Сурталчилгаа (15)
Хаах

Америкийн цагаан захтангуудын үйлдсэн дуулиант гэмт хэргүүд

2018-10-23, 12:04
3,577

Бид АНУ–ыг мөрөөдлийн орон гэж боддог. Гэвч бид аль ч үед АНУ–ын улс төрийн өрсөлдөгч намуудын эрх мэдлийн төлөөх тэмцэл гаарч ямар ч галзуу хүний хийхээргүй хэрцгийллийг өдөөсөөр ирснийг төдийлөн сайн мэддэггүй. Харин тэдгээр үйлдлүүд нь нийгэм дэх хүчирхийллийг улам хөөрөгдөж буйг доорх 10 баримтаар харуулъя.

Америкийн цагаан захтангуудын үйлдсэн дуулиант гэмт хэргүүд

1 Конгрессын гишүүдийн бэйсболын бэлтгэл дээрх буут халдлага

2017 оны 6 сарын 14–нд Конгрессын гишүүдийн бэйсболын бэлтгэл дээр болсон буудалцаан бол АНУ-ын улс төрд халдсан золгүй олон тохиолдлуудын нэг байсан юм. Учир нь Жэймс Ходкинсон (James Hodgkinson) гэгч этгээд бэйсболын багийн бэлтгэлийн үеэр Бүгд найрамдах намын гишүүд рүү гал нээсэн юм. Тэрээр 10 минутын турш ойролцоогоор 50-100 удаа галласан бөгөөд хэд хэдэн хүн буудуулсан ч цагдаа нартай буудалцаж байх үедээ халдагч этгээд өөрөө амь үрэгдсэн юм. Түүний нийгмийн сүлжээнд бичсэн постуудаас нь Ходкинсоныг Бүгд найрамдахчуудын эсрэг байр суурьтай нэгэн болохыг олж тогтоожээ.

Энэ мэтчилэн АНУ-д насанд хүрсэн иргэн бүр буу эзэмших нь зөвшөөрөгдсөн байдаг учраас магадгүй та ч гэсэн уурласан хэн нэгний сумны бай болох боломжтой гэсэн үг юм.

Конгрессын гишүүдийн бэйсболын бэлтгэл дээрх буут халдлага

2 1874 оны сонгуулийн бослого

Огноо: 1874 оны 11-р сарын 3

Хаана: Алабама мужийн Барбур

Иргэний дайны төгсгөл үеэр улс төрд "Бүгд Найрамдах"-чууд ноёлж байсан бөгөөд шинээр суллагдсан хар арьст сонгогчдын ачаар муж улсуудаас маш их дэмжлэг хүртэж байв. Харин цагаан арьстнууд болон Ардчилсан намыг дэмжигчдийн зүгээс конгрессод цагаан арьстныг сонгох хэрэгтэй хэмээн Эвфула хотод бослого гаргасан байна. Тус бослогын үеэр найман хүн амь үрэгдэж, 80 хүн шархадсан юм. Харамсалтай нь тэдний ихэнх нь хар арьстнууд байжээ. Эцэст нь Ардчилсан намынхан сонгуулийн санал хураах ажиллагааг эргэн хяналтдаа авч Бүгд найрамдах намыг дэмжигчдийн саналыг буцааж оронд нь өөрийн удирдагчдыг хүчээр сонгуулж байсан гэдэг.

1874 оны сонгуулийн бослого

3 Чарльз Самнерийг таягаар зодсон нь

1856 оны 5-р сарын 22-нд АНУ–ын сенатын түүхэнд тодорхой бус үлдсэн нэгэн үйл явдал болсон нь төлөөлөгч Престон Брүүкс (Preston Brooks) сенатор Чарльз Самнер (Charles Sumner)–ийг таягаараа зодсон үйл явдал юм. Самнер нь боолчлолын эсрэг тэмцэгч байсан бөгөөд үйл явдлаас хэдэн өдрийн өмнө Ардчилсан намын сенатууд болох Стивэн Дуглас (Stephen Douglas), Эндрю Батлер (Andrew Butler) нар луу чиглэсэн хүчтэй эсэргүүцэл эхлүүлээд байжээ. Ингээд энэ явдлаас болж Батлерийн үеэл Брүүкс ихэд бухимдан сенатор Самнерийн эсрэг хүч хэрэглэхэд хүрчээ. Харин Брүүкс тэрхүү хэргийнхээ хариуцлагыг хүлээж өнөөгийн ханшаар тооцвол 8000$-оор торгуулсан бол Самнер 3 жил эмчлүүлж байж ажилдаа эргэн орсон байна. Гэсэн хэдий ч үлдсэн амьдралдаа гэмтлээсээ болж зовж шаналсаар байсан гэдэг.

Чарльз Самнерийг таягаар зодсон нь

4 Раул болон Брисения Флорес нарын аллага

Раул Флорес нь эхнэр Жина Гонзалес болон охин Брисения Флорес нартайгаа 2009 оны 5-р сарын 30-нд Аризонагийн Аривака дахь гэртээ байж байхад нь гаднаас хууль сахиулах байгууллагын ажилтнууд хэмээн өөрсдийгөө танилцуулсан 3 хүн орж ирсэн байна. Тэд АНУ-н батлан хамгаалах яамны харьяа хууль бус цагаачлалтай тэмцэх хэлтсийн ажилтнууд мөн байсан ч халдлагыг удирдсан Шауна Форд (Shawna Forde) тухайн үед ажлаа хүлээлгэн өгсөн байжээ. Форд болон түүний хоёр хамтрагч тус айлд хар тамхи болон бохир мөнгө хадгалагдаж байгаа талаар мэдээлэл авч тэднийхийг дээрэмдэж хууль бусыг нь далимдуулан хороох төлөвлөгөөтэй байжээ. Гэрт ямар ч хууль бус хар тамхи, мөнгө байгаагүй боловч Форд гэр бүлийн гурвыг гурвууланг нь бууджээ. Раул цээжиндээ буудуулж нас барсан бол Гонзалес хөлөндөө буудуулаад нас барсан мэт дүр эсгэн амьд гарчээ. Гэвч 9 настай Брисения азгүйгээр буудуулан нас барсан байна. Форд болон түүний нэг хамтрагч цаазаар авах ял сонссон бол нөгөө хамтрагч нь бүх насаараа хоригдох ял авчээ.

Раул болон Брисения Флорес нарын аллага

5 Ноксвилийн сүм дэх буудалцаан

Жим Дэмид Адкисон (Jim David Adkisson) нь 1974-1977 онд АНУ-н цэргийн албанд хүчин зүтгэж байсан албан хаагч юм. Тэрээр либерализмын эсрэг хүчтэй тэмцэгч байсан бөгөөд Америкийн нийгэм дэх ижил хүйстэн, хар арьстан, либерал үзэл гэх мэт асуудлуудад Ардчилсан намынхныг буруутгадаг байжээ. Ингээд тэрээр өөрийн ур чадварыг ашиглан Ардчилсан намын сонгогчид руу халдахаар төлөвлөсөн бөгөөд 2008 оны 7-р сарын 27-нд хүүхдийн хөгжмийн тоглолт үзэж дуусмагцаа цугларсан хүмүүс рүү гал нээж эхэлжээ. Сүмийн гишүүд Адкисоноос бууг булааж авахаас өмнө сүмийн хоёр гишүүн суманд оногдон амиа алдсан байна. Цагдаа нарыг иртэл тэрээр гал нээсэн хэвээр байсан бөгөөд 2 хүний аминд хүрсэн хэргээр бүх насаараа шоронд хоригдох ял сонсжээ.

Ноксвилийн сүм дэх буудалцаан

6 Брүүкс, Бакстерын дайн

1872 оны Арканзас мужийн захирагчийг сонгох сонгуулийн үеэр өрсөлдөгчид болох Жосеф Брүүкс (Joseph Brooks) болон Элиша Бакстер (Elisha Baxter) нарын дэмжигчид хоорондоо зодолджээ. Өмнөх саналуудыг хүчингүй болгож, нас барагсдын саналыг тооцох гэх мэтээр эмх замбараагүй явдал өрнөсөөр байв. Ингээд Брүүкс эхлээд сонгуульд ялснаа зарласан бол дараа нь Бакстер ч мөн өөрийн ялалтыг тунхаглав. Үүнийг эсэргүүцэн Брүүкс шүүхэд хандсан бөгөөд шүүгч Жон Уайток (John Whytock) түүнийг мужийн захирагч хэмээн шийдвэрлэсэн юм. Гэвч зэвсэглэсэн 20 эр Брүүкс мужийн захиргааны байрны гадна жагсаж Бакстерыг гарч ирэхийг шаардсан бөгөөд тус мөргөлдөөнд мянга мянган энгийн иргэд оролцсон юм. Харин тус мөргөлдөөний үеэр 200 гаруй хүн нас барсан бөгөөд ерөнхийлөгч Улис Грант (Ulysses S. Grant)-ын шийдвэрээр нэр дэвшигч Бакстерийг мужийн захирагчаар томилсноор мөргөлдөөнийг хүчээр зогсоосон гэдэг.

Брүүкс, Бакстерын дайн

7 Төмөр малгайтны бослого

Вьетнамын дайны үед дайныг эсэргүүцэгчид хэмээн өөрсдийгөө нэрлэсэн хүмүүс хүчирхийллийг эсэргүүцэх нэрийн дор хүчирхийлэл үйлдэж байв. Тэрхүү хүчирхийлэл нь эцэстээ 1970 оны 5 сарын 8-нд Нью-Йорк хотод "Төмөр малгайтны бослого" хэмээн нэрлэгдэж, цус асгаруулан өндөрлөсөн юм. Өмнөх сард нь ерөнхийлөгч Ричард Никсон Камбож руу дайралт хийхээр төлөвлөж байгаагаа зарласан бөгөөд үүнийг нь эсэргүүцэж Кэнтийн их сургууль (Kent State)-ийн оюутнууд өөрсдийгөө хороосон юм. Барилгын ажилчид мөн Америкийн далбааг шатааж Кент их сургуулийн нас барсан оюутнуудын араас гашуудаж байв.

Төмөр малгайтны бослого

8 Кушатагийн аллага

1874 оны 8 сард Луйзиана мужийн цагаан арьстнуудын бүлгэм Бүгд найрамдахчуудыг мужаасаа гаргахын тулд тааралдсан бүхий л хар арьстнуудыг хөнөөж байв. Кушата хотод тус бүлгэмийнхэн Бүгд найрамдах намын удирдлагын түвшний 6 хүнийг баривчлан авчирч хар арьстнуудыг дэмжсэн хэрэг тулгаж байжээ. Ингээд тус хотод болсон мөргөлдөөний үеэр 4 хар арьст хүн алагдсан бөгөөд барьцаалагдсан 6 хүн өөрсдийн амийг аварч үлдэхийн тулд хэрэг явдалд оролцохгүй хэмээн ам тангараг өргөсөн байна. Тус хүчирхийлэл үйлдэгчдийг шийтгэлгүй өнгөрөөсөн бөгөөд үнэн хэрэгтээ мөрдөн байцаалт ч явуулаагүй юм.

Кушатагийн аллага

9 Цэрэг татлагын бослого

АНУ-ын армийг шинэ цусаар сэлбэх их цэрэг татлагын хуулийн төслийг эсэргүүцсэн ард иргэд Нью-Йорк хотод 7 хоногийн турш мөргөлдөөн үүсгэсэн юм. 1863 оны 7-р сарын 11-ний бямба гарагаас эхлэн "хэн" цэрэгт татагдах талаар ард түмний дунд мөрий тавьж эхлэв. Маргааш нь мөн хэвийн байсан ч Даваа гарагийн өглөө бослого гарч, нөхцөл байдал мууджээ. Ард иргэд засгийн газар, цэргийн удирдлагын байгууллагуудыг гол байгаа болгон дайрч байв. Бослого гаргагчдын ихэнх нь ажилчин Ирландууд байсан бөгөөд цэрэг татлагын комиссод 300$ төлж нэрээ арилгуулж буй чинээлэг иргэдийг эсэргүүцэж байжээ. Эцэстээ бослого хар арьстнууд руу чиглэсэн бөгөөд цагдаа, цэргийнхнийг бослогыг тараахаар ирэх үед аль хэдийн олон тооны хар арьстнууд алагдаж, хар арьстнуудын барилга байгууламжууд сүйдсэн байжээ.

Цэрэг татлагын бослого

10 Ханборгоцойн халдлага

АНУ-н түүхэн дэх хамгийн их хүчирхийлэл дагуулсан сонгууль 1928 онд Чикаго хотод болж байжээ. Хотын гудамжинд их хэмжээний дэлбэрэлт, гар бөмбөгийн тэсрэлтүүд болж байв. Тухайн үед гар бөмбөгийг хан боргоцой хэмээн нэрлэж байснаас тус үйл явдлыг түүхэнд "хан боргоцойн халдлага" хэмээн нэрлэдэг байна. Энэхүү түүхэн үйл явдал 6 сар үргэлжилж, 62 удаагийн дэлбэрэлт болсноор 2 улс төрч амь үрэгдэн дууссан юм. Энэхүү үйл ажиллагааг "Ал Капон" нэртэй бүлгийн удирдагч удирдаж байсан бөгөөд саналын хайрцгуудыг хулгайлж, сонгогчдыг сүрдүүлж байсан юм. Ингээд эцэст нь Чикаго хотын гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийг үүсгэн байгуулагч Фрэнк Лоэш (Frank Loesch) "Ал Капон"-той тохиролцон сонгуулийг тайван явуулахаар болжээ.

Ханборгоцойн халдлага

5
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()