Сурталчилгаа (15)
Хаах

Анагаах ухаан 100 жилийн дараа ямар болж өөрчлөгдөх тухай сонирхолтой баримтууд

Анагаах ухааны салбар цаашид энэ эрчээрээ хөгжих юм бол хүн төрөлхтний дундаж наслалт 130-150 болох боломжтой гэсэн тооцоолол гарсан байдаг. Нэг талаараа олон давуу талтай ч нөгөө талаар хүн төрөлхтөн анагаах ухааны технологиос хэт хамааралтай болохыг ч үгүйсгэхгүй. Ингээд Анагаах ухааны ирээдүйн талаар оросын эрдэмтэн, мэс засалч эмч Андрей Сычев юу гэж хэлснийг харцгаая.

Анагаах ухаан 100 жилийн дараа ямар болж өөрчлөгдөх тухай сонирхолтой баримтууд

1 Хүний наслалт

Дээр дурдсанчлан хүний дундаж нас 130-150 жил хүрэх боломжтой. Харин Оросын өөр нэг эрдэмтэн Владимир Хавинский хүний нас 110-120 жилээс хэтрэхгүй гэж батлаад байгаа юм. Тэрээр хүний нас уртсахад дан ганц эмнэлгийн технологиос гадна хүнсний бүтээгдэхүүний чанар, хүний амьдралын хэвшил зэрэг хамгийн ихээр нөлөөлөхийг сануулсан байна.  

Хүний наслалт

2 ХДХВ, чихрийн шижин, Альцгеймерийн өвчний эм бий болно

Гутранги үзэлтэй олон мэргэжилтнийхээр бол ХДХВ-ыг анагаах эм цаашид ч бий болохгүй гэж үздэг. Харин Андрей Сычев энэ талаар өөдрөг бодолтой байдаг нэгэн. Түүнийхээр бол хамгийн гол нь энэ эмийг гарган авахад молекулын химийн хөгжил тус болох юм.

Уг нь ХДХВ-ыг эмчлэх эмийг хэдийнээ гаргасан ч ийм өвчин туссан хүмүүст халдвар авснаас хойш 70 хүртэл, дунджаар 30-40 жил амьдрах боломж олгохоос бүрэн эдгээж чадахгүй аж. Хэргийн учир нь ХДХВ-ын халдварыг үүсгэгч вирус нь эмэнд түргэн дасан зохицох чадвартайд байгаа юм байна.

ХДХВ, чихрийн шижин, Альцгеймерийн өвчний эм бий болно

3 Хүний эрхтнийг клоны аргаар хувилж, шилжүүлэн суулгана

Төр засгаас л хориглохгүй бол энэ таамаг аль хэдийнээ бодит зүйл болчхоод байгаа юм. Анагаах ухааны ирээдүйг төлөвлөгчид  клоны аргаар хүний эд эрхтэн болон эсийг хиймлээр бүтээхэд төвөггүй гэдгийг хэд хэдэн туршилтаар батлаад байгаа юм. 

Хүний эрхтнийг клоны аргаар хувилж, шилжүүлэн суулгана

4 Хүүхдийнхээ хүйсийг сонгох

Шинээр төрөх хүүхдийнхээ, хүйс, тэр бүү хэл гадаад төрхийг сонгон захиалж болдог болох нь. Хууль зүйн ямар нэг хоригтой тулгарахгүй л бол генетикийн хөгжил тун удахгүй ийм түвшинд хүрнэ гэж эмч нар итгэж байна.

Сычевийнхээр бол тэр ч байтугай аав ээжүүд хүүхдийнхээ авьяас, ур чадварыг захиалж болох талаар дурдсан байна.

Биднийхээр бол авьяас, ур чадварыг захиална гэдэг эргэлзээтэй, байгаль дэлхий бидэнд ямар авьяас яаж өгч хайрлаж байгааг эрдэмтэд  өнөө хүртэл  тайлж чадаагүй, авьяаслаг хүмүүс ч өөрсдөө мэдэхгүй байгаа юм. Бусдыг нь хэн мэдэх билээ.

Хүүхдийнхээ хүйсийг сонгох

5 Сансар дахь эмнэлэг

Сансрын тойрог замд ийм эмнэлэг байгуулснаар тулгуур эрхтэн, зүрх судасны эмгэгийг эмчлэхэд ахиц гарна гэж Андрей Сычев үзэж байна. Харин яагаад сансарт гэж. Жингүйдлийн нөхцөлд ийм мэс заслууд илүү хурдан, илүү үр дүнтэй байх гэнэ. Мэдээж ийм эмчилгээний үнэ асар өндөр байх нь ойлгомжтой.

Сансар дахь эмнэлэг

6 Симбиотын нян

Хүний биед уусан нэгдэж, өвчин намдаах, гадны элдэв нянг хүчтэй эсэргүүцэх зэрэг хэрэгцээт гормоныг эзнийхээ цусанд ялгаруулах зориулалттай энэхүү нянг генийн инженерүүд гарган авахаар төлөвлөж байна.

Симбиотын нян

7 Наноробот

Амьд бактери, нян л гэсэн үг. Энэ өчүүхэн төхөөрөмж хүний цусанд ороод хавдрын эсийг устгаж, цусыг цэвэрлэн, элдэв гэмтлийг эмчилж эдгээн, бидний бие организмыг байнга “засварлаж” байх юм байна.

Наноробот

8 Амьд хянагч

Өөр бас нэг бичил төхөөрөмж бол хүний биед теле хэмжүүрийн асар жижиг чип бүхий төхөөрөмж байрлуулан эрүүл мэндийг нь байнга хянаж, ямар нэгэн асуудал гарвал шууд сануулах дохио өгч байхаар бүтээгдэх эд юм. Харин манай гарагийн анагаах ухааны хөгжил ийм болоход тун ойрхон байгааг онцолмоор байна.

Амьд хянагч

9 Робот эмч

Ийм эмч айл бүрт л бий болно гэж Андрей Сычев үзэж байгаа юм. Роботууд гэрийн  ажил хийхийн зэрэгцээ эмнэлгийн анхны тусламж үзүүлж, иллэг, тариа хийдэг болох гэнэ.

Энэ таамаг, мөрөөдлүүд яг биелэх эсэхийг мэдэхгүй ч ямартай ч 1915 онд хүмүүс сая сая гигабайт мэдээллийг дамжуулах болно гэж хэлж байсан нь өнөөдөр биеллээ олсонтой ижил эдгээр өөрчлөлтүүд ч тун ойрхон байгааг үгүйсгэхгүй.

Робот эмч

28
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()