Эмчийн зааврыг заавал дагах ёстой онцгой 8 тохиолдол

Та ямар нэг өвчин тусаад эмнэлэгт очлоо гэж бодоход эмчийн өгсөн зөвлөгөөг яг ёсоор нь дагадаг уу? Зарим зүйлийг нь тоохгүй орхидог юм биш биз? Бодит байдал дээр өвчтөнүүдийн ихэнх нь өөрт хэрэгтэй гэсэн гол эмчилгээг хийлгэчихээд зарим дагалдах эмчилгээг орхигдуулдаг байна. Харин хайхрахгүй орхисон тэдгээр эмчилгээнүүд эргээд таны өвчнийг хүндрүүлдэг гэдгийг бид төдийлөн сайн мэддэггүй. Ингээд та бидний орхигдуулдаг хамгийн түгээмэл эмчилгээнүүдийн тухай хүргэхээр бэлтгэлээ.

Эмчийн зааврыг заавал дагах ёстой онцгой 8 тохиолдол

1 Давсны цацлагыг зөв хэрэглэх

Далайн устай цацлага сөрөг нөлөө багатай хэмээн үйлдвэрлэгчид нь хэлдэг. Тиймдээ ч ханиад, хатгаа хүрэх бүртээ бид энэ цацлагыг  ихэвчлэн хэрэглэдэг. Гэхдээ эмч нар үүнийг нэг их таашаадаггүй. Мэдээж үүнийг хэрэглэснээр хамрын дотоод салст зөөлөрч, хаван буурснаар хамрын битүү арилна. Гэхдээ хамар нь дунд чихний хөндийтэй шууд холбоотой байдаг учраас цацлагыг буруу хэрэглэснээр толгой эргэж, даралт тогтворгүй болон аажимдаа дунд чихний үрэвсэл тусах магадлалтай байдаг. Ялангуяа хүүхдийн чих, хамрын гуурс богинохон байдаг болохоор бүр ч аюултай. 

Давсны цацлагыг зөв хэрэглэх

2 Шинжилгээ хийлгэхэд бэлтгэх журмыг нарийн баримтал

Хэт авианы дурангийн шинжилгээ хийлгэхийн өмнө хоол идэж болохгүйг анхааруулаад байхад л та за яахав алим, байцааны салат яав л гэж хэмээн боддог уу. Үүнийг ялихгүй зүйл гэж битгий бодоорой. Гипоскоп, колоноскоп зэрэг дурангийн шинжилгээ хийлгэх гэж байгаа бол эмчийн зааврыг нарийн баримтлах хэрэгтэй. Ялихгүй зүйл хэмээн зөрчсөн жижигхээн үйлдэл тань таагүй үр дагавар дагуулахыг үгүйсгэхгүй. Энэ бол эмч зүгээр л таныг өлсгөх гэсэндээ биш шинжилгээний хариу үнэн зөв гарахад нөлөөтэй болоод л ийм шаардлага тавьж байгаа хэрэг юм. 

Шинжилгээ хийлгэхэд бэлтгэх журмыг нарийн баримтал

3 Эмчтэйгээ илэн далангүй бай

Амьсгалын зам, уушгины өвчний үед тамхи татдагаа эмчээс нуухыг тийм ч буруу зүйл биш гэж бодож байна уу. Ялангуяа эмэгтэйчүүд бол эмчийн асуултад зовууриа хэлэхгүй байх, ажлын ачаалал, бухимдлаа нуух зэрэг тохиолдлууд олон гардаг. Энэ бүхнээс үүдээд эмчийн бичиж өгсөн эм бэлдмэл үр дүн муутай байх, тэр ч бүү хэл сөрөг нөлөөлөл үүсгэх эрсдэлтэй байж мэдэх юм. Иймд эмчдээ бүхий л зовуурь, бэрхшээл зовлонгоо илэн далангүй хэлж байх нь эмчилгээг үр дүнтэй, хугацаа алдахгүй хийхэд тустай байх болно.

Эмчтэйгээ илэн далангүй бай

4 Биеийн хүчний ачааллыг хязгаарлах

Эмч таныг хэвтрийн дэглэм барь гэж хэлсэн л бол энэ нь биеийн идэвхтэй байдал ачааллыг багасгаж илүү их амрах зайлшгүй шаардлагатай байгааг тань илэрхийлсэн гэсэн үг. Учир нь хөдөлгөөн хязгаарлаж хэвтрийн дэглэм барих нь эмчилгээний үед дархлаа сайжруулах, нөөц хуримтлуулах зорилготой байдаг. Үүнээс гадна олон өвчин биеийн ачаалал авах үед хүндэрч бусад эд эрхтэнд нөлөөлөх аюултай байдаг.

Биеийн хүчний ачааллыг  хязгаарлах

5 Эмчийн бичсэн эмийг дураараа бүү өөрчил

Эм нь үйлдвэллэсэн улс орон, хэмжээ "тун" зэргээсээ хамаарч үнийн хувьд зөрүүтэй байх нь бий. Гэхдээ үнэ зөвхөн үйлдвэрлэсэн газраасаа шалтгаалахгүйгээр үйлдвэрлэлийн нөхцөл, цэвэрлэгээний чанар, үйлчилгээний хугацаа зэргээрээ ч ялгаатай байдаг. Харин эмч ийм ойролцоо эмүүдийн аль нэгийг бичнэ.

Адил үйлчилгээтэй хэдий ч мирамистин нь үнэтэй хлоргексидин нь хямд байх жишээтэй. Гэтэл хлоргексидинд нь вирусын эсрэг үйлчилгээ байхгүй бөгөөд олон удаа хэрэглэвэл салст бүрхэвч, шүдний пааланд нөлөөлөх зэрэг муу нөлөөтэй байдгийг бид мэддэггүй. Тэгэхээр хамгийн сайн зүйл бол эмчлэгч эмчээсээ асуух явдал. Нэг өвчинд уудаг, адил үйлчилгээтэй гээд үнэтэй эмийг хямдаар солих, өөрийн дураар сонгох нь сайн зүйл дагуулахгүй. 

Эмчийн бичсэн эмийг  дураараа бүү өөрчил

6 Шээсээр хөөх хэрэгслийг эмчийн заавраар л хэрэглэ

Бүр 10 жилийн өмнөөс алдаршсан антидепрессант буюу шээс хөөх фуросемид өнөөдөр моодноос гарч эхэллээ. Энэ нь ч сайн хэрэг юм. Учир нь үүнийг хэрэглэснээр харин ч эсрэгээрээ жин нэмэх, хоолны дуршил буурах, хоол боловсруулах эрхтний эмгэгтэй болох, нойргүйдэх, ухаан самуурах, амиа хорлох бодол төрүүлэх зэрэг олон сөрөг үр дагавар дагуулдаг байна. 
Үүний зэрэгцээ зүрхний шигдээс болох эрсэдлийг нэмэгдүүлнэ. Тэгэхээр ийм төрлийн эм, хэрэгслийг зөвхөн эмчийн заавраар л хэрэглэх нь зүйтэй. 

Шээсээр хөөх хэрэгслийг эмчийн заавраар л хэрэглэ

7 Сорилыг зөвхөн ариутгасан саванд хийж бай

Шинжилгээнд зориулсан сорил дээжийг тусгай зориулалт бүхий ариутгасан шил саванд хийх ёстойгоос биш дурын нэг жимсний чанамлын шилэнд хийгээд байж болохгүй. Нэгэнт хэрэглэсэн шил, сав хэчнээн угааж арчлаад ч шаардлага хангадаггүй бөгөөд шинжилгээний нарийвчлалтай дуран, микроскоп нь бүр жижиг хольцыг ч ялгаж чадна. 
Ийм ч болохоор лабораториуд биологийн материалыг зөвхөн нэг удаагийн ариутгасан саванд хийсэн байхыг шаарддаг.

Сорилыг зөвхөн ариутгасан саванд хийж бай

8 Судас нарийсгах дусаалга

Судас нарийсгах зориулалттай ксилометазолин, нафтизин зэрэг дусаалгыг хүмүүс нэн түгээмэл хэрэглэдэг. Уг нь эмчийн жороор, унтахын өмнө өдөрт 1-ээс 2 удаа, 5-аас 7 хоног л хэрэглэх ёстой байдаг. Харин хэтрүүлэн хэрэглэвэл хамар түгжрэх аюул нүүрлэж цаашлаад мэс засал хийлгэхэд хүрдэг. Өөр нэгэн аюул бол байнга хэрэглээд байвал атрофический ринит буюу үнэрлэх чадвараа алдахад хүрнэ гэдгийг мартаж болохгүй.

Судас нарийсгах дусаалга

9 Ил шарх сорвинд хүчтэй түрхлэг шууд түрхэж болохгүй

Бид бүр хүүхэд байхаасаа л элдэв шарханд хүчтэй эм, түрхлэг түрхэх хэрэгтэй гэсэн ойлголттой болсон байдаг. Үнэндээ энэ нь химийн хүчтэй түлэгдэл үүсгэж мэдэх аюултай байдгийг бид төдийлөн сайн мэддэггүй. Тэгэхээр эмчийн заавраар шарх эдгээх хлоргексидин юм уу, поюидон йод хэрэглэх нь спиртийн уусмал, өмхий ногоон тос, йод хэрэглэхээс илүү үр дүнтэй. Ер нь бактерийн эсрэг тос, левомеколь зэргийг болгоомжтой хэрэглэх нь зүйтэй. Ийм эмийг хэрэглэхийн өмнө халдвар авсан шархыг сайтар ариутгах ёстой гээд зааварт нь биччихсэн байдаг учир эмчилгээг улам удаашруулж ч мэднэ. 

Ил шарх сорвинд хүчтэй түрхлэг шууд түрхэж болохгүй

10 Эмчилгээний заавар журмыг нарийн баримтал

Өвчилсөн үедээ эмчийн бичиж өгсөн жор, эмчилгээний зааврыг нарийн уншиж танилц. Тэр бүхэн өвчнийг эхний өдрөөс л намдаах зориулалттай гэдгийг бүү март. Эмчилгээг дур мэдэн өөрчилж өөр зүйлээр орлуулах нь хортой үр дагавартай байдаг. 
Ингаляци, хүчтэй эм нь амьсгалын замын өвчлөлийг хөнгөлж өгдөг ч эсрэгээрээ сөрөг үйлчилгээ үзүүлж мэднэ. Амьсгалын замаар хэрэглэхэд өндөр халуурах, зүрх, уушгины хүндрэл, харшил үүсгэх сөрөг үйлчлэл үзүүлдэг. Түүнчлэн түлж мэдэх учраас хүүхдэд ингаляци хэрэглэхийг хориглодог. 
Харин давсны уусмалаар зайлах, фурцалин, хлорфиллип зэргийг эмчийн заавраар хэрэглэхэд хоолойг чийглэн, бактерийг арилгана.

Эмчилгээний заавар журмыг нарийн баримтал

11 Эмчилгээний үед тамхинаас татгалз

Амьсгалын замын өвчний үед тамхи татах нь эмчилгээг удаашруулах нөлөөтэй. Үүнээс гадна зарим эмийн үйлчилгээг бууруулах, амьсгалын зам, уушгинд хамааралгүй өвчний шинжийг нэмэгдүүлэх нөлөө үзүүлдэг. Тухайлбал шулуун гэдэсний өвчтэй хүний өвчин тамхинаас болж хүндрэрдэг байна.

Эмчилгээний үед тамхинаас татгалз

12 Хүндхэн эмчилгээний өмнө хүндрэлийн тухай бүү ярь

Хүндхэн өвчтэй үедээ өвчин нь хүндэрсэн хүмүүсийн тухай ярьж, сонсох нь илүү ихээр өвчнийг мэдрэхэд хүргэдэг. Судалгаанаас үзэхэд энэ нь хоёр талтай. Нэг талаас эм уухдаа гашуун ч гэх юм уу, уг нь өвдөөд л байна даа гэх зэргээр. Ийм ч болохоор эмч “жаахан таагүй л байх. Гэхдээ тэвчээрэй” гэдэг. Өвчний байдал хүндхэн байгаа үед зарим эмчилгээ нэлээд хүнд, зовуурьтай байх нь бий. 

Хүндхэн эмчилгээний өмнө хүндрэлийн  тухай бүү ярь

13 Эм уухгүй бол эдгэрэхгүй

Нэгэнт өвчилсөн л бол эмийг зохих заавраар нь хэдэн ч курс бай дуустал нь уух хэрэгтэй. Судалгаагаар бол өвчтөний 80 хувь нь эмээ уухаа дор хаяж нэг удаа мартдаг байна. Тэгээд ч бие жаахан гайгүй болоод ирэхэд эмээ уухаа тасалдуулаад эхэлдэг нь гэм биш зан юм. Дээр нь мартсанаа нөхөх гэж эмийг давхарлан уух нь хамгийн том алдаа. Ихэнх эм цусан дахь нягтшилыг нэмэгдүүлэх зориулалттай байдаг учир эмийг хэтрүүлэх нь аюултай. 
Хэрэв эмч ямар нэгэн заавар өгөөгүй бол дараах зөвлөгөөг дагаарай. 

  • Санасан үедээ л эм ууж байгаа бол дараагийнх нь хүртэл тодорхой хугацаатай завсарла.
  • Ерийн тунгаар, дундаа зайтай уу

Хамгийн гол нь дахин давтахгүйн тулд эм уухаа мартахгүй л байх хэрэгтэй. 

Эм уухгүй бол эдгэрэхгүй

6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()