Сурталчилгаа (15)
Хаах

Шинэ харилцаа эхлүүлэхэд бэлэн байгаагаа яаж мэдэх вэ?

Зарим хүмүүс хэн нэгнээс салсныхаа дараа шууд өөр нэгэн харилцаа эхлүүлэх нь хэвийн зүйл гэж үздэг. Гэвч энэ нь эсрэгээрээ сэтгэлийн дарамт бий болгох эрсдэлтэй байдаг байна. Харин хэн нэгэнтэй шинэ харилцаа үүсгэхийн өмнө тодорхой хугацааг өөртөө зарцуулах хэрэгтэй байдаг бөгөөд хэрэв та бусадтай харилцаа үүсгэхийг хүсч байвал энэхүү мэдээллийг үргэлжлүүлэн уншиж өөрийгөө бэлэн байгаа эсэхийг мэдээрэй.

Шинэ харилцаа эхлүүлэхэд бэлэн байгаагаа яаж мэдэх вэ?

1 Өнгөрсөн явдлууд сэтгэлийн шарх үүсгэхгүй

Бүх зүйл болж өнгөрсөн учраас экстэйгээ тааралдах үедээ өнгөрсөн бүхэндээ буруу өгч, харааж зүхэх хэрэггүй. Харин ч амьдралын туршлага болон үлдсэнд баярлах хэрэгтэй.

Өнгөрсөн явдлууд сэтгэлийн шарх үүсгэхгүй

2 Ганцаараа байхаас айхгүй

Ганцаараа байхдаа харин ч өөрт хэрэгтэй зүйлсийг хийж өөртөө цаг гарган ирээдүйд өөрийгөө бэлдэх нь чухал. 

Ганцаараа байхаас айхгүй

3 Танд өөрийн гэсэн хобби, найз нөхөд бий

Хэн нэгэнтэй үерхэж байх үедээ та түүнийхээ найзууд болон хоббиг өөрийн мэт хүлээн авдаг байсан л биз дээ. Харин салсныхаа дараа өөрийн гэсэн хүрээлэл болон хоббитойгоо үлдсэн бол бүх зүйл хэвийн гэсэн үг.

Танд өөрийн гэсэн хобби, найз нөхөд бий

4 Бусдаар зөвхөн хайрлуулах биш зөрүүлээд хайрлах бэлтгэлтэй байх

Та салалтаас болж шархлан өмнөх хайртыгаа хайрлаж байсан шигээ өөр хэн нэгнийг хайрлаж чадахгүй мэт санагдаж байна уу. Тэгвэл яг одоо шинэ харилцаа эхлэх гэж байгаагаа ухаарч нөгөө хүнээ ч мөн өөр шигээ болгохгүйн тулд хайрлахад бэлэн бай. Өөртэйгөө ярилц.

Бусдаар зөвхөн хайрлуулах биш зөрүүлээд хайрлах бэлтгэлтэй байх

5 Бусад хосуудын харилцааг хөндлөнгөөс ажиглаж чаддаг байх

Бусад хосууд хэрхэн баярлан хөөрч эсвэл салж сарниж байгааг хөндлөнгийн хүний нүдээр харж тэндээсээ дүгнэлт хийж чаддаг бол сайн хэрэг.

Бусад хосуудын харилцааг хөндлөнгөөс ажиглаж чаддаг байх

6 Болзоонд явахыг хүсч байгаа бол

Бусадтай уулзаж, зугаалж, ярилцахыг хүсч байгаа бол та өөрийгөө болзоонд бэлэн гэж үзэж болно. 

Болзоонд явахыг хүсч байгаа бол

7 "Үгүй" гэж хэлдэг байх

Хүн ганцаараа байх үедээ хэн өөрт хэрэгтэй, хэн хэрэггүй болохыг сайтар тунгаасан байдаг учраас цаашид амжилт олохгүй харилцаанд үгүй гэж хэлж сурсан байх ёстой.

"Үгүй" гэж хэлдэг байх

8 Буулт хийдэг байх

Бусдад татгалзаж чаддаг байлаа гээд өөрийн хүссэн бүхнийг эргүүлээд тулгах нь буруу. Харин ч тэдний юу хүсч байгааг асууж мэдээд өөрийнхөө хүслийг ч мөн ойлгуулдаг байх нь чухал. 

Буулт хийдэг байх

11
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()