Кэйт Мидлтон нэг өмссөн хувцсаа давтан өмссөн ч хэрхэн сайхан харагддаг нууцыг түүний стилист дэлгэлээ!

Кембрижийн гүнгийн ахайтан өдөрт хэдэн ч удаа сольсон дуусахааргүй олон гайхалтай гоёл эзэмшдэг хэдий ч нэг хувцсаа хэд хэдэн удаа өмсдөг нь анхаарал татахгүй байхын аргагүй. Энэ утгаараа хэрэглээгээ хязгаарлахын зэрэгцээ дэгжин үзэсгэлэнтэй харагдаж чаддаг нь Кэйтриний Английн иргэдийн хайрыг татдагийнх нь нэг том шалтгаан байж болох юм. Гэхдээ ихэнх тохиолдолд түүнийг өмнө нь өмсөж байсан хувцсаа өмссөн байгааг хэн ч анзаарахааргүй байдаг бөгөөд өөрөөр хэлбэл нэг ижил хувцастай ч өөр өөр стиль, төрхийг үүсгэж чаддаг гэсэн үг юм. Энэ нь түүний алдартай хадам ээж Диана гүнжийн гаргасан уламжлал гэж хэлж болно. Ингээд үргэлжлүүлэн уншаарай.

Кэйт Мидлтон нэг өмссөн хувцсаа давтан өмссөн ч хэрхэн сайхан харагддаг нууцыг түүний стилист дэлгэлээ!
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Цагаан пальтон даашинз

Гүнгийн ахайтан энэхүү дэгжин даашинзыг дор хаяж 4 удаа олон нийтийн үйл ажиллагаанд өмсөж байжээ. 2015 онд гүнж Шарлотыг загалмайлах арга хэмжээ, 2016 оны Хатан хааны төрсөн өдөрт зориулсан албан ёсны баярын жагсаалын үеэр, 2017 онд Белги улсад албан ёсны айлчлал хийх үеэр болон 2018 оны 5 сард ханхүү Харри болон Мэган Марклын хуриманд тус тус өмсчээ.  

Гэхдээ арга хэмжээ бүрт өөр малгай сонгож, үс засалтаа өөр байлгасан байна. Бельги дэх айлчлалын үеэр даашинзны захан дээр цэрэг, иргэний зэвсэгт мөргөлдөөнд өртсөн хүмүүсийн дурсгалд зориулсан бэлгэдэл болох улаан намуу хэлбэртэй гархийг хатгаж өгсөн байсан юм. Энэ мэтчилэн тэрээр нэг даашинзаар өөр өөр дүр төрхийг бий болгодог байна.

Цагаан пальтон даашинз

2 Улаан даашинз

Энэ гайхамшигтай улаан даашинзыг Кэйт олон удаа өмссөн. Тэрээр гар цүнх, гоёл чимэглэл, малгай, үс засалт зэргээр дүр төрхөө өөрчилсөн болохыг зураг дээрээс харж болно.

Улаан даашинз

3 Маргад ногоон даашинз

Нэг хувцас, 2 өөр дүр төрх. Ахиад л гоёл чимэглэл, бүсээрээ дүр төрхөө өөрчилжээ. Мөн малгай гадаад төрхийг маш ихээр өөрчилдгийг эндээс харж болохоор байна.

Маргад ногоон даашинз

4 Торон даашинз

Гүнгийн ахайтан энэхүү даашинзыг анх 2012 онд өмсөж байсан бөгөөд хоёр жилийн дараа 2014 онд ахин өмссөн нь энэ юм. Бүс, малгай болон гар цүнхтэйгээ нийлээд огт өөр дүр төрхтэй харагдаж байгаа биз?

Торон даашинз

5 Шаргал өнгийн цуван даашинз

Тэрээр энэхүү даашинзыг ханхүү Уиллиамтай гэрлэж Гүнгийн ахайтан болохоосоо ч өмнө өмсөж байжээ. Тэрээр 2006 онд "Laura Parker Bowles" болон "Harry Lopez" нарын хурим дээр энэхүү цуван даашинзаар гоёж байсан юм. Харин Гүнгийн ахайтан болсныхоо дараагаар 2011 болон 2016 онд тус тус шаргал даашинзаараа гоёж олон нийтийн арга хэмжээнд оролцжээ. Тэгэхээр тэрээр энэ даашинзтайгаа 10 жил нөхөрлөсөн гэсэн үг юм.

Шаргал өнгийн цуван даашинз

6 Үдшийн даашинз

Зүүн талын зураг нь 2014 оны 2-р сар, баруун талынх нь тус оны 12-р сарын зураг юм. Мөн л гоёл чимэглэл, үс засалтаараа дүр төрхөө өөрчилжээ.

Үдшийн даашинз

7 Ногоон өнгийн пальтон даашинз

2012, 2013 оны Ариун Патрикийн өдрийн өндөр хэмжээний хүлээн авалтад Гүнгийн ахайтан нэг даашинзаа огт өөр дүр төрхтэйгөөр өмссөн байна. Тус даашинзыг хар тирко, цамц, бээлийтэй хослуулан өмссөн нь пальто мэт харагдуулсан бол харин зүүн талын зураг дээр даашинз мэтээр өмсжээ.

Ногоон өнгийн пальтон даашинз

8 Шар цув

Гүнгийн ахайтан энэхүү шар цуван даашинзыг 2012 онд өмсөж байсан бол 2016 онд Бутан улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр ахин өмсжээ.

Шар цув

9 Бонус: Диана гүнжийн хувцаслалт

Диана гүнж нэг хувцас хэрэглэлээ ахин өмсөхдөө танигдахын аргагүй болтол өөрчлөхдөө гаргууд байсан юм.

Бонус: Диана гүнжийн хувцаслалт

Жишээ нь доорх зураг дээр толгойн чимэглэл болгон зүүсэн үнэт чулуун чимэглэлээ дараагийн зураг дээр чокер зүүлт болгон зүүжээ.

Харин доорх зураг дээр хормойг нь өөрчлөөд л хоёр өөр даашинзтай болчихсон байна. Огт өөр харагдаж байгаа биз.

Харин та өөрийн хувцсаа ингэж огт өөр мэт харагдуулж, хослуулахдаа хэр сайн вэ?

21
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()