Сурталчилгаа (15)
Хаах

Хуян арилгах хамгийн үр дүнтэй аргууд

2018-11-03, 14:51
4,621

Булчин зангирах нь суудлын ажилтай юм уу аль эсвэл фитнес зааланд хэт их бэлтгэл хийдэг хүмүүст ихэвчлэн тохиолддог. Учир нь булчингийн эд эсүүд амарч чадаагүйгээсээ болж татаж, чангаран, зангирдаг байна. Үүнийг арилгахын тулд доорх аргуудыг хэрэглэж болно. 

Хуян арилгах хамгийн үр дүнтэй аргууд

1 Грастоны техникийг хэрэглэ

Энэ бол массажны нэг төрөл бөгөөд төмөр болон ган эдлэлээр хийгддэг. Үүнийг хийхэд мэргэжлийн хүн заавал хэрэгтэй.

Грастоны техникийг хэрэглэ

2 Теннисний бөмбөг тус болж болно

Газарт нуруугаараа хэвтээд өвдөж байгаа хэсгийнхээ доор бөмбөгөө байрлуулна. Дээрээс нь бага зэрэг дарж, булчингаа тойруулан бөмбөрүүлээрэй. Даралт, үрэлтийн ачаар булчин сулрах болно.

Теннисний бөмбөг тус болж болно

3 Иллэг

Зангирсан хэсэгт дарж байгаад хуруугаараа тойрог маягаар иллэг хийгээрэй. Энэ нь цусны эргэлтийг түргэсгэж, булчинг суллаж, хөшилт арилна. Хэрэв гар тань хүрэхээргүй газарт зангирсан бол өөр хүнээс тусламж хүсэн иллэг хийлгэж болно. Мэргэжлийн массажистаар хийлгэвэл бүр ч сайн.

Иллэг

4 Шүхэр ашигла

Дэргэд тань хүн байхгүй байхад, нурууны тань булчин зангирвал нумарсан бариултай шүхэр ашиглаж иллэг хийгээрэй.

Шүхэр ашигла

5 Дасгалын роликтой бол

Хэрвээ үе үе булчин тань зангираад байдаг бол дасгалын ролик аваад гэртээ тавьчхад илүүдэхгүй. Роликоо газар тавиад дээр нь зангирсан хэсгээрээ хэвтээд өнхрүүлээрэй. Нэг булчиндаа 3 минутаас удаан хийх хэрэггүй гэдгийг санаарай.

Дасгалын роликтой бол

6 Зүү тавиулах талаар судлаарай

Зүү тавих нь энэ төрлийн өвчинд маш сайн бөгөөд булчинг амрааж, зангилааг тайлдаг төдийгүй эхний туршилтаар ч үр дүнгээ өгөх нь бий. Гэхдээ бүрэн эдгээхийн тулд хэд хэдэн удаа зүү тавиулах хэрэгтэй.

Зүү тавиулах талаар судлаарай

7 Бумба тавих

Уламжлалт эмчилгээний бас нэгэн арга болох бумба нь зангирсан булчинг тайлах ид шидтэй. Цусны эргэлтийг сайжруулж, булчинг суллана.

Бумба тавих

8 Халуун, хүйтэн жин

Халуун, хүйтэн жин тавих нь булчингийн зангилаанаас үүдсэн өвчинг намдаахад тустай. Мөн бүлээн шүршүүр ч өвчин намдаах үйлчилгээтэй байдаг. Түүнчлэн эпсом давстай усанд орох бүр ч сайн.

Халуун, хүйтэн жин

Бонус: Булчин зангирахаас хэрхэн сэргийлэх вэ?

1. Биеэ цэх байлга

Сандал дээр суухдаа бөгтийх нь булчин зангирах хамгийн том шалтгаан болно. Тиймээс цэх суу. Мөн сандал тань нурууг дэмжих зөв хэлбэртэй байгаа эсэхийг анхаараарай. Хэрвээ нуруу тань өвдөөд эхэлбэл түр зуур завсарлага авч босож алхаарай.

Бонус: Булчин зангирахаас хэрхэн сэргийлэх вэ?

2. Амин дэм хэрэглэ

Амин дэмийн дутагдал булчин зангирах нэг шалтгаан мөн. Тиймээс ногоо, жимс сайн идэж, магнез, кальц, цинкээр баялаг хүнс хэрэглээрэй.

3. Дасгал хөдөлгөөн хий

Булчингаа байнга сунгах нь уян хатан байдлыг сайжруулах бөгөөд булчин зангирах магадлалыг бууруулна. Аеробикийн дасгал нь мөн энэ төрлийн өвчинд өртөхгүй байхад тустай.

20
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()