Гэрийн нөхцөлд хумсаа янзлахдаа бидний гаргадаг байж боломгүй алдаанууд

2018-11-03, 11:53
2,665

Судалгаагаар бүсгүйчүүд жилд ойролцоогоор 500.000 төгрөгийг зөвхөн хумс арчилгаандаа зарцуулдаг байна. Тиймдээ ч бүсгүй хүний өөртөө хэр арчаатай эсэхийг хумснаас нь харж болно гэсэн ойлголт хүртэл гарсан байдаг. Ялангуяа эрчүүд эмэгтэй хүний гар, хумс сайхан байхад илүү татагддаг гэнэ. Гэхдээ хүн бүр хумсандаа энэ хэмжээний мөнгө, цаг завыг зарцуулаад байх боломжгүй учир гэрийн аргаар ч болов хумсаа засаж байх хэрэгтэй. Харин гэрийн нөхцөлд хумсаа засахад анхаарах хэд хэдэн зүйл бий. 

Гэрийн нөхцөлд хумсаа янзлахдаа бидний гаргадаг байж боломгүй алдаанууд

1 Хумсны хэрэглэлүүдээ байнга цэвэрлэж, ариутгаж бай

Энэ бол хамгийн наад захын дадал юм. Хумсны доор болон эргэн тойронд маш их нян бактери хуримтлагддаг. Тиймээс хумс арчилгааны багажуудаа байнга цэвэрлэж ариутгахгүй бол нян халдварлаж, идээ бээр үүсгэх аюултай. Үүнээс гадна битүүмжилсэн уутанд хадгалах нь нян бактери буглах шалтгаан болдог. Тиймээс багаж, төхөөрөмжүүдээ агаарын солилцоо сайтай газарт хадгалж, хэрэглэхийнхээ өмнө халдваргүйжүүлэх шингэнээр цэвэрлэж байгаарай.  

Хумсны хэрэглэлүүдээ байнга цэвэрлэж, ариутгаж бай

2 Хумсныхаа махыг битгий ав

Бид гэрийн нөхцөлд хумсныхаа махыг авдаг ч дутуу авах, санамсаргүй цус гаргах зэрэг алдаанууд гаргачхаад байдаг. Тийм учраас хумс арчилгааны энэ хэсэг зөвхөн мэргэжлийн хүний хийх ажил гэдгийг ойлгож гэрийн нөхцөлд хумсныхаа махыг оролдох хэрэггүй. Хэрвээ та мэргэжлийн хүн дээр очих боломжгүй байгаа бол хумсныхаа махыг арагш түлхээд үзээрэй илүү цэвэрхэн харагдах болно.

Хумсныхаа махыг битгий ав

3 Суурь хэрэглэж хэвших

Маш олон хүмүүс хумсаа будахынхаа өмнө суурь хэрэглэх шаардлагагүй гэж боддог. Гэвч тийм биш юм. Учир нь бидний хумс байгалиасаа тос ялгаруулдаг бөгөөд энэ нь хумсны будгийг амархан арилахад нөлөөлдөг байна. Харин суурь тавьснаар будалтын тогтоц сайжирч удаан хугацаанд өнгөө хадгалах болно.

Суурь хэрэглэж хэвших

4 Хэт зузаан бүү буд

Бүсгүйчүүд бүгд л тод будалтад дуртай байдаг. Тиймдээ ч олон удаа давхарлаж зузаан будчихаад байдаг талтай. Харин ингэж будсанаар будаг удаан хатах буюу ойролцоогоор 5-6 минут шаардагддаг. Энгийн хумсны будаг анх үйлдвэрлэгдэхдээ зузаан будалт хийх, хурдан хатахад зориулагдаагүй байдаг.

  • Тиймээс 2-3 удаа нимгэн давхарлахад л хангалттай.

Хэт зузаан бүү буд

5 Чихний хөвөн ашиглах хэрэггүй

Хөвөнтэй мод нь нүүр будалтын үеэр “амь аврагч” болдог хэдий ч маникюрийн үед тийм биш ээ. Бид хөвөнтэй модыг ихэвчлэн арьсан дээр хумсны будаг илүү гарах үед ашигладаг. Гэвч хөвөнгийн арзайсан ширхэглэгүүд нь хумс будалтыг бүр ч дордуулж, ахин эхлэхээс аргагүйд хүргэх ч аюултай.

  • Тиймээс хөвөнтэй савхны оронд цэвэрхэн, нарийн багсаар будгийг арилгах нь илүү аюулгүй.

Чихний хөвөн ашиглах хэрэггүй

6 Нэг тийш үр

Зарим үед мэргэжлийн маникюрчид ч хумсыг хумсны хуурайгаар хойш урагш буюу хоёр тийш үрдэг. Гэвч бидний ихэнх нь ингэж үрэх нь хумсанд хэчнээн муу болохыг мэддэггүй. Ингэж хоёр тийш үрснээр хумсны үзүүр болон толио арзайж, хугарахдаа амархан, хэврэг болдог.  

  • Тиймээс хумсны хуурайг хэрэглэхдээ зөвхөн нэг тийш чиглэлтэйгээр үрэх хэрэгтэй. Энэ нь хумсаа нимгэн, гэмтэмтгий болгочхоод дараа нь бэхжүүлэх арга хэмжээ авах зардлыг тань хэмнэнэ.

Нэг тийш үр

7 Хумсны үзүүрийн доод хэсгийг бүү орхигдуул

Хумсны үзүүр буюу дотор хэсэгт будаг түрхсэнээр будалт амархан цуурахаас хамгаалж өгдөг. Үс эсвэл аяга тавгаа угаасны дараа хумсны будаг тань урд талаасаа халцарсан байдаг бол дараагийн удаа хумсныхаа дотор талыг будаад үзээрэй.

  • Ингэснээр будалт дунджаар 5 хоногоор уртасдаг.

Хумсны үзүүрийн доод хэсгийг бүү орхигдуул

8 Хүйтэн усанд бүү хатаа

Хүйтэн усанд дүрвэл будаг хурдан хатдаг гэдэг худлаа. Учир нь будаг хатахад хүчил төрөгч хэрэгтэй болохоос шингэн биш. Тиймээс хумсаа хүйтэн усанд дүрээд будалт хурдан хатахгүй. Харин хумс хатуу болж болно.

  • Тиймээс хумсаа хатаахын тулд хүйтэн усанд гараа дүрэх бус агаарт байлгаж, сэнс гэх мэтийг ашиглаарай.

Хүйтэн усанд бүү хатаа

9 Будгаа сэгсрэх хэрэггүй

Хумсны будгийг сэгсэрвэл будгийг таглах үед агаар орж будагтай холилдон жижиг хөөс үүсгэснээр жигд түрхэгдэхээ больдог.

  • Тиймээс сэгсрэхийн оронд хоёр гарынхаа хооронд зөөлөн өнхрүүлээрэй.

Будгаа сэгсрэх хэрэггүй

5
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()