Сурталчилгаа (15)
Хаах

Олон нийтийн сүлжээг хэрхэн соёлтой ашиглах вэ?

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг олон нийтийн цахим сүлжээнд хэрэглэгчдийн баримтлах ёстой тодорхой зарчмууд гэж байдаг бөгөөд сүүлийн үед үүнд дэлхий даяар маш анхааралтай хандах болсон. Мэдээж нийтээр дагаж мөрдөх ёстой зарчмууд гэж байхаас гадна цахим орчин дахь хувь хүний ёс зүй гэж бас бий. Өөрөөр хэлбэл олон нийтийн сүлжээнд ч мөн биеэ авч явах соёл гэж байх төдийгүй орчин үед энэ нь таны харилцааны шинэ цензур болж таныг илэрхийлэх болсон. Тиймээс хэрвээ та цахим сүлжээний идэвхтэй хэрэглэгч бол дараах зарчимтай танилцаж, бодит байдал дээр хэрэгжүүлээрэй.

Олон нийтийн сүлжээг хэрхэн соёлтой ашиглах вэ?

  • Цахим сүлжээний "notification" буюу мэдэгдлүүдийн хонхыг чанга тавих хэрэггүй. Энэ нь таныг бүдүүлэг харагдуулах болно.
  • Ямар нэгэн мэдээллийг олон нийтэд цацах, хуваалцахын өмнө мэдээний хугацааг шалгаарай. Ихэнх тохиолдолд тухайн мэдээлэл хуучирсан байх нь бий.
  • Мессенжэр, скайпаар залгахын өмнө тухайн хүндээ урьдчилан мэдэгдэх хэрэгтэй. Тэр хүн тантай ярихад бэлэн биш ч байж болно.

  • Хариу хүссэн зурваст хамгийн ихдээ нэг хоногийн дотор хариу өгөх хэрэгтэй. Эс тэгвээс та бүдүүлэг, зарчимч бус харагдах болно.
  • Зурвас бичихдээ ямар нэг үсгийг тэмдэгтээр солих, эсвэл том жижиг үсэг хольж бичих хэрэггүй.
  • Хэрвээ та санаандгүй байдлаар олон нийтийн шүүмжийн бай болсон бол өөрийн үзэл бодлыг бусдад ойлгомжтой, тодорхойгоор илэрхийлээд дахин тэр сэдвийн мэдээлэл, харилцан ярианд оролцох хэрэггүй.

  • Сүүлийн үед ажлын, гэр бүлийн, найз нөхдийн гэх мэт групп чатууд ихээр бий болсон билээ. Тиймээс та эдгээр чатуудад зөвхөн тухайн сэдэвтэй холбоотой зүйлийг л бичих хэрэгтэй. Чатны утгыг алдагдуулах хэрэггүй. Өөрөөр хэлбэл, "off topic" зүйл бичих шаардлагагүй.
  • Хэрвээ олон нийтийн сүлжээн дэх найз тань танд таалагдахгүй пост оруулаад байвал тэр болгонд нь шүүмжлэх гээд байх хэрэггүй. Таалагдахгүй байвал зүгээр л өнгөрөө эсвэл найзаасаа хасаж ч болно.
  • Мөн олны танил хэн нэгэн танд таалагдахгүй мэдээллийг оруулсан байвал уншихгүй өнгөрөөхөд л хангалттай. Танд заавал таалагдах ёсгүй шүү дээ.

Үнэндээ бодит амьдрал дээр өөрийн үзэл бодол, сэтгэл хөдлөлийг илэрхийлж чаддаггүй нэгэн л цахим сүлжээнд сөрөг сэтгэгдэл үлдээж, бүдүүлэг харьцдаг.

  • Өөрийнхөө талаар хэт их мэдээлэл оруулах хэрэггүй. Нэгдүгээрт, энэ нь бусдад ядаргаатай харагдана. Хоёрдугаарт, Фейсбүүк таны талаар хангалттай мэдээлэлтэй байгааг мартаж болохгүй.
  • Эсэргүүцэл илэрхийлсэн уриалгыг цахим сүлжээнд нийтлэх хэрэггүй.
  • Мөн хэн нэгний профайл дээр төрсөн өдрийн мэндчилгээг ч нийтлэх шаардлагагүй. Хувийн чат ашиглах нь илүү дээр.
  • Эцэст нь хэрвээ та цахим сүлжээнд ямар нэгэн асуудалд орсон бол бодит байдал дээр хэрхэн шийдвэрлэх талаараа бодож үзээрэй. Асуултын хариу хялбар олдох болно.

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()