Таныг дур булаам сайхан өгзөгтэй болгох 7 хялбар дасгал

2018-10-26, 17:33
5,004

Орчин үед туранхай, жижигхэн охидоос илүү махлаг, бандгар өгзөгтэй охид моодонд орох болсон. Тиймээс ч бидний мэдэх Ники Минаж болон Ким Кардашьян нар өгзөгнийхөө зургийг цахим ертөнцөд тавьж олныг шуугиулсаар байна. Энэ үүднээс та бүхэнд зориулж сайхан өгзөгтэй болох 7 энгийн дасгалыг хүргэж байна. 

Таныг дур булаам сайхан өгзөгтэй болгох 7 хялбар дасгал
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

1 Солонго

  • Дөрвөн хөллөж хэвтээд зүүн хөлөө өргөхөд бэлдэнэ
  • Зүүн хөлөө аажмаар дээш өргөж, зөөлөн буулгана 
  • Энэ дасгалыг хөл тус бүр дээр 15 удаа хийнэ 

Солонго

2 Хажуу тийш хөлөө өргөх

  • Баруун тийшээ харж хэвтэнэ. Гарын байрлалыг зураг дээрээс харна уу
  • Зүүн хөлөө аажуухан дээш өргөөд эхний байрлалд очно. Хөлөө огцом, хурдан өргөж болохгүй 
  • Эсрэг тал руугаа хараад зүүн хөлөндөө давтан хийнэ
  • Энэ дасгалыг хөл тус бүр дээр 10 удаа хийнэ

Хажуу тийш хөлөө өргөх

3 Гантельтай дасгал

  • Нуруугаа тэгшлэн зогсоод хоёр гартаа ижил жинтэй гантель барина 
  • Зүүн, баруун хөлөө ээлжлэн урагш сунаж алхана /хөл 90 градус байх/
  • Энэ дасгалыг 15 удаа хийнэ

Гантельтай дасгал

4 Хөлөө хажуу тийш өргөх

  • Дөрвөн хөллө
  • Нэг хөлөө хажуу тийш өргө
  • Өргөсөн хөлөө аажмаар буулгаж нөгөө хөлөө өргөнө
  • Энэ дасгалыг хөл тус бүр дээр 20 удаа хийнэ

Хөлөө хажуу тийш өргөх

5 Сумо суулт

  • Хөлөө хол зайтай байрлуулаад нуруугаа бөгтийлгөлгүй, цэх чигээр нь хагас сууна /өвдөг гадна тийшээ/
  • Энэ дасгалыг 30 удаа хийнэ

Сумо суулт

6 Хөл солбих

  • Хөлдөө мөрний хэмжээтэй зай ав
  • Эхлээд зүүн хөлөө урагш тавьж баруун хөлөө нугалан суу
  • Дараа нь хөлөө солбин баруун хөлөө урагш болгон зүүн хөлөө нугалан суу
  • Дасгалын үед хоёр гараа урдаа барина
  • Нийт 20 удаа хөлөө солбин суугаарай

Хөл солбих

7 Өгзөг өргөх

  • Дээшээ харж хэвтээд гараа хажуудаа авна
  • Гараа шалнаас хөндийрүүлэлгүйгээр өгзгөө агаарт дээш өргөнө
  • Өвдгөө бага зэрэг нугалж болно
  • Өргөсөн чигтээ дор хаяж 15-20 секунд барих хэрэгтэй
  • Энэ дасгалыг 20 удаа хийнэ

Өгзөг өргөх

8 Хэрвээ та эдгээр дасгалуудыг өдөр бүр хийвэл сарын дотор үр дүнг нь мэдэрч эхлэх болно

Хэрвээ та эдгээр дасгалуудыг өдөр бүр хийвэл сарын дотор үр дүнг нь мэдэрч эхлэх болно

13
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()