Хүн үхтлээ айх боломжтой юу?

Айдас бол хүний асар олон сэтгэл зүйн хариу үйлдлүүдийн нэг юм. Харин айх мэдрэмж бидэнд хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Яагаад гэвэл хүн айдсаар дамжуулж болгоомж, сэрэмж, туршлага зэрэг олон чухал зүйлсэд суралцдаг. Тэгвэл бид "үхтлээ айх" буюу бүр зарим үед "үнхэлцэг хагартлаа айлаа" гэж нэрлээд буй энэхүү айдас чухам ямар айдас болохыг жинхэнээсээ мэддэг үү. Тэгвэл хүн гэдэг амьтан үнэхээр үхтлээ айх боломжтой юу? Тэгвэл бид энэхүү асуултад хариулахаар дараах мэдээллийг бэлтгэлээ. 

Хүн үхтлээ айх боломжтой юу?

1 Айдсын даавар

Айдсыг нэг ёсондоо аливаа хүний амьдрал, эрүүл мэнд, ойр дотнынхон болон эрхэмлэл болсон бусад зүйлсэд нь аюул занал, эрсдэл учруулж буй бодит ба бодит бус нөхцөл байдалд үзүүлэх жам ёсны хариу үйлдэл гэж тодорхойлж болно. 

Хүнд айдас төрөх үед онцгой даавар ялгардаг бөгөөд түүнийг адреналин (adrenaline) гэж нэрлэдэг. Түүнчлэн айдас нь сэтгэлийн тогтворгүй байдал болон стресс үүсэх гол хүчин зүйл аж. Айдас төрөх үед хүний биед "тэмц эсвэл зугт" гэсэн хоёр зөн төрдөг. 

Айдас нь нэг үгээр болзошгүй аюул заналын нөлөөнд байгаа хариу үйлдлийн хамгаалалтын механизм юм. Хүн хэдий чинээ их айна тэр хэмжээгээр хөлс ялгардаг бөгөөд адреналин ялгарах тусам цусан дахь глюкозын хэмжээ нэмэгдэж зүрхний цохилт түргэсдэг. Ингэснээр тархины цусан хангамж буурч хүн ямар нэг гэнэтийн үйлдэл хийдэг байна. 

Айдсын даавар

2 Үхлийн аюултай айдас гэж юу вэ?

Айдсын даавар буюу адреналин ялгарснаар хүний булчин болон хариу үйлдэл үзүүлэх хурд нэмэгдэж болох ч бөөр, элэг, зүрх зэрэг эрхтнүүд аюулд ордог. Учир нь дээрх эрхтнүүдэд их хэмжээний адерналин муугаар нөлөөлдөг байна.

Цусан дахь адреналины түвшин ихэссэнээр хүний биед юу тохиолддог вэ? Адреналин нь зүрхний цусан дахь глюкоз болон кальцийн хэмжээг нэмэгдүүлснээр зүрхний ачаалал нэмэгддэг. Ийм үед зүрхний цохилтын ердийн хэмнэлийг хадгалахад хэцүү байдаг. Үүний үр дүнд ховдлын эмгэг үүсэж зүрх цохилохоо ч байж мэднэ. Зүрх цохилохгүй бол хүний бие дэх цусны эргэлт зогсож шууд үхэлд хүрнэ.

Үхлийн аюултай айдас гэж юу вэ?

3 Айдсаас айх нь зөв үү?

Үхтлээ айснаасаа болж амиа алдсан тохиолдол маш ховор байдаг. Тиймээс айдсаас айх хэрэг байхгүй. Амьдралын олон үйл явдлууд буюу жишээлбэл спортоор хичээллэх, ямар нэг цус хөөргөсөн кино үзэх эсвэл бэлгийн харьцаанд орох зэрэгт адилхан л адреналины хэмжээ нэмэгддэг болохыг санаж явахад илүүдэхгүй. 

Ямар ч тохиолдолд та өөрсдийн үзэж харж, хийж байгаа зүйлдээ аажуу тайвнаар хандаж явахаа битгий мартаарай. 

Айдсаас айх нь зөв үү?

11
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()