) болон зөөгч Алис Ким (Alice Kim)

Тэднийг анх танилцах үед Алис 19-хөн настай, зөөгч хийдэг охин байв. Удалгүй тэдний дунд оч гялбан, амьдралаа холбож хүү Кал-Элигээ өлгийдөн авчээ. Хамтын амьдралдаа олон салж нийлсэн ч 11 жилийн турш эхнэр нөхөр гэгдэж байсан юм.

Николас Кэйж (Nicolas Cage) болон зөөгч Алис Ким (Alice Kim)

4 Виз Калифа (Wiz Khalifa) болон Амбер Рөүз (Amber Rose)

Магадгүй та Виз Калифаг өөрийн шүтэн бишрэгчтэйгээ гэрлэсэн гэж бодож байгаа байх. Гэвч эсрэгээрээ юм. Виз Калифа нэгэн ярилцлагынхаа үеэр “Ганцхан бүсгүйтэй бүх амьдралаа өнгөрүүлнэ гэвэл та хэнийг нэрлэх вэ?” гэж сэтгүүлчийг асуухад  Амбер Рөүз гэж хариулж байсан гэдэг.

Виз Калифа (Wiz Khalifa) болон Амбер Рөүз (Amber Rose)

5 Мэтью Луис (Matthew Lewis) болон арга хэмжээ зохион байгуулагч Анжела Жонс (Angela Jones)

Мэтью Луисын гэрлэлт ч мөн сэтгэл хөдөлгөм дурлалын түүхүүдийн нэг юм. Мэтью Луис Харри Поттер киноныхоо сурталчилгааны ажлын үеэр арга хэмжээ зохион байгуулагч, Харри Поттерын улаан фен Анжелатай танилцжээ. Тэд тун удалгүй болзож эхэлсэн бөгөөд тухайн оныхоо 5 сард гэрлэлтээ баталгаажуулжээ.

Мэтью Луис (Matthew Lewis) болон арга хэмжээ зохион байгуулагч Анжела Жонс (Angela Jones)

6 Рийс Витэрспүүн (Reese Witherspoon) болон Жим Тот (Jim Toth)

Жүжигчин Раян Филип (Ryan Phillippe) –ээс дуулиантайгаар салсных нь дараа Рийс Витэрспүүнийг өөр нэгэн жүжигчинтэй болзох байх хэмээн шүтэн бишрэгчид нь хүлээж байсан биз. Гэвч түүний хоёр дахь дурлал камерын өмнөх нэгэн бус камерын араас бүхнийг зохицуулдаг нэгэн байв. Жим Тот бол түүний төлөөлөгч агент буюу өөрөөр хэлбэл түүний хамгийн том шүтэн бишрэгчийн ажлыг хийдэг нэгэн юм.

Рийс Витэрспүүн (Reese Witherspoon) болон Жим Тот (Jim Toth)

7 Адам Сандлер (Adam Sandler) болон Жэки (Jackie)

Адам Сандлер бол маш онцгой жүжигчин. Түүний шүтэн бишрэгч байна гэдэг нь ч өөрөө маш онцгой хэрэг юм. Түүний одоогийн эхнэр Жэки дундын найзуудаараа дамжуулан өөрийн шүтээн Адамтай танилцжээ. Адам түүнд өөрийн “Big Daddy” кинондоо дүр санал болгож байжээ. Ингээд тэд 2003 онд гэрлэсэн бөгөөд өдгөө 15 жилийг аз жаргалтайгаар өнгөрүүлээд байна.

Адам Сандлер (Adam Sandler) болон Жэки (Jackie)

8 Дэвид Бэкхем (David Beckham) болон Виктория Адамс (Victoria Adams)

Магадгүй та "Spice Girls" хамтлагийн дуучин Виктория Адамсыг алдарт хөл бөмбөгчний шүтэн бишрэгч байсан гэж бодож байна уу? Гэвч эсрэгээрээ. Харин ч Бэкхем үзэсгэлэнт бүсгүй Викториягийн шүтэн бишрэгч байсан бөгөөд 1997 оны хөл бөмбөгийн тоглолтын дараа танилцах боломж олдсон гэдэг. Үүний дараа удалгүй болзож удалгүй гэрлэн өдгөө 4 хүүхдийн аав, ээж болоод байна.

Дэвид Бэкхем (David Beckham) болон Виктория Адамс (Victoria Adams)

9 Жон Траволта (John Travolta) болон Кэли Престон (Kelly Preston)

Бидний ихэнх нь л өсвөр насандаа кино оддод дурлаж үзсэн байдаг. Одоогийнх шиг инстаграм, фэйсбүүкээр дагах бус зөвхөн киног нь үзээд палкатыг нь ханандаа наадаг байсан тэртээх үед 16 настай Кэли Престон “Grease киног үзээд гол дүрийн залууд дурлан Жоны зургийг унтлагын өрөөнийхөө ханан дээр нааж байжээ. Бусад өсвөр насныхантай адилаар тэрээр дурлалт одтойгоо гэрлэж байгаагаар өөрийгөө төсөөлөн боддог байсан бол хувь тавилангийн эргүүлгээр тэр үнэхээр Жонтой гэрлэжээ.

Жон Траволта (John Travolta) болон Кэли Престон (Kelly Preston)

10 Фэрги (Fergie) болон Жош Духамэл (Josh Duhamel)

Тэд хоёул тухайн үедээ алдар нэртэй уран бүтээлчид байв. Гэсэн хэдий ч тэднийг биечлэн танилцахаас 5 жилийн өмнө Жош Фергиг "InStyle" сэтгүүлээс олж хараад дурласан байсан гэдэг.

Фэрги (Fergie) болон Жош Духамэл (Josh Duhamel)

11 Жэссика Алба (Jessica Alba) болон туслах Каш Уоррэн (Cash Warren)

Холливуудын оддын арын албанд ажилладаг хэдий ч хэзээ ч камерын өмнө гардаггүй олон хүмүүс байдаг. Тэдний нэг болох туслах Кэш 2004 онд Жэссика Албагийн гол дүрд нь тоглосон Fantastic Four” кинон дээр ажиллаж байв. Тэрээр Албад дурлаж, эргүүлж эхэлсэн бөгөөд тэр нь ч амжилттай болж болзож эхлэн 4 жилийн дараа гэрлэсэн билээ. Одоо тэд 3 хүүхэдтэй билээ.

Жэссика Алба (Jessica Alba) болон туслах Каш Уоррэн (Cash Warren)

12 Сандра Баллок (Sandra Bullock) болон Жэс Жэймс (Jesse James)

А зэрэглэлийн од Сандрад дурлахгүй хэн байх билээ. Гэвч Сандра хуучин нөхөр, мотоциклын дэлгүүрийн эзэн, реалити шоуны од Жэсийнхээ том шүтэн бишрэгч нь байсан гэдэг. Тэд танилцан дурлалцаж, гэрлээд 2 жил хамт амьдарсан ч салсан билээ.

Сандра Баллок (Sandra Bullock) болон Жэс Жэймс (Jesse James)

13 Кэти Холмс (Katie Holmes) болон Том Крус (Tom Cruise)

Бяцхан охин байхдаа Кэти Томын бүх л киног бишрэн үздэг, том шүтэн бишрэгч нь байсан ба Томын зургуудыг дэвтрийн завсраа авч явдаг байсан гэдэг. Хэдэн жилийн дараа Кэти ч мөн кино од болж Том Крустэй танилцах боломж тохиож бүр гэрлэн, охинтой болсон билээ. Тэд одоо салсан ч гэлээ амьдрал үнэхээр баялаг гэдгийг эндээс харж болох юм.

Кэти Холмс (Katie Holmes) болон Том Крус (Tom Cruise)

14 Тоби Магуер (Tobey Maguire) болон түүний хуучин эхнэр Жэннифер Мэйр (Jennifer Meyer)

Жэннифер Мэйр гэдэг нэр гоёл чимэглэлийн ертөнцөд ихээхэн танил бөгөөд олны танил олон хүмүүстэй найзалж нөхөрлөдөг нэгэн юм. Гэсэн ч тэрээр Тобигийн томоохон шүтэн бишрэгч нь байжээ. Танилцсанаасаа 5 жилийн дараа хосууд гэрлэж, хүү охин хоёртой болж 10 жилийг хамтдаа өнгөрүүлсний дараа 2 тийш болжээ. Салалтынхаа дараа Мэйр компаниа өргөжүүлж, карьераа өсгөх ажилдаа эрчимтэй орсон билээ.

Тоби Магуер (Tobey Maguire) болон түүний хуучин эхнэр Жэннифер Мэйр (Jennifer Meyer)

10
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()