Хэрвээ та махлаг бол тачаангуй, дур булаам харагдах нууцыг бид дэлгэе!

Махлаг, туранхай гээд бүхий л төрлийн галбиртай эмэгтэйчүүд бүгд л үзэсгэлэнтэй. Хамгийн гол нь өөрийн давуу талыг харуулж,  дутагдлаа нууж чаддаг байх л хэрэгтэй. Жишээлбэл та гэдэс, харвингаасаа ичдэг бол хувцаслалтын тусламжтайгаар энэ асуудлаа шийдэх боломжтой юм. Ингээд хувцаслалтын тусламжтайгаар хэрхэн бие галбираа тодотгон сайхан харагдах боломжтой талаарх зөвлөгөөг танд хүргэе.

Хэрвээ та махлаг бол тачаангуй, дур булаам харагдах нууцыг бид дэлгэе!

1 Бараан өнгийн хувцаснаас бүү ай

Олон эмэгтэйчүүд хар өнгийн хувцаснаас айдгийн учир нь тэд өөрийгөө уйтгартай харагдана гэж боддогт байгаа юм. Үнэн хэрэгтээ хар хувцас ямар ч загвар, хээтэй байж болох бөгөөд энэ өнгө таныг илүү галбирлаг, туранхай харагдуулах болно. Хэрвээ хар өнгийн хувцас өмсөхийг хүсэхгүй байвал хар хөх, бор, улаан хүрэн өнгийн хувцсыг сонгох ч боломжтой.

Бараан өнгийн хувцаснаас бүү ай

2 Дотуур хувцсаа зөв сонгоорой

Илүүдэл өөхөө дарахын тулд зарим бүсгүйчүүд маш их хичээдэг ч дотуур хувцсаа буруу сонгох төдийд л олон зүйл өөрчлөгдөнө гэдгийг төдийлөн сайн мэддэггүй. Үүнээс гадна өөртөө таараагүй хувцас өмссөн мэт харагдах болно. Тиймээс өөрийн хувцаслалтыг бодож байж дотуур хувцсаа сонгох нь зүйтэй бөгөөд оёдолгүй байвал илүү зүгээр. Хэрэв та дотуур хувцсаа зөв сонгосон тохиолдолд бүх төрлийн хувцас төдийгүй бариу хувцас ч сайхан харагдах болно.

Дотуур хувцсаа зөв сонгоорой

3 Энгэр нь задгай даашинзад анхаарал хандуулаарай

Энэ төрлийн даашинз нь таныг эмэгтэйлэг харагдуулаад зогсохгүй, гэдэсний илүүдэл өөхийг гайхалтай далдалж өгнө. Харин та хүссэн өнгийн даашинзаа сонгох боломжтой бөгөөд өдөр тутам, үдэшлэг гээд хаана ч өмссөн тохиромжтой. Хамгийн гол нь гэдэсний ойролцоо ямар нэгэн нугалаа, бантик гэх мэт илүү зүйл байх ёсгүй. Энэ нь гэдсийг илүү том харагдуулах болно.

Энгэр нь задгай даашинзад анхаарал хандуулаарай

4 Өөртөө таарсан хувцас сонгох хэрэгтэй

Галбирлаг харагдахын тулд "oversize" буюу томдсон хувцас өмсөх нь илүү үр дүнтэй гэсэн ойлголт бүсгүйчүүдийн дунд тархсан байдаг. Хэдийгээр энэ төрлийн хувцаслалт нь таны харвин, илүүдэл өөхийг далдлах хэдий ч 1-ээс 2 размераар таныг том харагдуулах болно. Харин хамгийн төгс сонголт бол бага зэрэг бэлхүүс гарсан өөртөө таарсан хувцас сонгох явдал юм. Заавал бариу хувцас өмсөх шаардлагагүйгээр унасан даавуутай, эсвэл бага зэрэг хумигддаг загварын  хувцсыг сонгож болно.

Өөртөө таарсан хувцас сонгох хэрэгтэй

5 Кардиган болон блейзер өмсөөрэй

Блейзер болон кардиганыг сонгосноор та хүссэн хүсээгүй галбирлаг харагдах бөгөөд таны илүүдэл өөх, нугалааг хялбархан далдалж чадна. Үүний ачаар та бариу майк, футболк өмсөхөд санаа зовох зүйлгүй болно. Түүнчлэн урт кардиган хүнийг өндөр харагдуулдаг.

Кардиган болон блейзер өмсөөрэй

6 Өндөр эсвэл дунд зэргийн өндөр суудалтай жийнс сонгоорой

Хэрвээ та бага зэргийн харвинтай бол энэ төрлийн өмд таны аврагч байх болно. Учир нь өндөр эсвэл дунд зэргийн суудал нь илүүдэл өөхийг далдалж, илүү галбирлаг харагдуулж, бэлхүүсийг тань тодотгож өгнө. Үүнээс гадна хөлийг тань илүү урт харагдуулах учир гэдсэнд тань хэн ч анхаарал хандуулахгүй.

Өндөр эсвэл дунд зэргийн өндөр суудалтай жийнс сонгоорой

7 Шулуун эсвэл бэлхүүс тодотгосон пальто өмсөж үзээрэй

Хэт дэрвэгэр пальто нь төгс галбирыг хүртэл эвдэж, онцгүй харагдуулдаг. Харин шулуун эсвэл бэлхүүс гаргасан пальто нь таныг илүү өндөр, галбирлаг харагдуулах болно. Мөн таны галбирыг огтхон ч эвдэхгүйгээр бүх пропорцыг жигд болгодог онцлогтой.

Шулуун эсвэл бэлхүүс тодотгосон пальто өмсөж үзээрэй

8 Нэг өнгийн хувцас сонгоорой

Нэг өнгийн, эсвэл ойролцоо өнгийн хувцас сонгох нь таны биеийг хувааж харагдуулахгүй. Харин ч таныг илүү өндөр, гоолиг харагдуулах болно. Хэрвээ та уйтгартай харагдахаас зайлсхийж байвал гоёл чимэглэлийн зүйлийг ашиглах боломжтой. Эсвэл кардиган юм уу блейзер дээгүүр нь өмсөж болно. Гэхдээ товчлох хэрэггүй.

Нэг өнгийн  хувцас сонгоорой

9 Өндөр суудалтай банзал сонгох

Өндөр суудалтай банзал нь "лийр", "элсэн цаг" хэлбэрийн галбиртай бүсгүйчүүдэд илүү тохирно. Энэ нь бэлхүүсийг илүү тодотгож өгөх болно. Түүнчлэн өндөр суудалтайгаас гадна доош өргөссөн загварыг сонгох нь зүйтэй.  Урт, өнгө, онооны хувьд таны хүссэн сонголтоор байж болно.

Өндөр суудалтай банзал сонгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()