Бурхан түүнд хатуу хандсан ч тэр бууж өгөөгүй

2018-10-28, 15:18
6,572

Өдгөө 29 настай Тесса Снайдер хэмээх бүсгүй 11 настай байхдаа хорт хавдартай гэж оношлогдож нэг хөлөө тайруулахаас аргагүйд хүрч байжээ. Гэвч тэрээр бууж өгсөнгүй, өвчнөө ялан дийлснээр үл барам гоо сайхнаараа гайхагдсан загвар өмсөгч болжээ. Хорт хавдраар шаналж буй эсвэл биеийнхээ сул талд сэтгэл дундуур байдаг хэн бүхэнд гайхалтай урмыг өгсөн түүний түүхийг сонирхоцгооё.

Бурхан түүнд хатуу хандсан ч тэр бууж өгөөгүй

АНУ-ын Филадельфи хотын оршин суугч, 29 настай Тесса Снайдер (Tessa Snyder) хэмээх бүсгүй 11-тэйдээ хорт хавдрын улмаас нэг хөлөө тайруулж байжээ. 

2000 оны хавар түүний нэг хөл байнга өвдөх болж сүүлдээ тэнийлгэж ч чадахаа байжээ.

Өвчин нь тэсвэрлэх аргагүй болсон тул эцэг эх нь эмчид хандаж рентгенээр хөлийг нь харуулжээ. Шинжилгээний үр дүнд 11 настай охин ясны хорт хавдартай болсон нь тогтоогдсон байна.

Хэдэн сарын турш химийн эмчилгээ хийлгэсний дараа охины бие улам сульдаж, ядарсан байна. Ингээд тэрээр нэг хөлөө тайруулахаар болжээ.

Хавдрыг газар авахуулахгүй байх үүднээс Тессагийн баруун хөлийг 2000 оны есдүгээр сард тайрсан аж.

Эхэндээ хиймэл хөлтэй амьдрах түүнд үнэхээр хэцүү байв. Байнга уур бухимдалтай байдаг байсан ч хөлөө тайруулж байж амь гарсан болохоор тэр энэ шийдвэртээ харамсаагүй байна. 

Тэрээр сургууль дээрээ ямар ч найзгүй байсан бөгөөд их гадуурхагддаг байжээ.

Хиймэл хөлөндөө дасаж, өөртөө сэтгэл хангалуун болоход бараг 20 жилийг зарцуулжээ.

Өдгөө Тесса зөвхөн сэтгэл хангалуун үлдсэнгүй илүү гайхалтай зүйлийг эрэлхийлж загвар өмсөгч болжээ. Мөн тэрээр хүнтэй гэрлэж, ээж болсон байна. 

66
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()