Хүмүүсийг ер бусын үзэсгэлэнтэй болгодог генийн мутацийн өөрчлөлтүүд

Хүмүүс генийн мутаци гэхээр ямар нэг гаж төрх үүсгэдэг өвчин гэж боддог. Гэвч үнэн хэрэгтээ энэ нь ердөө генийн өөрчлөлт гэсэн утгатай нэршил бөгөөд зарим мутацитай төрсөн хүмүүс илүү үзэсгэлэнтэй харагддаг байна. Энэ үүднээс та бүхэнд хүмүүсийг илүү үзэсгэлэнтэй болгодог генийн мутацийн төрлүүдээс танилцуулж байна. 

Хүмүүсийг ер бусын үзэсгэлэнтэй болгодог генийн мутацийн өөрчлөлтүүд
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Ногоон нүд

Дэлхий дээрх хүмүүсийн хоёр хувь нь л ногоон нүдтэй төрдөг учраас энэ төрлийн мутаци хамгийн ховорт тооцогддог. Нүдэндээ бага зэргийн меланин агуулсан хүмүүс ийм нүдтэй төрдөг байна. 

Ногоон нүд

2 Улаан үс

"MC1R" нэртэй генийн өөрчлөлттэй хүмүүс улаан үстэй болж төрдөг бөгөөд ийм хүмүүс ногоон нүдтэй хүмүүстэй адил дэлхийн хүн амын хоёр хувийг эзэлдэг. 

Улаан үс

3 Сэвх

"MC1R" генийн өөрчлөлт мөн сэвх үүсэх шалтгаан болдог. Сонирхуулахад наранд удаан зогсоод сэвхтэй болчихно гэж байдаггүй гэнэ.

Сэвх

4 Ногоон болон цэнхэр нүд

"G eterochromia" нэртэй мутацид орсон хүмүүс ногоон болон цэнхэр нүдтэй төрдөг. Ийм хүмүүс мөн анхаарлаа олон зүйлд зэрэг хандуулж чаддаг аж. 

Ногоон болон цэнхэр нүд

5 Үс цайрах

Меланин хэмээх бодисын дутагдалтай хүмүүсийн үс нь цайралттай төрдөг. Гэхдээ энэ нь төдийлөн ноцтой зүйл биш бөгөөд ийм генийн өөрчлөлттэй хүмүүс харин ч илүү өвөрмөц харагддаг бөгөөд үсэндээ сор хийлгэхийн тулд мөнгө үрэх шаардлагагүй юм.

Үс цайрах

6 Цэнхэр нүд

"HERC2" нэртэй генийн мутацид орсон хүмүүс цэнхэр нүдтэй байдаг. Цэнхэр нүдтэй хүмүүс илүү дур булаам харагддагийн дээр өвдөлтийг илүү сайн тэсвэрлэдэг аж.

Цэнхэр нүд

7 Хонхорхойтой эрүү

Эрүүний үзүүр хэсгийн яс дутуу байгаагаас хонхорхой эрүү үүсдэг. Энэ нь генийн өөрчлөлтөөс үүссэн гажиг хэдий ч ийм эрүүтэй хүмүүст ямар нэг ноцтой аюул учирдаггүй. 

Хонхорхойтой эрүү

8 Булчин

"Myostatin" хэмээх генийн өөрчлөлттэй хүмүүс хэзээ ч өөхөлдөггүй учраас ямар ч дасгал хийгээгүй хэрнээ үргэлж булчин нь товойж харагддаг.

Булчин

41
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()