Сурталчилгаа (15)
Хаах

Манай гараг дээрх хамгийн үнэтэй хачин жигтэй эд зүйлс

2018-11-03, 15:13
5,738

Энгийн хэрнээ алтнаас ч илүү үнэтэй эд зүйлс тун олон байдаг ажээ. Учир нь тэдгээр зүйлс маш ховор, онцгой хийцтэй, эсвэл ямар нэгэн барааг үйлдвэрлэхэд зайлшгүй хэрэгтэй элемент ч байх тохиолдол бий. Ингээд уншигч та бүхэн бидний иддэг ердийн л нэг жимс хэр их үнэд хүрсэн, ундны усыг хүмүүс 60 мянган ам.доллараар худалдаж авахад юу нөлөөлсөн гэх мэт асуултын хариуг дараах мэдээллээс олж аваарай. 

Манай гараг дээрх хамгийн үнэтэй хачин жигтэй эд зүйлс

1 Шувууны өд

"Хуиа" хэмээх хорьдугаар зууны эхэн үед устаж үгүй болсон шувууны өд 2010 онд 10 мянган долларын үнэ хүрч байжээ. Энэхүү шувууны өд Шинэ Зеландад онлайн худалдаагаар зарагддаг бөгөөд хамгийн боломжийн үнэ нь 1000 доллар орчим байдаг. Гэвч яг жинхэнэ эсэхийг нь тогтооход тун хэцүү бөгөөд хуурамч өд зарагдах нь тун элбэг байдаг байна.

Шувууны өд

2 Таних тэмдэг

"Гарц" тэмдэглэгээнээс гадна луужин, цаг, хаалганы чип гэх мэт янз бүрийн зүйлсэд ашиглагддаг "Тритиум" хэмээх бодисын нэг грамм нь 30 мянган доллараар үнэлэгддэг байна. Энэхүү бодисын агууламж бүхий зүйлс ямар ч цахилгааны шаардлагагүй байнгын гэрэлтүүлэгтэй байдаг аж.

Таних тэмдэг

3 Ус

1.25 литр ус 60,000 ам.доллар хүрдэг гэвэл итгэх үү? Фижи арал дээрх булгуудаас авсан "Acqua di Cristallo Tributo a Modigliani" хэмээх ус нь дэлхий дээрх хамгийн ховор бөгөөд хамгийн үнэтэй ус гэж тооцогддог байна.

Ус

4 Багц усан үзэм

"Roman Ruby" гэх сортын энэхүү усан үзмийг зөвхөн Японы Ишикава мужид ургуулан худалдаалдаг ажээ. "Roman Ruby"-ийн нэг ширхэг нь заавал 30 граммаас илүү жинтэй байх ёстой байдаг бөгөөд 2008 онд гэхэд л нэг граммынх нь үнэ 26 ам.доллар байсан төдийгүй жил тутам нэмэгдсээр 2017 онд нэг багц нь 9800 ам.доллараар зарагджээ.

Багц усан үзэм

5 Нүдний эм

Удамшлын улмаас хараагүй болох өвчнийг анагаадаг "Luxturna" хэмээх эмийн үнэ нэг нүдэнд ашиглагдахад 425,000 ам.доллар байдаг ажээ. 

Нүдний эм

6 Цай

Да Хун Пао буюу "Том улаан дээлт" хэмээх энэхүү хятад цайны 500 грамм нь 685 мянган ам.доллар хүрдэг байна. Цайны түүхий эдийг жилд нэг удаа хураадаг бөгөөд тэгэхдээ ганцхан мөчрийг нь эхний дөрвөн навчтай нь л авдаг аж.

Цай

7 Хилэнцэт хорхойн хор

"Deathstalker" хэмээх хилэнцэт хорхойн нэгэн төрөл зүйлийн хор нь дэлхий дээрх хамгийн үнэтэй шингэн юм байна. Нэг галлон (3.7 литр) нь 39 сая ам.долларын үнэтэй бөгөөд уг зүйлийн хилэнцэт хорхой нь нэг удаадаа ердөө 2 мг хор ялгаруулах боломжтой байдаг. Харин хор нь тархины хавдрыг анагаах маш гайхалтай эм болдог ажээ.

Хилэнцэт хорхойн хор

8 "Калифорни-252"

Дэлхий дээрх хамгийн үнэтэй төмөрлөг болох "Калифорни-252" нь цацрагийн нөлөөгөөр хавдрыг эмчлэхэд ашиглагддаг ажээ. Тус бодисын нэг граммыг гаргаж авахын тулд плутоний болон курий гэх элементүүдийг цөмийн реакторт 8 сараас нэг жил хагасын хугацааны турш цацрагжуулах ёстой ажээ. Жил бүр "Калифорни-252"-ийг ердөө 20-40 микрограммыг үйлдвэрлэдэг ба дэлхийн нийт нөөц нь ердөө 8 грамм тул үнэ нь грамм тутам 250 сая ам.доллар хүрдэг байна. 

"Калифорни-252"

28
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()