Хэл сурахад бидэнд саад болдог зүйлс!

Бидний амьдарч буй өнөөгийн нийгмийн зах зээл улам өргөсөж түүнийхээ хэрээр хүн бүрээс гадаад хэлний мэдлэгийг зайлшгүй шаардах болсон. Үүний учир нь даяаршиж буй дэлхийд мэдлэг боловсролын өрсөлдөөн ямар ч ур чадвараас илүүд тавигдах болсон явдал юм. Тэр ч утгаараа манай улсын боловсролын системд дунд ангиас эхлэн англи хэлний хичээл заадаг болоод удаж байгаа ч бид бүрэн төгс сурч чадахгүй байсаар орхидог болсон нь харамсалтай. Ингээд гадаад хэл сурахад бидэнд ямар бэрхшээл тулгардаг талаар авч үзье. 

Хэл сурахад бидэнд саад болдог зүйлс!
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Англи хэл сурахад хэтэрхий оройтсон

Хэзээ ч оройтохгүй. Жишээ нь Марк Зукерберг гэхэд л бүр насанд хүрсэн хойноо хятад хэл сурсан байдаг. Түүнтэй адил Оросын зохиолч Иосиф Бродский сургуульд байхдаа англи хэл дээрээ “муу” авдаг байсан ч хожим нь бие даан судалж, гадаадын зохиолчдын бүтээлийг нэвтэрхий толь ашиглан орчуулсаар бүр цаашлаад өөрөө англи хэл дээр шүлэг бичих хүртэл чадвартай болсон гэдэг. Тэрээр англи хэлээр нэг их сайн ярьдаггүй байж байгаад ЗХУ-аас дүрвэж АНУ-д очсоныхоо дараа ярианы чадвар нь сайжирч их сургуулиудад лекц уншдаг болжээ. Тэгэхэд тэр хэдийнээ 30 насыг даваад байсан юм.

Насанд хүрсэн хойноо англи хэл сурч эхэлсэн олон сурагч байдаг. 

Насанд хүрэгчид  хүүхдийг бодвол аливаа гадаад хэлийг харин ч амархан сурдаг. Хүүхдүүд англи хэлний зөв дуудлагыг хурдан эзэмшдэг сайн талтай байдаг бол насанд хүрэгчдийн хувьд  туршлага, учир зүй, өөрийн сахилга бат зэрэг нь давуу тал болдог. Тэд бас хэлзүйг амархан тогтоож, хичээл дээрээ анхааралтай байж чадна.

Англи хэл сурахад хэтэрхий оройтсон

2 Шинэ зүйл сурахад надад хэцүү байна

Хүний тархи ердөөс ой санамжаа сайжруулахын тулд бүтээгдсэн аварга том санамжийн механизм юм. Эхлээд гадаад хэл дээр үг цээжлэхэд хэцүү санагдаж байж болох ч бүү шантар. Нэг юм уу, хоёр долоо хоногийн дараа хичээлүүд хөнгөрөөд л ирнэ.

Энэ нь бидний мэдрэлийн тогтолцооны уян хатан чанартай холбоотой юм. Мэдрэлийн эсүүдийн холбоо болох синапс бол аль ч насанд шинээр үүсдэг зүйл юм. Хэдий чинээ их холбоос тогтоно, тархи төдий чинээ хурдан, сайн ажиллах болно. Хэл сурах явцдаа бид бодох, ярих, унших, тогтоох гээд тархиа маш ачаалалтай ажиллуулдаг. Харин ингэж байж л таны тархинд шинэ холбоос синапсууд үүсэх бөгөөд спорт зааланд дасгал хийхэд булчин яаж хөгждөгтэй ижил үр дүн үзүүлэх болно. Ингэсний ачаар та илүү сайн тогтоож, түргэн сэтгэнэ.

Бас нэгэн чухал зүйл бол хэрэв та шинэ үг цээжиллээ гэж бодоход байнга хэрэглэхгүй л бол мартах болно. Үүнийг хүний ой санамж, ой тогтоолтын талаар судалсан Германы сэтгэл зүйч Гермэн Эббингауз баталсан байдаг. Түүний хийсэн туршилтаар хүн шинэ зүйл сурснаас хойш нэг цагийн дараа ой санамжид тухайн мэдээллийн 40 хувь үлддэг бол 10 цагийн дараа 35, долоо хоногийн дараа 20 хувь нь л үлддэгийг баталжээ. Ийм учраас сайн сурахын тулд байнга давтаж байх хэрэгтэй.

Шинэ зүйл сурахад надад хэцүү байна

3 Хэл сурч байх цаг зав алга

Буруу шалтаг хайвал хэн ч цаг завгүй. 

Ямар ч завгүй хүнд долоо хоногт дор хаяж ганц, хоёр ч атугай чөлөөт цаг гарч л таарна. Хэрэв хүсэх л юм бол цаг гаргаад, нийтийн тээвэрт явж байхдаа ч  шинэ үг сурч, дүрмээ давтаж болно шүү дээ.

Хамгийн гол нь хэр удаан цаг гаргаж байгаадаа биш гаргасан цагаа хэр үр бүтээлтэй ашиглаж байгаадаа л гол учир байгаа юм. Гадаад хэлийг өдөр бүр 30 минутаар, долоо хоногт нэгээс доошгүй гурван цагаар үзэх нь хамгийн үр дүнтэй. Үүнийг гэрийн цэцэг арчлахтай зүйрлэн “бордоо” гэж нэрлэж болох юм. Учир нь цэцгийг бага багаар тогтмол услах хэрэгтэйгээс биш нэг дор их ус хийж болохгүй шүү дээ.

Хэрэв та үнэхээр завгүй нэгэн бол цаг хэмнэх, ашиглах хамгийн сайн арга бол интернетээр хичээллэх юм. Ном сурах бичиг, дэвтэр хийсэн том цүнх бариад замд явах цагаа хэмнэн гэрээсээ шууд даалгавраа хийх боломжтой.

Хэл сурч байх цаг зав алга

4 Надад хэл сурах чадвар байхгүй

Дунд сургуульд байхад хичээл уйтгартай санагддаг байсан байж магадгүй. Эсвэл та юу ч сурахгүй, тэгээд багш тань муу дүн тавьдаг байсан ч байж болох юм. Харин та одоо ч өөрийгөө тийм хэвээрээ гэж бодох хэрэггүй. "Би угаасаа чаддагүй" гэдэг үг бол таны өөртөө тавьж буй хамгийн том хаалт юм. Үнэн хэрэгтээ та чадваргүйдээ биш буруу арга барилаар суралцаж байсандаа л байгаа юм.

Хэл сурах гэж байгаа бол эхлээд өөртөө тохирох шалтгаанаа сайн тодорхойл. Юуны төлөө, ямар зориулалтаар хэдий хугацаанд сурах зэргээ яг таг тодорхойл. Сайн багш, аргазүйч олоход тань туслах вебсайтууд олон бий. Дараа нь өөрийн түвшинг тодорхойлуулж өөрийн хүрэхийг хүссэн шатандаа хүрэхэд хэдэн шат дутуу байгаагаа мэдэж авах хэрэгтэй. 

Надад хэл сурах чадвар байхгүй

5 Сургалтын төлбөрт өгөх мөнгө хайран байна

Нэгдүгээрт, англи хэлийг үнэ төлбөргүй сурч болно. "YouTube"-ээр дүүрэн англи хэлний хичээл байгаагаас гадна танай хотод англи хэл сонирхогчдын ярианы клубүүд байдаг л байж таараа. Ийм өргөн боломжууд байгаа нь хэлийг төгс сурахад хангалттай боломж учраас зөвхөн эхлэх л хэрэгтэй.

Хоёрдугаарт, төлбөртэй сургалтууд байдаг ч боломжийн үнэтэйг нь сонгож болно. Үнэхээр урдаа тавьсан зорилготой бол зориг гарган өөртөө хөрөнгө оруулалт хийж сургалтанд суухаас татгалзах хэрэггүй. Гол нь мөнгөө дэмий үрэхгүйн тулд та өөрөө хичээх л хэрэгтэй.

Хэл сурахад зарцуулж байгаа мөнгөө дэмий зүйлд үрж байна гэж бүү бод. Энэ бол өөрөө өөртөө оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт юм шүү. Англи хэлийг сайн сурчихсан байхад гадаадад сурахаар юм уу ажиллахаар явах боломж нээгдэнэ гэдгийг санаж боломж байгаа гэдэгт үргэлж итгэлтэй байгаарай.

Сургалтын төлбөрт өгөх мөнгө хайран байна

6 Даанч би залхуу

Бүгд л залхуу. Сурч байгаа зүйлээ өөрт ирж буй саад тотгор, ял мэтээр хүлээж авч эхлэх л юм бол бүх зүйл буруутахын эхлэл юм. Тэгэхээр хэл сурах арга барилаа зөв сонговол танд сонирхолтой байх болно. Хоол хийх дуртай бол англи хэл дээрх хоолны нэвтрүүлэг үз. Хөл бөмбөг сонирхдог бол багштайгаа Лигийн аваргын тоглолтын талаар ярилц. Өөрийнхөө зан араншин, сонирхдог зүйлээ багштайгаа зөвлөж хичээлийнхээ хэлбэрийг сонирхолтой болгож хүссэнээрээ өөрчил.

Залхуурлаас ангижрах хамгийн сайн арга бол хичээлээ өөрийн сонирхол, хоббитойгоо холбож хослуулах юм. Англи дуу дагаж дуулж, англи блог уншиж, гадаад хүмүүстэй ярилц. Түүнчлэн та кино сонирхогч нэгэн бол англи хадмалтай кино үзэж ярьж буй зүйлийг нь үйл хөдлөлтэй нь холбон ойлгохыг хичээ. Хэрвээ ингэж чадвал хэл сурах бодсон шиг тань тийм ч хэцүү биш гэдгийг ойлгох болно.

Даанч би залхуу

7 Өөрийгөө тэнэг харагдуулахас эмээж байна

Юу ч хийдэггүй хүн л алдаа гаргадаг юм. Тиймээс та юун түрүүнд алдаа гэдэг бол сурах явцын нэг хэсэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Үг сурахгүй, өгүүлбэрийн утгыг ойлгохгүй байлаа гээд та ертөнцийг сүйрүүлчихгүй. Эхний өдрөөсөө л бүгдийг төгс сурах ёстой гэж хэн ч таныг шаардаагүй шүү дээ.

Харин энэ бүх айдсыг сайн багштай байснаараа даван туулах боломжтой. Түүнчлэн аливаа зүйлийг лабораторийн хэвшмэл орчноос хөндийрч амьдрал ахуйдаа хэрэглээд эхлэхэд л жинхэнэ мэдлэг болж хувирч эхэлдэг. Тиймээс хичээл дээрээ аль болох багштайгаа англиар ярилцаж эргээд төвөггүй ойлголцож байгаадаа урамших юм бол танд шантралгүйгээр урагшлах итгэл төрөх болно.

Өөрийгөө тэнэг харагдуулахас эмээж байна

8 Би ном, дэвтэрт дасчихсан болохоор онлайн хичээлээр сурч чадахгүй

Онлайн хичээл бол гэрийн багштай л адил зүйл юм. Ялгаа нь ердөө та дүрс бичлэгтэй харьцана, бас боломжтой цагаараа хичээллэнэ. Мөн дасгал, орчуулга, гэрийн даалгаврыг хэзээ ч хаана ч хийж болдгоороо давуу талтай. Орчин үед бидэнд хэрэгтэй мэдээлэл, толь бичиг гээд бүгд интернетэд байдаг болсон учраас элдэв дэвтэр номонд илүү мөнгө зарах хэрэггүй.

Энэ бүхнээс таны нас, ажлын ачаалал, цаг зав хэл сурахад тань огт садаа болохгүй гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Үнэхээр англи хэл суръя гэж бодож л байгаа бол аялалд гарч, янз бүрийн хүмүүстэй харилцаж өөрийгөө идэвхтэй нэгэн болго.

Би ном, дэвтэрт дасчихсан болохоор онлайн хичээлээр сурч чадахгүй

24
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()