Энэ зургаас ямар дүрс түрүүлж харснаараа өөрийгөө олж мэдээрэй! /Сонжоо/

2018-10-26, 11:30
8,537

Өөрийгөө илүү сайн таньж мэдэхэд тань туслахаар бид та бүхэнд дараах энгийн сонжоог бэлдлээ. Доорх зургийг анхааралтай ажиглаад давхцал дундаас хамгийн эхэнд олж харсан амьтнаа сонго. Удаан харж бодох хэрэггүй зүгээр л хамгийн түрүүнд нүдэнд туссан амьтнаа хараад өөрийн асуултын хариултыг аваарай. Тэр амьтан таны зан төлөвийн талаар олон зүйлийг хэлэх болно.

Энэ зургаас ямар дүрс түрүүлж харснаараа өөрийгөө олж мэдээрэй! /Сонжоо/

1 Эрвээхэй

Хэрэв та эрвээхэй олж харсан бол энэ нь таныг эмзэг, мэдрэмтгий хэдий ч бусадтай хэл амаа амархан ололцдог бөгөөд шинэ туршлага, мэдлэг олж авахад үргэлж бэлэн байдгийг илтгэж байна. Түүнчлэн ирээдүйн талаар санаа зовохгүй зөвхөн өнөөдрөөрөө амьдрах хандлагатай нэгэн юм. Анхаарлын төвд байх дуртай, олон нийтийн чиг хандлагаас хоцордоггүй. 

Романтик бөгөөд дэврүүн хүсэл мөрөөдөлтэй бөгөөд ямар ч асуудалд хөнгөнөөр хандаж амьдралын сайн сайхан болгоныг мэдрэхийг эрмэлздэг. Ерөнхийдөө та ямар ч нөхцөл байдлаас эерэг талыг нь эрэлхийлж байдаг эерэг хандлагатай хүн юм.

Эрвээхэй

2 Бүргэд

Хамгийн түрүүнд бүргэд олж харсан бол энэ нь таныг бардам бөгөөд бага зэрэг их зантай, өөртөө итгэлтэй, үзэл бодлоо хамгаалахад байнгын бэлэн байдаг хүн гэдгийг тань илтгэж байна. Бэрхшээл, саад тотгороос айдаггүй. Өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх байдал, эрх чөлөөг туйлын чухалд тооцдог.

Хэн нэгэн таны хувийн орон зайд халдах, өөрийн санаа бодлоо тулгахад дургүй бөгөөд заримдаа хөгийн гэмээр чухал биш, жижиг зүйлсд анхаарал хандуулдаг ч энэ нь танд ашигтайгаар эргэдэг. Юу ч тохиолдсон бай хүссэндээ заавал хүрдэг хүн бол та юм. 

Бүргэд

3 Нохой

Ганцаараа байх дургүй, нөхөрсөг хүн. Дотны хүнээ үргэлж үнэлэх бөгөөд ямар ч тохиолдолд тэдэнд тусална. Өөрийн итгэл найдвартаа үнэнч, шулуун шударга зантай, хэн ч тантай хялбархан харьцаж чадна. 

Бусад хүмүүсийн сэтгэл хөдлөл, юу мэдэрч байгааг амархан ойлгодог. Дотны хүмүүс тань зөвхөн танаас хамааралтайгаа мэдэх бөгөөд асуудал гарсан тохиолдолд таныг л зүглэнэ.

Нохой

4 Туулай

Эелдэг бөгөөд мэдрэмтгий хүмүүс. Бусадтай хэрхэн харилцах тал дээрээ илүү их ач холбогдол өгдөг бөгөөд бүх зүйлийг гүн гүнзгий тусгаж авдаг, амархан гомддог. Заримдаа сонголт хийж чаддаггүй ба өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлэхээс санаа зовдог.

Асуудал шийдвэрлэх тохиолдолд нэг их яараад байдаггүй. Өөрчлөлт хийх дургүй, тухтай байдлаа алдахаас цааргалдаг. Ааш зан сайтай, бусад хүмүүст туслах дуртай.

Туулай

5 Могой

Ухаалаг, бодлогошронгуй хүн. Хэзээд буулт хийж чадах бөгөөд бүгдэд хүртээлтэй шийдвэр гаргадаг. Өөрчлөлтөд амархан дасан зохицдог, аливаа юманд тайвнаар ханддаг. Асуудал шийдвэрлэх, шийдэл олох арвин туршлагатай. 

Харин бусдын хувьд та тааварлашгүй нэгэн. Ажигч гярхай, тунгаан бодох өндөр чадвартай. 

Могой

6 Муур

Хэрэв таны нүдэнд хамгийн түрүүнд муур туссан бол та өөртөө итгэлтэй, бусдаас хараат биш нэгэн ажээ. Өөрийн зан чанараа нуудаггүй, өөртөө юу давуу байна тэр болгоноо ашиглаж чаддаг. Нөхцөл байдлын өөрчлөлтөд уян хатан ханддаг. Бусдын үзэл бодолд баригддаггүй, өөрийнхөө гаргасан төлөвлөгөөг л дагадаг. 

Хэрэв шаардлагатай бол ямар ч заль гаргахад бэлэн байдаг. Дуу, шуу ихтэй байхад дургүй, хажуудаа заавал хэн нэгнийг байлгах гээд байдаггүй. Заримдаа ганцаараа байж зөвхөн өөрийн бодол, мэдрэмжээ сонсох дуртай. 

Муур

49
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()