Сурталчилгаа (15)
Хаах

Таны бичих хэв маяг өөрийн тань талаар олон зүйлийг хэлж өгдөг /Сонжоо/

2018-11-04, 12:03
3,478

Аннетт Пойзнер (Annette Poizner) хэмээх эрдэмтэн "Эмчилгээний графологи" хэмээх бичгий хэв судалгааны төрлийг анх гаргаж ирж байдаг. Түүний үзсэнээр хүний хэрхэн бичиж байгаа дээр нь үндэслэж тухайн хүний зан ааш, сэтгэл зүйн онцлогийн шалтгааныг тодруулж болдог аж. Ингээд хүн болгонд өөр байдаг бичих хэв маяг өөрийнх нь дотоод араншинг хэрхэн тодорхойлдгийг хамтдаа сонирхоё.

Таны бичих хэв маяг өөрийн тань талаар олон зүйлийг хэлж өгдөг /Сонжоо/

1 Бүтэн нэр бус эхний үсгийг нь илүүд үздэг бол:

Өөрийн нэр болон овгоо бүтнээр нь бичихээс зайлсхийж эхний үсгийг нь тавих дуртай хүмүүс хувийн орон зай, нууцлаг байдлыг эрхэмлэдэг. Мөн тэд найз нөхөдтэйгээ хамт байхаас илүү ганцаар байх дуртай.

Бүтэн нэр бус эхний үсгийг нь илүүд үздэг бол:

2 Хурц өнцөгт үсгүүд бүхий бичигтэй бол:

Ийм бичгийн хэвтэй хүмүүс тунгаан бодох чадвар сайтай, эргэн тойронд болж буй бүх үйлд хяналт тавьж, бусдыг манлайлах дуртай.

Хурц өнцөгт үсгүүд бүхий бичигтэй бол:

3 Дугуй хэлбэртэй үсгүүд бичдэг бол:

Үйлдэлдээ их болгоомжтой, хянуур ханддаг хүмүүс. Мөн өөртөө итгэлгүй байх хандлагатай байдаг. 

Дугуй хэлбэртэй үсгүүд бичдэг бол:

4 "Caps lock"-той бичих дуртай бол:

Юм шивэхдээ "Caps Lock" товчлуур байнга дардаг хүмүүс хараат бус байдалд дуртай, бусдаас байнга онцгойрохыг хүсдэг. Нийтийн хандлагын эсрэг зүгт явж олын анхаарлыг өөртөө татахыг хичээдэг.

"Caps lock"-той бичих дуртай бол:

5 Замбараагүй бичдэг бол:

Бичгийн хэв нь нэгэн жигд бус, замбараагүй байдаг хүмүүс өөрийн дотоод сэтгэл зүйн байдал болон бие махбодын эрүүл мэнддээ анхаарал хандуулах хэрэгтэй аж. "Өөр өөр хэмжээтэй үсэг хольж, зай авч бичдэг хүмүүсийн сэтгэл хөдлөлөө зохицуулах чадвар баг байдаг" гэж Поиснер хэлж байна.

Замбараагүй бичдэг бол:

6 Шахаж бичдэг бол:

Нэг мөрөнд нэлээн хэдэн үг багтаахыг оролдож бичдэг хүмүүс байнгын дарамт шахалтан дунд амьдардаг байх магадлалтай ажээ. "Хэрвээ хүн хоёр талаас нь хавччихсан юм шиг бичдэг бол тухайн хүний амьдралд өөр нэгэн хүн эсвэл нөхцөл байдал байнга нөлөөлдөг байж болно" гэж тэрээр өгүүлсэн байна.

Шахаж бичдэг бол:

7 Зөөлхөн дарж бичдэг бол:

Ийм хүмүүс их мэдрэмтгий байдаг. Амьдралд нь олон асуудлууд тохиолдсон эсвэл их дарамт шахалттай амьдардаг байж болно.

Зөөлхөн дарж бичдэг бол:

8 Чанга дарж бичдэг бол:

Харин ийм хүмүүс өөртөө итгэлтэй, тэвчээртэй, хүсэл эрмэлзэл ихтэй байх нь олонтаа.

Чанга дарж бичдэг бол:

9 Үг хоорондын зай их бол:

Үг хоорондын зай нь нэг үсгийн өргөнөөс илүү байвал тухайн хүн бусадтай харилцах тал дээр асуудалтай байдаг аж. Мөн ийм хүн санхүүгийн тал дээр их үрэлгэн, маргаашаа боддоггүй нэгэн байх магадлалтай.

Үг хоорондын зай их бол:

10 Үг хоорондын зай бага бол:

Үгсийг хооронд нь их шахаж бичдэг хүн ойрын харилцааг эрхэмлэдэг, хадгалж хямгадахыг эрмэлздэг нэгэн юм.

Үг хоорондын зай бага бол:

11 Том бичигтэй бол:

Ийм хэвээр бичдэг бол тухайн хүнд анхаарал халамж хэрэгтэйн шинж. Мөн тэд бичгийн хэвтэйгээ адил олны дундаас онцгойрох хүсэлтэй байдаг ажээ.

Том бичигтэй бол:

12 Гарын үсгээ өөр өөрөөр зурдаг бол:

Зарим хүмүүс нөхцөл байдлаас шалтгаалан гарын үсгээ янз бүрээр зурах нь бий. Жишээ нь албан ёсны бичиг баримтан дээр гарын үсгээ гоёор зурдаг мөртлөө өдөр тутмын эсвэл хувийн тохиолдолд хайнгадуу зурдаг хүмүүс байдаг. Ийм хүмүүсийн хувийн амьдрал олон нийтийн дунд байгаа байдалтай нь ихээр эсрэгцдэг. Өөрөөр хэлбэл хоёр өөр араншинтай байдаг гэнэ.

Гарын үсгээ өөр өөрөөр зурдаг бол:

13 Маш гоё бичигтэй бол:

Сайхан бичигтэй хүмүүс багаасаа дэг журамтай өссөн, тогтсон зөвлөгөө, сургамжинд дадсан байдаг. Мөн тэд бүх зүйлийг эмх цэгцтэй, боловсронгуй байлгахыг хүсдэг.

Маш гоё бичигтэй бол:

28
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()