Гар утасны зай дэлбэрч болох аюултай 8 тохиолдол!

2018-10-30, 17:07
5,101

Хятадад нэгэн эмэгтэй жолоо барьж явтал гэнэтхэн гар утас нь дэлбэрчээ. Тус үйл явдал машины камерт бичигдэн үлдсэн бөгөөд алга таших шиг чимээ гэнэт гарч, гар утасны дэлгэцнээс утаа савсаж эхэлсэн байна. Эмэгтэй гэмтээгүй хэдий ч маш их айжээ. Түүний туршлагаас суралцаж, гар утасныхаа зайг хэрэглэхдээ зайлсхийх 13 дүрмийг эндээс мэдэж аваарай.

Гар утасны зай дэлбэрч болох аюултай 8 тохиолдол!
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Албан ёсны бус дэлгүүрээс зай худалдаж авах

Тэрхүү Хятад эмэгтэй хэд хоногийн өмнө утасныхаа зайг сольсон байсан ба албан ёсны нийлүүлэгч биш дэлгүүрээс худалдан авчээ. Зай нь тухайн утсанд зориулагдсан зай биш байсан ба утас дэлбэрэх үед эмэгтэй утсаа ашиглаагүй, цэнэглэгчид ч залгаагүй байсан юм. Тиймээс албан ёсны бус дэлгүүрээс оригинал бус зай авч хэрэглэхээс аль болох зайлсхийгээрэй.

Албан ёсны бус дэлгүүрээс зай худалдаж авах

2 Хатуу гадаргуу руу шидэх

Повер банк ч мөн аюултай хэрэгсэл юм. Истанбулын Ататурк нисэх онгоцны буудал дээр нэгэн зорчигч төхөөрөмжөө авч орохыг нь эсэргүүцсэн ажилтантай муудалцжээ. Уурлаж бухимдсан эр төхөөрөмжөө шал руу шидэх үед бяцхан дэлбэрэлт болж хүн гэмтээгүй ч зорчигчид айдаст автсан байна. Тиймээс повер банк, утас зэргээ сайн харж, шидэхгүй байсан нь дээр гэж зөвлөе.

Хатуу гадаргуу руу шидэх

3 Зайг хазах

2018 оны эхээр Хятадын нэгэн электрон барааны дэлгүүрээс нэгэн эр "iPhone" утас худалдан авчээ. Тэрээр чанарыг нь шалгах зорилгоор хазаж үзтэл утас дэлбэрсэн байна. Тэрээр гэмтээгүй ч дэлбэрэлт багагүй хүчтэй байсан юм. Тиймээс зайг хазаж, зажилж болохгүй.

Зайг хазах

4 Халаасандаа утсаа хийгээд унах

Утасны хэлбэр огцом алдагдахад зарим нэг электрон холбоос богино холболт үүсгэж утас дэлбэрэх нөхцлийг бүрдүүлдэг байна. Хэдэн жилийн өмнө нэгэн залуу дугуйнаас унахдаа утсан дээрээсээ унаснаас болж 2-р зэргийн түлэгдэлттэй болжээ. Мөн нэгэн Америк оюутан утсан дээрээ сууснаас галд автжээ. Тиймээс гар утастайгаа болгоомжтой харьцах хэрэгтэй байгаа биз?

Халаасандаа утсаа хийгээд унах

5 Оригинал бус цэнэглэгч хэрэглэх

Оригинал бус цэнэглэгч, зай ялангуяа хэт хямдыг хэрэглэх нь маш аюултай. Хямд цэнэглэгч нь утас дэлбэрэх, хэт халах шалтгаан болдог. Мэдээж хэрэг бид цэнэглэж байгаа цэнэглэгчээ байнга шалгаад байж чадахгүй гэхдээ өөрийнхийгөө заавал оригинал байлгах хэрэгтэй шүү.

Оригинал бус цэнэглэгч хэрэглэх

6 Цэнэглэж байхдаа утсаар бүү ярь

Өнгөрсөн хавар 18 настай Энэтхэг охин гар утас нь дэлбэрснээс болж амь насаа алджээ. Түүний ах нь хэрэг явдал болох үед дэргэд нь байсан бөгөөд утсаар ярих үед утасны цэнэг дуусах гэж байсан учир цэнэглэгчид залгажээ. Энэ үед утас гэнэт дэлбэрч, охин эмнэлэгт хүргэгдсэн боловч гэмтлээсээ болон амиа алдсан байна. Тиймээс утсаа цэнэглэж байхдаа ярихгүй байхыг сануулж байна. Хэрвээ үнэхээр чухал хэрэг бол чанга яригч дээр нь тавиад яриарай.

Цэнэглэж байхдаа утсаар бүү ярь

7 Мөн:

7. Гар утсаа дэрэн доороо тавьж цэнэглэх нь маш буруу. Гал гарч мэднэ.

6. Утас хөлдсөн эсвэл хэт халсан үед утсаа бүү цэнэглээрэй.

5. Хэт халсан байхад нь утсаа үргэлжлүүлэн бүү цэнэглэ.

4. Шөнийн турш гар утсаа цэнэглэх нь маш муу. Ялангуяа оригинал бус зайтай бол бүр ч муу шүү. Тиймээс гар утсаа аль болох өдрийн цагаар цэнэглэж байгаарай.

3. Гар утсаа нарны шууд тусгалд аль болох бүү байлгаарай.

2. Ваннанд орж байхдаа цэнэглэж буй утсаараа битгий оролдоорой.

1. Гар утасны тань зай хэт хурдан дуусдаг бол тоохгүй өнгөрч болохгүй. Энэ нь зайгаа солих цаг болсныг илтгэнэ.

Мөн:

Бонус: Гар утсаа алкоголь эсвэл бактерийн эсрэг шингэнээр арчиж цэвэрлэхээ бүү мартаарай

Гар утсаа цэвэрлэхгүй байх нь мөн л аюултай. 2012 онд Аризонагийн их сургуулийн микро биологич бидний гар утас суултуураас 10 дахин их нян бактеритай байдгийг нотолжээ. Бид хаалганы бариул, цахилгаан шатны товчлуур, банкны карт, мөнгө гээд олон хүний гараас гар дамжин нян халдсан зүйлсэд байнга хүрч байдаг. Үүний зэрэгцээ шуудхан л тэр гараараа гар утсаа ашигладаг шүү дээ. Гэртээ ирээд гараа угаадаг бол утсаа угаадаггүй. Зарим хүмүүс 00-н өрөөнд ч утсаа ашигладаг. Тиймээс гар утсаа хамгийн багадаа 7 хоногт 1 удаа бактерийн эсрэг нойтон сальфеткаар арчиж цэвэрлээрэй.

Бонус: Гар утсаа алкоголь эсвэл бактерийн эсрэг шингэнээр арчиж цэвэрлэхээ бүү мартаарай

36
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()