Сурталчилгаа (15)
Хаах

Хурдан дур тавих нь хэвийн үзэгдэл үү?

2018-10-31, 16:19
10,755

Эрчүүдийн сэтгэлийг зовоодог түм буман асуултын хамгийн нэгдүгээрт хэт хурдан дур тавилт ордог. Учир нь хурдан дур тавилт нь эрчүүдийн өөртөө итгэх итгэл болоод сэтгэлзүйд нь ихээхэн нөлөөлдөг байна. Тухайлбал нэг минут хэртэй хугацаанд бэлгийн ажил хийдэг буюу богино хугацаанд үрийн шингэнээ гадагшлуулах нь бэлгийн сулралын шинж юм. Тиймээс бид энэхүү асуудал тулгараад байгаа эрчүүддээ зориулан дараах мэдээг бэлтгэлээ.

Хурдан дур тавих нь хэвийн үзэгдэл үү?

Энэ асуудал ихэвчлэн бэлгийн амьдралаа эхэлж буй өсвөр насныханд тохиолддог гэвэл та итгэх үү. Учир нь өсвөр насныхны эрхтний толгой хэт мэдрэмтгий байдаг төдийгүй сэтгэл санааны хэт хөөрөлтэй байдгаас шалтгаалж дур тавилт богино хугацаанд явагддаг байна. Гэхдээ байнгын бэлгийн харьцаа, дадал туршлагатай болмогц энэ байдал  арилдаг. Харин насанд хүрсэн, бэлгийн тогтмол харьцаанд байдаг эрчүүдэд ийм байдал тохиолдох нь дараах хоёр шалтгаантай.

 

1 Бие мах бодийн шалтгаан

Эрүүл мэндийн асуудалтай, эсвэл эрхтний бүтэц, үйл ажиллагааны онцлогтой холбоотой. Бие мах бодийн хувьд хоёр шалтгаантай байж болно. Эхнийх нь эрхтний толгойн хэт мэдрэмтгий байдал буюу архаг везикулит юм. Энэ нь төмсгөнд үүссэн эр бэлгийн эс болон үрийн шингэний бусад бүрдүүлэгчдийн хуримтлагдаж байдаг үрийн уутанцрын үрэвсэл юм. Үрийн уутанцрын үрэвсэл нь түрүү булчирхайн үрэвсэлгүйгээр бие даан үүсдэггүй. Түүнчлэн бэлэг эрхтний толгойн мэдрэмтгий байдал нь төрөлхийн ба олдмол байж болно. Олдмол нь баланопостит эсвэл тээрхийн арьсны нарийсалтай үед тохиолддог.

Бие мах бодийн шалтгаан

2 Сэтгэл зүйн шалтгаан

Энэ нь сэтгэлийн хямрал, сэтгэл гутрал, анхны хавьтлын азгүй тохиолдлоос тогтсон хямрал, бэлгийн амьдрал эхлэх үеийн хэт сэтгэл хөдлөл, айдастай холбоотой байдаг. Заримдаа үрийн шингэн хэт хурдан гадагшлах нь зөвхөн хүний өөрийнх нь айдас, болгоомжлолтой холбоотой байдаг.

Судалгаагаар бол бэлгийн хавьтал дунджаар 2 минутаас илүүгүй үргэлжилдэг. Гэвч үүнийг ойлгоогүйгээс олонх эрчүүд хэт хурдан дур тавина гэхээс айж, гутардаг нь буруу юм. Түүнчлэн эрчүүд гар хангалгыг их хийснээс үүдэн үрийн шингэн нь хэт хурдан гадагшилдаг болдог. Гар хангалга их хийснээрээ үрийн шингэн гарахын өмнөх сэтгэл хөдлөлийг бараг хайхардаггүй. Энэ нь яваандаа дур ханахын өмнө төрөх мэдрэмжийг хянах чадваргүй болгодог.

Сэтгэл зүйн шалтгаан

3 Дүгнэлт

Дээрхээс дүгнэвэл бэлгийн хавьтал нь хүний бие мах бод болон сэтгэл санааны эрүүл мэндэд зайлшгүй нөлөөлдөг байх нь. Бэлгийн харьцааны үед эрэгтэй хүн үрийн шингэн ялгаралтаа хянах нь хамгийн чухал юм. Эрэгтэй хүний сэрэл амархан өдөөгдөж хурдан буурдаг бол эмэгтэй хүний сэрэл нь аажмаар өдөөгдөж мөн удаанаар дур ханадаг.

Гэхдээ энэ ялгааг аль болох багасгасаар нэг хэмнэлд оруулахад хосууд анхаарч илэн далангүй ярилцан бэлгийн хүчтэй таашаалыг хэн хэн нь авч чаддаг байх хэрэгтэй.

Дүгнэлт

14
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()