Та хэзээ хүртэл өөрийгөө тайвшруулж хуурсаар байх вэ?

Кастанеда бол дурлалаасаа болоод аялж эхэлсэн нэгэн юм. Харин тэрбээр эргэж ирэхдээ жинхэнэ сэтгэл зүйч болоод зогсохгүй “Дотоод сэтгэлийн яриа” гэх нэр томьёог бий болгосон байв. Өөрөө өөртэйгөө /дотроо/ ярьсан ямар ч яриа аюултай гэнэ. Учир нь түүний номонд бичсэнээр бол хүн өөрөө өөртэйгөө хэт их ярилцсанаас болж дотооддоо өөр нэгэн ертөнц үүсгэж эхэлдэг байна. Харин бид тэрхүү дотоод ертөнцдөө нэг зүйл бодчихоод бодит ертөнц дээр биеллээ олохгүй байх үед уцаарлаж эхэлдэг. Ийм учраас бодит амьдрал ямар болохыг ойлгохын тулд өөрөө өөртэйгөө хэт их ярьдгаа болих хэрэгтэй.

Та хэзээ хүртэл өөрийгөө тайвшруулж хуурсаар байх вэ?
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

1 “Миний бүх зүйл сайхан байна”

Дотоод хүн маань “Би бүтэлгүйтлээ, гэхдээ үүнийг даван туулна” гэж байхад нөгөө тал хүн маань “Энэ тийм л байсан, бүх зүйл ёсоороо байгаа” гэх хэлэх жишээний.

Ингэж л бид нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэдэгтэй адил өөрийн тархийг зохиомлоор хуурч хэцүү байдлаас гарах гарц хайхын оронд бүх зүйл сайхан байна гэж тайвширдаг. 

Жишээ нь Америкийн нийтлэлч, идэвхтэн бичигч Барбара Эренрейх өөрийнхөө “Инээмсэглэ, эсвэл үх” гэдэг номдоо өөдрөг дүр эсгэгчид өнөөдөр нуугдмал байдлаас гарч ирж бидэнд бодитоор сэтгэх нь яагаад ашигтай, зөв болохыг ойлгоход минь тусална гэж бичжээ.

“Миний бүх зүйл сайхан байна”

2 "Амжилт бол зорилго, нөхцөл байдлын үнэлгээ"

Амьдралдаа сэтгэл хангалуун бус байж амжилтанд хүрч чадахгүй байгаагаа олонх хүн хувь тавилан минь л ийм юм даа хэмээн гутардаг. Харин эсрэгээрээ аль нэг салбарт амжилт олж, өндөрлөгт хүрч байгаа хүмүүсийг хараад тэд анхнаасаа л баячуудын хүүхэд болж төрсөн, нөлөө бүхий хүмүүсийн тус дэмийг авдаг байх нь гарцаагүй гэх мэтээр бодож эхэлдэг.

Товчхондоо тэднийг байр сууриа олох, амжилтанд хүрэхийн тулд ямар нэг онцгой зүйл хийх шаардлагагүй, зүгээр л хар аяндаа амжилтад хүрсэн гэж ойлгох нь бий.

Ийм бодол нь бидний амьдралыг мөнхийн намагт шигтгэж, өөрийгөө өрөвдсөн ямар ч идэвхгүй өчүүхэн амьтан болгож хувиргадаг. Тиймээс ийм бодлоо хол хаян, амжилт бол урт удаан, хичээнгүй хөдөлмөрийн үр дүн гэдэгт итгэх хэрэгтэй.

"Амжилт бол зорилго, нөхцөл байдлын үнэлгээ"

3 "Энэ юу ч биш”

Ямар нэг ажлыг төлөвлөхөд гардаг хамгийн гол алдаа нь хийх гэж байгаа зүйлийнхээ талаар дутуу үнэлэх явдал юм. Гэтэл сайтар бодоод үзэх юм бол тухайн ажил маш нарийн төвөгтэй, хэсэг бүрийг нь хийхэд маш их зардал, хүч хөдөлмөр шаардагдахаар байж таардаг. Тэгэхээр аливаа ажлыг амжилттай гүйцэтгэхийн тулд түүний хэсэг бүрийг, бүр энгийн зүйлсийг ч гэсэн сайтар цэгнэж тооцох хэрэгтэй. Асуудлыг нягт нямбай төлөвлөж, цаг хугацаа, нөөц баялгаа нарийн тооцон хариуцлагатай ханд.

"Энэ юу ч биш”

4 “Баян хүн сэтгэлгээний хувьд төгс биш”

Кино, уран зохиолд эсрэг дүр нь ихэвчлэн ухаан муут баячуул, эерэг дүр нь ядуу атлаа сайхан сэтгэлтэй хүмүүсийн тухай дүрсэлдэг. Жишээлбэл бид бяцхан хүүхэд байхаасаа “Буратиногийн адал явдал”-аас эхлээд Жеймс Бонд хүртэл түүхийн бүхий л үед мөнгө бол муу зүйл, их мөнгөтэй хүн зальтай, ухаан муутай гэж сэнхэрсээр ирсэн. 

Энэ бүх сэтгэлгээнээс үүдэн зарим хүмүүс ер нь ядуугаараа үлдэх нь дээр, яагаад гэвэл бид шударга хүмүүс гэх нэрийтлээр өөрсдийн ядуу амьдралыг зөвтгөж эхэлдэг.

Угтаа бүх зүйл огт өөр юм. Мөнгөний дутагдал хүний амьдралд   олон асуудал үүсгэж, сөрөг бодол бий болгон сэтгэлгээний хөгжлийг гацаадаг. Тийм учраас бид “би ядуу болохоор  шударга” гэдэг төөрөгдлөөсөө ангижирч, өөрийнхөө материаллаг байдлыг дээшлүүлэхийн төлөө хичээж эхлэх хэрэгтэй.

“Баян хүн сэтгэлгээний хувьд төгс биш”

5 “Мөнхөд ийм л байсан, би юуг ч өөрчилж чадахгүй”

Залхуучуудын хамгийн итгэлтэй байдаг зүйл бол эргэн тойрондоо байгаа зүйлсэд ийм л байх ёстой мэтээр эвлэрэн өөрчлөх боломжгүй гэж хатуу итгэсэн байдаг нь юм. 

Эргэн тойронд буй бүхий л зүйл өөрчлөгдөж байгаатай бид алхам тутамдаа таарч байна. Технологийн хөгжил өдрөөс өдөрт та бидний амьдралыг улам сонирхолтой, амар хялбар болгож байна шүү дээ. Гэвч өдөр бүр өмнөхөөсөө илүү сонирхолтой шинээр амьдрахад юу саад болж байна вэ?

Сэтгэл судлаачид үүнийг "үр дүнгүй байдлын хам шинж" гэж нэрлэдэг. Харамсалтай нь тун олон хүн энэ өвчнөөр өвчилсөн байдаг бөгөөд түүнийгээ өөрөө ч мэддэггүй байна. Гэхдээ энэхүү муухай зуршилтай тэмцэх арга бас бий. Юун түрүүнд та хамгийн багаас буюу өөрийн эргэн тойрноосоо эхлэх хэрэгтэй. Өдөр тутмын амьдралд тань ийм л байх ёстой гэх хэвшмэл ойлголт эсвэл үйлдэл байдаг бол түүнийг арай өөрөөр хийх гээд үзээрэй.

“Мөнхөд ийм л байсан, би юуг ч өөрчилж чадахгүй”

6 “Хүмүүс өөрчлөгддөггүй”

Гэтэл бодит амьдрал дээр хүмүүс маш ихээр өөрчлөгдөн хувьсаж байдаг. Жишээ нь гэхэд л Коннер Ренш (Conner Rensch) гэх эр олон жилийн турш тарган нэгэн байснаа өөрөө өөрийгөө хянаж сурснаараа танигдахгүй болтлоо өөрчлөгдөн бүр "Body building"-ийн тэмцээнд орсон байдаг. Түүнтэй адил Аннабель Дэвис (Annabelle Davis) ч мөн өөрийнхөө хэв маягийг эвдэн, тэтгэвэрт гарчхаад зүгээр суухгүйн тулд  60 насандаа  загвар өмсөгч, жүжигчин болсон байна. Дахин ийм жишээ хэдэн зуун мянгыг дурдаж болно.

Ямартай ч та нийгмийн ямар түвшнийх, хэдэн настай, эрүүл мэнд нь ямар байх нь огт хамаагүй хүмүүс сайн сайхан руу тэмүүлж өөрчлөгддөг гэдгийг ойлгох хэрэгтэй.

“Хүмүүс өөрчлөгддөггүй”

7 “Өнөөдөр тиймхэн байлаа, маргааш илүү хийж чадах байх”

Зарим хүмүүс би энэ зүйлийг ямартай ч л хийсэн, одоо болсон гэж боддог. Нэг үгээр хэлэхэд хүн өөрийнхөө бие бялдар, сэтгэлзүйг "аргацаах" гэдэг зүйлээр хуурч муу зуршилтай болж байна гэсэн үг юм. Өөр нэг асуудал бол ийм хүмүүс өөрийн амьдралаа төлөвлөх дуртай ч чухал зүйлийг хойш нь тавих гээд байдаг муу талтай байдаг. Тэдгээр хүмүүст зөвлөхөд элдэв жагсаалт төлөвлөгөөнд дарагдаж суухын оронд зорилгодоо хүрэхийн тулд шуудхан эхлүүлээд, тулгарах эрсдэлийг даван туул.

“Өнөөдөр тиймхэн байлаа, маргааш илүү хийж чадах байх”

8 “Бүгд л намайг.....гэж бодож байгаа”

Хүүхэд байхаас л эхлэн бидэнд бусад хүмүүсийн бодол цаг үргэлж хамаатай байсаар ирсэн. Энэ бодол биднийг насан туршид минь дагалдан ирсэн ч эргэн тойрныхныхоо санаа бодлыг ингэж мөнхөд тандаж, ажиглах нь утгагүй хэрэг юм. Хэзээ нэгэн цагт, хэн нэгэн таны тухайд муугаар бодлоо ч гэсэн түүнд нэг их ач холбогдол өгөөд, догдлоод байх хэрэггүй.

Хуучны дадал зуршлаа орхих амаргүй л дээ. Гэхдээ өөрийнхөө сайн сайхны төлөө үүнийг хийх л ёстой. Жишээ нь өөртөө итгэлтэй байж сурахын тулд хийж байгаа зүйлсээ таны зөв гэдэгтэй хэн ч маргашгүй болтол нь сайн хийх нь таныг хэн нэгэн шүүмжлэнэ гэхээс айх айдасгүй болгох болно.

“Бүгд л намайг.....гэж бодож байгаа”

20
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()