Таны ажлыг хэд дахин хөнгөвчлөх коммандууд

2018-10-23, 17:11
3,748

Хулганаа нэгээс нөгөө рүү зөөж, чиглүүлэх гэж ядсаар компьютерын гарнаасаа хоёрхон товч дараад л болчих үйлдлийг олон шат дараатай хийж цаг алдсаар л байна уу. Судалгаагаар хүн өдөрт 8 цагийг компьютерын ард сууж өнгөрөөдөг гэж тооцвол гарнаас хийж болох үйлдлүүдийг хулганаар хийснээр нэг жилд 64 цагийг хий дэмий алддаг байна. Тэгвэл үнэт цагаа дэмий алдахгүйн дээр үр бүтээлтэй байж ажлыг тань хөнгөвчлөх компьютерын гараар хийж болох үйлдлүүдийг танд хүргэж байна.

Таны ажлыг хэд дахин хөнгөвчлөх коммандууд
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

1 Гол хослолууд

Ctrl + Y 

Ctrl + Z нь хийсэн үйлдлийг буцаадаг бол Ctrl + Y яг эсрэгээр нь хийдэг. Хийсэн үйлдлээ дахин давтъя гэвэл энэ товчны хослолыг дараарай. Харин Mac үйлдлийн систем ашигладаг хэрэглэгчдийн хувьд: Command + Shift + Z

Alt + Print Screen (PrtScn) 

Гаран дээрх "Print Screen" товчлуур нь дэлгэцний зургийг буулгах буюу Screenshot хийх үүрэгтэй. Харин "alt" товчтой хослуулан дарснаар зөвхөн нээлттэй байгаа цонхны зургийг буулгана. (Mac: Command + Shift + 4 + Space)

Ctrl + Shift + N 

Шинэ фолдер үүсгэнэ (Mac: Shift + Command + N)

Гол хослолууд

2 "Chrome" хөтөч дээр хийх хослолууд

Ctrl + Shift + N

Далд (incogito) төлөвт "Chrome"-ийг ашиглах (Mac: Command + Shift + N)

Ctrl + Shift + T

"Tab"-аа санамсаргүйгээр хаачихвал эдгээр товчны хослолыг дарж эргүүлэн гаргах боломжтой. (Mac: Command + Shift + T)

Ctrl + Хулганы зүүн товчлуур

Холбоосыг одоо байгаа цонхоо хаалгүйгээр шинэ "Tab"-д дээр нээх 

"Chrome" хөтөч дээр хийх хослолууд

3 "Windows logo" товчтой хийх хослолууд

"Windows logo" товчтой хийх хослолууд

Win Үндсэн цэсийг нээнэ.

/Win + A/ Action Center (Хэрэгслийн самбар) нээнэ (Зөвхөн Windows 10).

/Win + B/ Дэлгэцийн доод хэсэгт байрлах ажлын мөрнүүдээс сонголт хийнэ.

/Win + Ctrl + B/ Ажлын мөрөн дээр гарсан мэдэгдлийг нээнэ.

/Win + C/ "Cortana" туслахыг нээнэ (Зөвхөн Windows 10)

/Win + D/ Ажлын талбарыг гаргана (Нээлттэй байгаа цонхнуудыг хураана)

/Win + Ctrl + D/ "Windows 10" систем дээр шинэ ажлын талбар (Desktop) нээнэ. 

/Win + E/ "Windows Explorer" цонхыг нээнэ.

/Win + F/ Файл, фолдер хайх горимд шилжинэ.

/Win + Ctrl + F/ Системээс бүхэлд нь хайлт хийнэ.

/Win + G/  Тоглоомын цэсийг нээнэ (Зөвхөн Windows 10).

/Win + K/ Холболтын цэсийг нээнэ (Зөвхөн Windows 8 ба 8.1)

/Win + /L Компьютерыг түгжинэ. (Mac: Control + Shift + Power)

/Win + M/ Нээлттэй бүх цонхнуудыг ажлын мөр лүү хураана. (Mac: Option + Command + M)

/Win + Shift + M/ Хураасан цонхнуудыг буцааж гаргана

/Win + O/ Дэлгэцийн байрлалыг байгаа хэвэнд нь түгжинэ.

/Win + P/ Гаралтын төхөөрөмж (Монитор, проектор гэх мэт) рүү шилжих төлөвийг солино.

/Win + R/ "Run" харилцах цонхыг нээнэ

/Win + Shift + S/ Дэлгэцийн зургийг тайрч авах боломжтой (Зөвхөн Windows 10). (Mac: Command + Shift + 4)

/Win + T/ Ажлын мөр лүү шилжинэ

/Win + U/ "Utility Manager" цонхыг нээнэ.

/Win + W/ "Windows Ink Workspace" цонхыг нээнэ.

/Win + Y/ "Yahoo!" мессенжерийг нээнэ.

/Win + >/ Эможи самбар гаргана (Зөвхөн Windows 10). (Mac: Command + Control + Space)

4 "Mac Os' үйлдлийн системтэй компьютер дээр хийх хослолууд

/Command + Дээшээ сум/ Веб хуудасны дээд хэсэгт очно.

/Command + Доошоо сум/ Веб хуудасны төгсгөлд очно.

/Command + ;/ Документ дээрх алдаатай үгсийг олно.

/Command + 1 (2, 3)/ Интернет хөтөч дээр нээлттэй байгаа "таб"-ууд хооронд шилжинэ.

/Option + Delete/ Үсэг үсгээр нь биш үг үгээр нь арилгана.

/Command + H/ Нээлттэй бүх цонхыг хураана.

/Command + F3/ Нээлттэй бүх цонхыг нууж ажлын талбарыг гаргана.

/Option + Shift + Volume Up/Volume down/ Дууны гаралтыг илүү нарийвчлалтайгаар чангалж султгана.

"Mac Os' үйлдлийн системтэй компьютер дээр хийх хослолууд

17
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()