Амьтдын тухай та бидний мэдэхгүй сонирхолтой 10 араншин

2018-10-29, 16:04
5,515

Шинжлэх ухаан гайхалтай хурдацтайгаар хөгжиж байгаатай адил бид ч мөн салбар бүр дэх мэдлэгийн цар хүрээгээ тэлэх хэрэгтэй болж байна. Гэвч хүн төрөлхтөн техниктэй хэтэрхий дотносох болж амьд байгалийн амьтдаас өөрсдийгөө тусгаарлан, хил хязгаар тогтоосон нь эргээд олон гайхалтай зүйлсийг анзааралгүй өнгөрөхөд хүргэж байж болох юм. Тийм ч учраас бид шинжлэх ухааны номноос уншаад ч олохгүй амьтдын хачирхалтай зан чанарын тухай мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Амьтдын тухай та бидний мэдэхгүй сонирхолтой 10 араншин

1 Амьтдад ч бас хайр байдаг

Нөхөн үржихүй гэдэг бол ямар ч амьтдын оршин амьдрах зөн байдаг бөгөөд зэрлэг байгальд ч хайр, дурлал байдаг гэвэл та итгэх үү.

Хятадын Чэнду хотод хулсны баавгайн хамгаалалтын парк байгуулж эр, эм 40 орчим баавгай авчран суурьшуулжээ. Энэхүү ховордсон амьтад тус хамгаалалтын паркт чөлөөтэй амьдарч бие биетэйгээ харилцаж болох ч үржлийн ажлаа хаалттай бүсэд хийдэг байна. Үүнээс үүдээд судлаачид амьтдыг гурван хэсэгт хувааж үзжээ. Нэгдүгээрт хоёр биендээ харилцан татагдсан амьтад, хоёрдугаарт нэг талаас нь сонирхлоо илэрхийлсэн, гуравдугаарт огт өөр, бүр бие биесээ хүчирхийлэх араншинтай амьтад гэж хуваан үзсэн байна.

Судалгааны үр дүнд харилцан бие биеэ хайрласан хулсны баавгайнууд үр төлтэй болох нь их байсан бол нөгөө хоёр бүлэг нь хэдийгээр хамтран амьдарч байсан ч үр тогтох нь удаан байжээ. Үүнээс үүдэн эрдэмтэд хулсны баавгайнуудын сэтгэлийн холбоо нь үр тогтоход нөлөөлж байна гэж үзсэн байна.

Амьтдад ч бас хайр байдаг

2 Амьтад ан хийхийн тулд занга тавьдаг

Жишээлбэл матар гэхэд л өөрийнхөө золиосыг барихын тулд урхи, занга “тавьдаг” байна. Тэд хамраа цэцэг өвсөнд шургуулан хэдэн цагаар ч хамаагүй хөдөлгөөнгүй хэвтэж идшээ ойртон иртэл тэвчээртэй хүлээж чаддаг.

Эрдэмтэд энэ амьтны арга ухааныг хэдийнээ мэдэж хүндэтгэдэг ч өөр шинэ заль гарахыг үгүйсгэх аргагүй.

Амьтад ан хийхийн тулд занга тавьдаг

3 Хүнс цуглуулахдаа ч

Энэ тал дээр хэрээ бол дээд амжилт эзэмшигч юм. Учир нь хэрээ байгаль дахь элдэв ургамлаар жад хэлбэрийн багаж хийн хүрэх боломжгүй төвөгтэй газар нуугдсан өтийг хүртэл гаргаж авч чаддаг байна. Шведийн эрдэмтдийн судалгааны явцад хэрээнд өөр бусад чадварууд ч байдаг гэнэ.

Судлаачид хэрээнд төрөл бүрийн эд зүйл ойртуулан хаяж өгөхөд тэдний ихэнх нь хоол олж идэхэд хэрэг болох савааг сонгон авч байжээ. Шувууд зүгээр нэг эд зүйл сонирхон авдаг биш өөрт ашигтай, хэрэгтэй зүйлээ сонгон авч байгаа нь харагдсан байна. Харин хэрээнийх шиг “алсын хараа" бусад төрөл зүйлд ажиглагдахгүй байгаа гэнэ.

Хүнс цуглуулахдаа ч

4 Тэд олз багатай нэгэнтэйгээ хоол хүнсээ хуваалцдаг

Торонд амьдардаг тоть ч мөн өөртөө идэх хоолоо бэлдэж чадна. Тэд чулуу, жимсний ясыг ашиглан хясаа болон нялцгай биетнийг цохиж буталдаг. Хэрээнээс ялгаатай нь тоть тэр багажаа ганцхан өөртөө үлдээдэггүй бөгөөд бусаддаа бас өгч хэрэглүүлдэг байна. Ийм хандлага байгаль дээр тун ховор тохиолддог.

Сарьсан багваахайг энд бас дурдаж болно. Цус сорогч гэж нэрлэгддэг энэ амьтан өөрийнхөө идшийг идчихээд үлдсэн хэсгийг нь үр төлдөө амаараа шилжүүлэн өгдөг. Тийм ч учраас сарьсан багваахай аль зулзага нь сайн хооллосон, аль нь өлөн зэлмүүн үлдсэнийг сайн ялгаж чаддаг. 

Тэд олз багатай нэгэнтэйгээ хоол хүнсээ хуваалцдаг

5 Танихгүй хүний дуу хоолойг ялгаж чадна

Кени улсын заанууд үндсэндээ хүний дуу хоолойг ялгаж чаддаг бөгөөд түүнийхээ ачаар аюулаас холуур байдаг гэж хэлж болно. Тэдгээр заануудад "Масай" омгийнхны дуу хоолойн бичлэгийг сонсгоход айж нуугдахыг оролдсон бол "Камба" омгийнхны дуу хоолойг сонсгоход маш тайван байжээ. Хэргийн учир нь Масайчууд бол анчид, харин Камбачууд бол ердийн тариаланчид юм.

Анчид судалгаагаа лавшруулан анчин омгийн хүмүүсээс эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн дуу хоолойг бичин заануудад сонсгосон байна. Заанууд дуу хоолойг нас, хүйсээр нь ялгаж, эмэгтэйчүүд болон хүүхдийн дуу хоолойг сонсоод айж тэвдэхгүй байсан гэнэ. Үүнээс үүдэн эрдэмтэд өөр өөр орчинд амьдардаг заануудыг судалж үзээд тэдгээр заанууд хүнтэй зэрэгцэн олон жил амьдарсны үрээр тийм чадвар суусан гэж тодорхойлжээ.

Танихгүй хүний дуу хоолойг ялгаж чадна

6 Амьтад бас тактик хэрэглэнэ

Далайн гахай ан хийхдээ ер бусын стратеги, арга ухаан гаргадаг гэдгийг та мэдэх үү. Тэдний нэг нь бөөгнөрсөн загасны эргэн тойронд сэлэн далайн ёроолын элсийг сарниулдаг бөгөөд сандарсан загаснууд бужигнасан элснээс зайлах гэж усны мандал дээр гарч ирэх үедээ бусад далайн гахайн аманд өөрөө ордог байна. Ийм арга ухаан энэ сүүн тэжээлтэнд тохиолдлоор тогтсон гэж эрдэмтэд үзэж байсан ч далайн гахайнууд үүнийгээ хойч үедээ зааж өвлүүлдэг болох нь харагджээ.

Амьтад бас тактик хэрэглэнэ

7 Яг л хүмүүс шиг байж чадна

Шувууд хүнтэй адил анхаарал сайтай, элэгсэг, бие биедээ бэлэг өгч, шийдвэр гаргадаг болохыг олон орны эрдэмтэд баталсан байна. Шувуудын тархинд ийм ой ухаан байснаар тэд хүний царай зүс, сэтгэл хөдлөл, цагаан толгойн үсэг, тэр бүү хэл Пикассо, Монегийн зургуудыг ч ялгаж чадна.

Яг л хүмүүс шиг байж чадна

8 Биднээс ялгаатай нь тэд хамтач сэтгэлгээтэй

Ийм зан чанарыг төрөл бүрийн шоргоолжны амьдралаас харж болно. Бүлэгт хэчнээн шоргоолж байх нь хамаагүй, тэд байнга хамтач байдаг нь л чухал. Тухайлбал тэд үүрээ барих болбол аль болох хурдан хийхийн тулд бүгд хүчээ нэгтгээд зүтгэдэг байна. Мянга мянган шоргоолж яг л нэг хүн шиг элс шороо зөөн гүйлдэнэ. Шоргоолжны энэ хамтач, зохион байгуулалттай зан төлөвийг шинжлэх ухаан хараахан тайлж чадаагүй л байна.

Биднээс ялгаатай нь тэд хамтач сэтгэлгээтэй

9 Амьтад зөн совинтой байдаг

Британийн эрдэмтэд хэд хэдэн цуврал туршилт судалгаа хийснийхээ үр дүнд нохой эзнээ ирж байгааг урьдчилан мэддэг гэдгийг баталжээ. Судлаачид Жейти нэртэй лабрадор үүлдрийн нохойн гэрт хяналтын камер тавиад, байшингийн гадаа эзнээ ирэхтэй зэрэгцэн хэвтрээсээ босож цонх руу давхин очиж байгааг анзаарчээ. Харин эзэн нь байшингаас холдон өөр замаар явахад нохой босолгүй хэвтэж байсан гэнэ.

Амьтад зөн совинтой байдаг

10 Тэд жинхэнээсээ санал бодлоо зайнаас солилцдог

Амьтдын хамгийн нууцлаг, тайлагдашгүй авьяас бол санал бодлоо хуваалцах чадвар. Биологийн шинжлэх ухааны доктор Ясон Бадризе олон жилийн турш чонотой хамт амьдарч чонын амьдрал, зан үйлийн талаар олон баримт олж цуглуулсан нэгэн юм. Жишээ нь гэхэд л чоно харцаараа мэдээлэл дамжуулдаг болохыг эрдэмтэд баталсан байдаг.

Ан хийхийн өмнө чонын сүрэг үсэрч харайлдан, бие биетэйгээ эрхэлж буй зан үйлийг авын бүжиг гэж нэрлэдэг. Ингэснээр тэд ан авын үед хамтран ажиллахаа илэрхийлдэг бөгөөд түүний дараагаар өөд өөдөөсөө ширтэлцэн аль нь юу хийх, аль нь хаашаа зугтах зэргээ мэдэж ажлаа хуваарилдаг байна.

Судлаач өөртэйгөө хамт амьдарч байсан чононуудын зан үйл, байдлаас энэ бүхнийг олж тогтоосон байдаг. Тэрбээр үүнийгээ санаанаасаа зохиосон зүйл биш, жинхэнэ бодит зүйл гэдгийг онцолжээ. Улмаар эрдэмтэн ийм ер бусын харилцаа, ойлголцол амьтдад байгааг хэлээд няцаах ямар ч аргагүй үнэн гэсэн байна.

Тэд жинхэнээсээ санал бодлоо зайнаас солилцдог

41
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()