Олимпын наадмын үеэр болсон харамсалтай үйл явдлууд

2018-11-01, 14:51
12,152

Олимп бол спортын ертөнцийн хамгийн өргөн цар хүрээтэй тэмцээн төдийгүй хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл юм. Гэвч түүнийгээ дагаад энэхүү тэмцээнийг элдэв халдлага, дуулиант хэргүүд дагаж байдаг нь нууц биш. Гол шалтгаан нь хэт олон хүн нэг дор цуглардаг, хууль сахиулагчид, улс төрийн зүтгэлтнүүд ч ирдэг болохоор тийм байж болох талтай. Юу ч бай тэмцээний үеэр гарч байдаг элдэв асуудал нь олимпын түүхнээ тод хар толбо болон үлддэг нь харамсалтай. Тэр дундаа сэргээш хэрэглэсэн тухай, тамирчдын нас, хүйс, мөнгө авлига зэрэгтэй холбоотой асуудал байнга гардаг бол бүр заримдаа зэвсэгт этгээдүүдийн халдлага, чухал ачаа тонон дээрэмдэх явдал ч гардаг байна.

Олимпын наадмын үеэр болсон харамсалтай үйл явдлууд
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Сагсан бөмбөгийн аварга

1972 оны зуны олимпын тоглолтын сагсан бөмбөгийн тэмцээний алтан медалийн төлөө АНУ, ЗХУ-ын багууд учраа тааран тоглосон юм. Тэмцээн дуусахад хоёрхон секунд дутуу байхад Америкчууд гурван оноо авч баззершот хийх нь тэр. Мэдээж Америкчууд аварга болох нь тодорхой болох тэр мөчид тэмцээний зохион байгуулагчид цагийг буруу зогсоосон нь илэрсэн байна. Ингээд тэмцээнийг үргэлжлүүлж Оросын баг нэг оноогоор илүүрхэн хожиж алтан медаль хүртсэн байна.

Урам нь хугарсан Америкчууд мөнгөн медалиасаа ч татгалзсан бөгөөд тэмцээний үр дүнг худал хэмээн зарласан юм.

Сагсан бөмбөгийн аварга

2 “Хар есдүгээр сар” халдлага

1972 оны Мюнхений зуны олимпын үеэр Палестины алан хядагч “Хар есдүгээр сар” байгууллагын дайчид аймшигт халдлага үйлдсэнээр Израилийн олимпын шигшээ багийн 11 гишүүн амиа алдсан эмгэнэлт хэрэг явдал гарсан юм. Амиа алдсан хүмүүсийн дотор дөрвөн дасгалжуулагч, таван тамирчин, хоёр шүүгч, баруун Германы нэг цагдаа байжээ.

Барьцааны хүмүүсийг суллах үеэр найман алан хядагчийн тав нь цагдаагийн суманд өртөн амь үрэгдсэн бол гурав нь баривчлагдсан байна.

“Хар есдүгээр сар” халдлага

3 Насанд хүрээгүй тамирчин

2000 оны Сиднейн зуны олимпоор Хятадын гимнастикч охин Дун Фунсяо хүрэл медаль хүртсэн юм. Гэтэл олимпын наадмын үеэр тэр 14 настай байсан нь 10 жилийн дараа илэрч 2010 онд Олон улсын олимпын хорооны шийдвэрээр медалийг нь хурааж АНУ-ын шигшээ багт шилжүүлсэн байна.

Учир нь олимпын наадамд оролцох тамирчдын насны доод хязгаарыг 16 гэж заасан байдаг байна. Үүнээс үүдээд 2008 оны олимпын үеэр Хятадын хүүхдэрхүү царай төрхтэй тамирчид олимпын хорооны гол анхаарлын төвд байж баримт бичгийг нь нягтлахад хүрч байжээ.

Насанд хүрээгүй тамирчин

4 Хүмүүн бусын хүч чадалтай тамирчид

Хүйтэн дайны үед Германчууд ер бусын супер тамирчин бүтээх гэж байна гэсэн яриа спорт сонирхогчид, удирдлагуудын дунд гарч байсан нь үнэн болж Германы бөөрөнцөг түлхэгч эмэгтэй Хайди Крегер олимпын алтан медаль хүртсэн юм. Гэвч тэрээр байнгын сэргээшийн уршгаар хожим нь сэтгэлийн хямралтай болж, сөрөг нөлөө үзүүлж эхэлжээ. Улмаар Хайди 1990-ээд онд эрэгтэй хүний төрхтэй болж, бүр хүйсээ солиулан Андреас Кригер нэртэй болсон юм. Өөр дээр нь аюултай туршилт хийсэн хэмээн БНАГУ-ын тэр үеийн удирдлагыг буруутгадаг тэрбээр өнөөдөр Германд эхнэр хүүхэдтэйгээ амьдарч байна.

Хүмүүн бусын хүч чадалтай тамирчид

5 Хуурамч тасалбар

Британийн нэгэн сэтгүүлд олимпын тасалбарын 20 хүртэлх хувьд нь тэмдэг тавина гэсэн мэдээллийг нийтэлсэн байв. Энэ нь ч олимп зохион байгуулахад гарсан зардлыг нөхөхөд хангалттай байж. Гэвч энэ нь хуурамч тасалбар үйлдвэрлэж борлуулах ажлыг хязгаарлаж чадсангүй. Тухайн үед Сербийн засгийн газар гэхэд л 1500 гаруй хуурамч тасалбар илрүүлэн цаашид иргэний бичиг баримттай хүнд л тасалбар худалдаалах шийдвэр гаргаж байжээ.

Хуурамч тасалбар

6 Онооны самбарыг хуурсан нь

ЗХУ-ын туялзуур жадчин Борис Онищенко нь 1976 онд “Ёс бус үйлдэл” гаргасан гэж өөрийгөө ч, багийнхнаа ч олимпын дэвжээнээс хасуулахад хүрсэн юм. Хэргийн учир нь тэрээр сэлэмнийхээ бариулд байрлуулсан нууц товчийг дарах бүрт шүүгчийн өмнө мэдээллийн самбар дээр гэрэл асч түүний оноо нэмэгдэж байх зориулалт бүхий төхөөрөмж бүтээсэн байжээ. Үүнээс болж Олимпын хороо түүнийг багийнхантай нь олимпын наадмаас хассан бол ЗХУ-ын Олимпын хороо Онищенкогийн өмнө нь авсан бүх алдар цол, медалийг хураан бүх насаар нь тэмцээнд орох эрхийг нь хассан байна. Онищенко ч хэвлэлийнхнээс зугтаадаг болжээ.

Онооны самбарыг хуурсан нь

7 1996 оны дэлбэрэлт

Атлантын олимпын үеэр дэлбэрэлт болж хоёр хүн амиа алдан, 111 хүн бэртэж гэмтсэн золгүй явдал болсон юм. Мөрдөн шалгах явцад өмнө нь эмнэлэг, гомочуудад зориулсан баар зэргийг дэлбэлж байсан Рудольф гэдэг америк эрийг сэжиглэсэн ч тэрээр хуулийнхнаас зугтаж таван жил эрх чөлөөтэй явсан байна. Одоо Эрик Рудольф өршөөлд хамрагдах эрхгүйгээр бүх насаараа хорих ялтайгаар шоронд сууж байгаа юм. Энэ халдлагыг тэр өөрөө санаачлаагүй гэх бөгөөд нэгэн улс төрийн зүтгэлтэн захиалсан гэсэн цуу яриа бас бий.

1996 оны дэлбэрэлт

8 Авлигын дуулиан

Олимпын наадмыг авлигатай холбох нь нийтлэг үзэгдэл. Харин тэдгээр үйл явдлуудын хамгийн дуулиантай нь 2002 оны өвлийн олимпын үеийн хэрэг юм. Тухайн үед олимп зохион байгуулах хотыг сонгохдоо Олимпын хорооны гишүүд Солт-Лейк-Ситийг шууд тодруулсан гэж буруутгасан юм. Энэ дуулианы мөрөөр 10 хүнийг шийтгэж, өөр бас 10 хүнийг халсан байна. Тус авлигын хэрэгт Солт-Лейк-Ситийн хорооны төлөөлөгч Жонсон, Уэлч нарыг буруутган хорьсон ч олимп болох газрыг хэвээр нь үлдээсэн байна.

Авлигын дуулиан

9 Хөдөлгөөнт лого

Зургаан жилийн өмнөх зуны олимпын үеэр бас нэгэн дуулиан гарсан нь олимпын наадмын логог олон нийтийн сүлжээнд хөдөлгөөнтэй хэлбэрээр оруулсан явдал байсан юм. Гэтэл хэдхэн цагийн дотор тухайн логоны эффектээс болж арван хоёр хүн татаж унасан тохиолдол гарч Олимпын хороо тэрхүү хөдөлгөөнт логогоо албан ёсны сайтаасаа авахад хүрчээ. Харин эцэст нь логог санаачлагчид биш харин хөдөлгөөнтэй болгосон хүн буруутсан гэдэг.

Хөдөлгөөнт лого

10 Шүүгчийн булхай

Олимпын үеэрх шүүгчдийн шүүлт буруу байсан гэх хардлага нэгээр тогтохгүй олон. Тэдгээрийн нэг бол 2002 оны олимпын үеэр Оросын уран гулгалтын хос үзүүлбэрийнхээ үеэр унаж маш том алдаа гаргасан хэдий ч Канадын багийг ялж алтан медалийн эзэн болсон явдал байв. Үүнээс үүдээд үзүүлбэрийнхээ үеэр унасан тамирчин яагаад алтан медаль авсан талаар маш том маргаан гарсан байна. Эцэст нь алтан медалийг Канад улсад өгч, олимпын дэвжээнд уран гулгалтыг үнэлэх тогтолцоог эргэн харахад хүрсэн байна.

Олон улсын спортын хамгийн том наадам  болох олимпын үеэр гарсан эмгэнэлтэй, дуулиантай энэ жагсаалт зөвхөн үүгээр дуусахгүй. Бүхий л амьдралаа зориулж, золиослон байж олимпын ялалт авахыг хүсдэггүй тамирчин гэж хаа байх билээ.

Шүүгчийн булхай

26
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()