Сурталчилгаа (15)
Хаах

Таны зүүсэн гоёл чимэглэл хямдхан харагддаг шалтгаан

Бүсгүйчүүд бид өөрийн хувцаслалтыг илүү загварлаг, чамин харагдуулахын тулд гоёл чимэглэлийн зүйлсийг ашиглах нь элбэг байдаг билээ. Гэтэл үнэн хэрэгтээ гоёл чимэглэлийг хувцаслалтдаа тохируулж чадаагүйгээс болоод хэчнээн үнэтэйг зүүсэн ч сайхан харагдахгүй бөгөөд харин ч эсрэгээрээ хямдхан, мэдрэмжгүй харагдах гэнэ. Ингээд гоёл чимэглэл зөв зүүх хэд хэдэн зөвлөгөөг танд хүргэе.

Таны зүүсэн гоёл чимэглэл хямдхан харагддаг шалтгаан

1 Бүгдийг нь хослуулан зүүх

Гоёл чимэглэл нь загварлаг чамин харагдахаас гадна хямдхан, замбараагүй харагдаж ч болдог. Гэхдээ бүсгүй та гоёл зүүлтээс татгалзах хэрэггүй бөгөөд хамгийн гол нь тунг нь тааруулах хэрэгтэй. Ээмэг, бөгж, зүүлтийг хосоор нь авснаар тус тусад нь авснаас илүү хямд үнэтэй, танд ашигтай ч бүгдийг нь нэг дор зүүвэл гоёл чимэглэлийг тань хямдхан харагдуулах аюултай. Харин нэг нэгээр нь хувцсандаа тохируулж зүүвэл загварлаг сайхан харагдах боломжтой.

Бүгдийг нь хослуулан зүүх

2 Хуурамч чулуу

Цайвар өнгийн чулууны жинхэнэ, хуурамч нь төдийлөн ялгардаггүй ч өөр бусад өнгөтэй чулууны хямд, хуурамч нь шууд мэдэгдэх болно. Энэ төрлийн гоёл чимэглэл нь бүдэг өнгөтэй харагдах бөгөөд муу тогтоосон байдаг учир унах магадлалтай. Тиймээс хэрвээ та өнгөт чулуун гоёл чимэглэл зүүхийг хүсэж байвал анар, ампер, молор гэх мэт чулуунд анхаарал хандуулаарай. Эдгээр нь боломжийн үнэтэй хэрнээ тансаг харагдана.

Хуурамч чулуу

3 Хямд металл

Хямд гоёл чимэглэл нь таны гоо үзэсгэлэнг тодотгож чадах хэдий ч таны арьсанд өнгө оруулснаар чамин байдлаа алдах болно. Энэ асуудлаас ангижрахын тулд никел болон зэсээр хийсэн гоёл чимэглэлээс татгалзаарай. Зарим тохиолдолд мөнгө ч гэсэн толбо үлдээх магадлалтай.

Хямд металл

4 Хөнгөн жин

Таны гоёл чимэглэлийн хямд үнийг түүний жин илэрхийлдэг. Үйлдвэрлэгчид энэ төрлийн гоёл чимэглэлд металл ашиглахын оронд алт, мөнгө мэт харагдуулах будагч бодисыг ашигласан байдаг. Хальтхан харахад хуванцар чимэглэл төдийлөн анзаарагдахгүй ч таныг хөдөлгөөн хийх үед шууд мэдэгдэх болно. Тиймээс гоёл чимэглэл сонгохдоо хуванцар биш харин шилэн суурьтайг сонгоорой.

Хөнгөн жин

5 Хэт гялалзсан металл

Хямд гоёл чимэглэлийг илүү гялалзсан харагдуулахын тулд гялалзагч бодисоор будсан байдаг. Алт, мөнгийг ч гэсэн гялалзуулагч бодисоор буддаг ч будсаны дараа эдгээр металлууд илүү байгалийн гаралтай харагддаг юм. Өөрийн худалдаж авах гэж буй чимэглэлийг сайн гэгч нь ажиглаж байж сонголтоо хийгээрэй.

Хэт гялалзсан металл

6 Хосуудын гоёл

Хос гоёл чимэглэл аль 15 жилийн өмнөөс л загварлаг байхаа больсон. Хүүхдүүд өмсөхөд хөөрхөн харагдах ч, насанд хүрэгчдэд тийм ч сайхан харагдахгүй л болов уу.

Хэрвээ өөрийн хосын байдлыг илэрхийлэхийг хүсэж байвал хос бөгж, бугуйвч зэргийг сонгоорой.

Хосуудын гоёл

7 Романтик гоёл чимэглэл

Зүрх, бантик, сахиусан тэнгэр гэх мэт гоёл чимэглэл нь таныг хүүхэд биш юмаа гэхэд өсвөр насны нэгэн болгож харагдуулна. Хайр дурлалынхаа бэлгэ тэмдгийг арай өөрөөр илэрхийлэх боломжтой шүү дээ.

Энэ төрлийн гоёл чимэглэлийг маш нарийн сонгох хэрэгтэй бөгөөд дээр дурдсан зүйлсийг хэтрүүлж болохгүй.

Романтик гоёл чимэглэл

8 Цайвар өнгийн чулуу

Хуурамч чулуутай гоёл чимэглэл сонгохдоо анхаарлаа бараан өнгийн чулуунд хандуулаарай. Цэнхэр, шар, улаан гэх мэт өнгө нь хямд харагдах болно. Үүнээс гадна талстлаг чулуун чимэглэл нь бараан байх тусмаа илүү үнэтэй, өөрийн гэсэн илэрхийлэлтэй харагдах болно.

Цайвар өнгийн чулуу

9 Загвар, материалын хослол

Орчин үед төрөл бүрийн материал, загварыг хослуулах нь энгийн үзэгдэл болсон. Гэхдээ эдгээр нь хоорондоо зохицох хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй. Жишээлбэл: Урт, өргөнөөрөө өөр өөр арьсан зүүлтийг нэг төрлийн кулонтой хослуулж болно. Харин алт, арьсан зүүлт хоёр хоорондоо тийм ч зохицсон харагдахгүй биз. Тиймээс бүх гоёл чимэглэлээ материалаар нь салангид зүүсэн нь дээр.

Загвар, материалын хослол

Харин та ямар гоёл чимэглэлийг илүүд үзэх вэ?

26
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()