Бодит түүхээс сэдэвлэсэн, түүхэн цаг үеэр аялуулах кинонууд

Бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн кинонууд амьдралтай илүү ойр байх нь бий. Тийм ч учраас "бодит амьдралаас сэдэвлэн бүтээв" гэдгийг тодотгож өгдөг биз. Гэвч ийм төрлийн кинонууд нь үзэгчдэд төдийгүй жүжигчдийн зан араншинд ч нөлөөлдөг байна. Жишээлбэл ‘The Pursuit of Happyness” киноны од Вилл Смитийн зан чанар, амьдралын хэв маягт тухайн дүр нь маш их нөлөөлсөн гэдэг. Үүнээс гадна та эдгээр кинонуудаас маш гайхалтай амьдралын мотиваци авах болно гэдэгт итгэлтэй байна.

Бодит түүхээс сэдэвлэсэн, түүхэн цаг үеэр аялуулах кинонууд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Нисгэгч (The Aviator)

Энэхүү кинонд Ховард Хю (Howard Hughes) буюу иргэний агаарын тээврийн нисгэгч, Тамын сахиусан тэнгэрүүд (Hell’s Angels)–ийн захирал залуугийн амьдралыг харуулдаг. Хю 1927-1947 оны үед кино продюсерын ажилд амжилт олж байснаас гадна OCD буюу хийсэн үйлдлээ ахин давтан хийх шинж тэмдэг бүхий сэтгэцийн өвчнөөр шаналж байсан тухай гардаг. Харин алдарт жүжигчин Леонардо ДиКаприо (Leonardo DiCaprio) Хюгийн дүрд маш сайн тоглосон юм.

Нисгэгч (The Aviator)

2 Элм гудамж дахь хар дарсан зүүд (A Nightmare on Elm Street)

Энэ кино бидний ихэнхийг айлгасан ч зүгээр л нэг кино биш бодит түүхээс сэдэвлэсэн бүтээл байжээ. Кино найруулагч Вес Крэйвэн (Wes Craven) хэд хэдэн удаа хар дарж зүүдэлснийхээ дараа хачин үйлдлүүд гаргаж байгаад нас барсан Лаосын 18 дүрвэгчийн талаар сониноос олж  уншаад түүгээр кино хийхээр шийдсэн аж.

Элм гудамж дахь хар дарсан зүүд (A Nightmare on Elm Street)

3 Улаан 10-р сарын ан (The Hunt for Red October)

Том Клэнсигийн 1984 онд бичиж, шилдэг борлуулалттай болсон ижил нэрт романаас сэдэвлэн Шон Коннэри (Sean Connery), Алек Болдуин (Alec Baldwin) нарын гол дүрд нь тоглосон энэхүү кинонд хүйтэн дайны үеэр АНУ-н шумбагчруу довтлохыг хүсэж буй Зөвлөлтийн усан цэргийн ахмадын талаар өгүүлэх бөгөөд түүний төлөвлөгөөг АНУ-н тагнуулын төв газрын ажилтан олж мэдэн, бусниулдаг.

Улаан 10-р сарын ан (The Hunt for Red October)

4 Руанда зочид буудал (Hotel Rwanda)

Энэ киног Шиндлерийн бүртгэл киноны Африк хувилбар гэж олон хүмүүс дүгнэдэг. 1994 онд Руанда улсад болсон бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн тус кинонд зочид буудлын эзэн Пол Русесбагина дүрвэгсдийг өөрийн зочид буудалд байлгаснаар амийг нь аварч байгаа талаар гардаг. Ерөнхийдөө кино нь улс төрчид ард иргэдийн амьдралаар хэрхэн тоглодог, ард иргэдийг олноор нь хоморголон устгах, хүчирхийлэл зэрэг нь өнөө үед хүн төрөлхтний гол хямрал болоод байгааг харуулдаг.

Руанда зочид буудал (Hotel Rwanda)

5 Рүди (Rudy)

Энэ кино бол аль ч цаг үеийн агуу хит уран бүтээл бөгөөд үзэгчид киноны турш сэтгэл хөдлөлөөсөө болж суудал дээрээ тогтож сууж чадаагүй гэдэг. Киног Даниел Рүди Рүтигэр (Daniel “Rudy” Ruettiger)-ийн бодит амьдралаас сэдэвлэсэн бөгөөд тэрээр сурч боловсрох чадваргүй "dyslexia" өвчтэй төдийгүй бие бялдар, санхүүгийн хувьд коллежийнхоо хөл бөмбөгийн багт орох боломжгүй хүү байв. Гэвч тэрээр үүнийг даван туулж алдартай хөл бөмбөгийн тоглогч болсон билээ. Энэ кино Америкийн кино институтээс гаргасан бүх цаг үеийн эрч хүч, урам зориг өгдөг кинонуудын жагсаалтад 54-р байранд бичигдсэн юм.

Рүди (Rudy)

6 Хар харцага (Black Hawk Down)

Мохаммед Фарра Аидид (Mohamed Farrah Aidid)-г баривчлахын тулд АНУ-ын цэргийн хүчин 1993 онд Могадишуд довтолгоо явуулжээ. Энэ үйл явдлыг сэтгүүлч Марк Боудн (Mark Bowden) сурвалжилж байсан ба дараа нь тус үйл явдлын тухай ном бичжээ. Тэрхүү ном нь 2001 онд хэвлэгдэж олон ч шагнал хүртсэн юм.

Хар харцага (Black Hawk Down)

7 Аз жаргалын эрэлд (The Pursuit of Happyness)

Кинон дээр гардаг амжилтад хүрсэн түүх, үйл явдлууд нь бүгд зохиомол гэж та боддог бол “Аз жаргалын эрэлд” нэртэй энэхүү киног заавал үзээрэй. Энэхүү киноны гол дүрийг Крис Гарденер (Chris Gardener) хэмээх бизнесмений бодит амьдралаас сэдэвлэсэн билээ.

Аз жаргалын эрэлд (The Pursuit of Happyness)

8 Сайхан хүү минь (Beautiful Boy)

Энэхүү кино нь 2018 оны 10-р сард гарсан бөгөөд хар тамхинд донтсон хүүгээ хэрхэн асран халамжилж буй аавын тухай өгүүлдэг. Киног Дэвид Шеф (David Sheff), Ник Шеф (Nic Sheff) нарын бодит амьдралынхаа түүхээр бичсэн дурсамж дээр тулгуурлан бүтээжээ.

Сайхан хүү минь (Beautiful Boy)

9 Гайхамшигт шуурга (The Perfect Storm)

Та гайхаж байж магадгүй юм. Гэвч энэ киног үнэхээр бодит үйл явдлаас сэдэвлэн бүтээжээ. Хэн нэгний төсөөлөн бодох чадвараас бус 1991 онд худалдааны загасчны завь далайн шуурганд өртөөд алга болсон Андреа Гэйл (Andrea Gail)–ийн бодит түүхээс бүтжээ.  

Гайхамшигт шуурга (The Perfect Storm)

10 Дийпуотер Хорайзон (Deepwater Horizon)

Ахин нэг байгалийн гамшигт өртсөн аймшигт сүйрлийн тухай кино. 2010 онд Мексикийн далай дахь "Deepwater Horizon" нэртэй газрын тосны ордод гарсан ослын тухай харамсалтай түүхээс сэдэвлэн бүтээжээ. Уурхайн алдаатай ажиллагааны улмаас томоохон дэлбэрэлт болж, гал гаран тэнд ажиллаж байсан ихэнх хүн амиа алдаж цөөн хэд нь ус руу үсэрч амьд гарсан байдаг.

Дийпуотер Хорайзон (Deepwater Horizon)

11 Данкирк (Dunkirk)

2017 онд гарсан энэхүү кино дэлхий даяар олон сая үзэгчдээс өндөр үнэлгээ авсан билээ. Кинонд Дэлхийн 2-р дайны үеэрх Данкирк хотын нүүлгэн шилжүүлэлтийн талаар гардаг. Киноны хийц үнэхээр гайхамшигтай бөгөөд далай, эх газар үнэмлэхүй үзэсгэлэнтэй үзэгдэнэ.

Данкирк (Dunkirk)

12 Дуураймал тоглоом (The Imitation Game)

Шерлок Холмсын дүрээрээ алдаршсан жүжигчин Бэнэдикт Камбербач (Benedict Cumberbatch) тус киноны гол дүрд тоглодог. Дэлхийн 2-р дайны үед Нацистуудын радио холбоондоо ашиглаж буй нууцлалын кодыг тайлахыг хичээж буй компьютерын шинжээч Алан Тюринг (Alan Turing)–ийн бодит амьдрал дээр суурилан бүтсэн кино юм. Тюринг бие даасан нэгэн байсан бөгөөд хамтран ажиллагсдаа үргэлж дорд үздэг байсан гэдэг. Кинонд математикийн ур чадвар болон бусадтай харилцах харилцааны ур чадварыг ч хөндөн харуулдаг.

Дуураймал тоглоом (The Imitation Game)

18
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()