Сурталчилгаа (15)
Хаах

Таалагддаг хүнээ өөрийн болгохын тулд юу хийх ёстой вэ?

Та тухайн хүнд таалагдаж байна уу үгүй юу гэдгийг ердөө 13 миллисекундын дотор тодорхойлох боломжтой гэдгийг та мэдэх үү? Үүнээс харахад хэн нэгэнд таалагдах эсэх маань тун бага хугацаанд шийдэгддэг бололтой. Гэхдээ сэтгэл зүйн хэд хэдэн арга болон зөв сээтэн хаялтын ачаар өөрт таалагдсан нэгэндээ эерэг сэтгэгдэл үлдээх тийм ч хэцүү биш. Ингээд сээтэн хаях алтан дүрэмтэй танилцацгаая.

Таалагддаг хүнээ өөрийн болгохын тулд юу хийх ёстой вэ?

8. "3" секундын дүрэм

Нүдний харц бол сээтэн хаялтын хамгийн чухал зэвсэг юм. Анх уулзаж байгаа хүмүүс хамгийн түрүүнд бие биенийхээ нүдрүү хардаг учир нүдний харц нь хамгийн эхний сэтгэгдэл үлдээх зүйл гэсэн үг. Мөн судалгаанаас харахад бид таалагдсан хүн рүүгээ өөрийн мэдэлгүй нэг биш нэлээд хэдэн удаа хардаг гэнэ. Гэтэл үнэн хэрэгтээ түүнийг сонирхож байгаагаа илэрхийлэхийн тулд 3 удаа харахад л хангалттай бөгөөд нэг удаадаа 3 секундээс хэтрүүлэх хэрэггүй. Харин энгийн харц 1 секунд л үргэлжилдэг.

7. Эрчүүд харц дээгүүр, харин эмэгтэйчүүд доош харна

Эрчүүд эмэгтэйчүүд рүү харахдаа ихэвчлэн дээрээс доош гэсэн чиглэлээр хардаг учир том нүд, жижиг эрүү болон буруу харсан гурвалжин хэлбэрийн нүүр тэдэнд таалагддаг. Харин эмэгтэйчүүд ихэнх тохиолдолд доороос дээш хардаг учир эрчүүдийн өргөн шанаа таалагддаг аж. Харин үүнтэй холбогдуулан эрдэмтэд нэгэн судалгааг хийсэн бөгөөд тэд эрчүүдийн доош харцтай, харин бүсгүйчүүдийн дээш харцтай зургийг эсрэг хүйстэнд нь харуулсан бөгөөд тэдэнд тэр зураг огтхон ч таалагдаагүй гэнэ. Тиймээс хэрвээ бүсгүй та таалагддаг залуудаа сайхан харагдахыг хүсэж байвал харцаа доош буруулж илүү эмэгтэйлэг, харин эрчүүд та таалагддаг бүсгүйдээ сайхан харагдахыг хүсэж байвал харцаа дээш өргөж өөртөө итгэлтэй харагдах хэрэгтэй.  

6. Хүрэлцэх алтан дүрэм

Таалагдсан хүндээ сээтэн хаяхын тулд илүү их шүргэлцэх, хүрэх хэрэгтэй гэсэн ойлголт байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ энэ нь бага зэрэг бүдүүлэгт тооцогдох үйлдэл юм. Тийм учраас хүрэлцэх мэдрэмжийг илүү таатай болгохын тулд тухайн хүнтэйгээ өмнө нь танилцсан, ямар нэгэн байдлаар холбоотой байх хэрэгтэй. Харин дараа нь гар болон мөрөнд нь зөөлөн хүрээрэй. Ингээд тухайн хүнд таалагдсан эсэхийг ажиглаад эерэг хариу үйлдэл үзүүлж байвал дахин санаандгүй байдлаар хүрэх хэрэгтэй. Энэ нь та хоёрыг илүү ойртуулж өгнө. Хэдий чинээ та хоёр дотно харилцаатай байна төдий чинээ хөл, өвдөг зэрэгт хүрч болно гэсэн үг. Харин эсрэгээрээ таны үйлдэл таалагдаагүй бол энэ үйлдлээ хэсэг хугацаанд зогсоох хэрэгтэй. Дахин дахин давтах нь тухайн хүнийг танаас улам холдуулна гэдгийг бүү мартаарай.

5. Нэрийн хуудас нь танилцах шилдэг арга

Хэрвээ танд хэн нэгэн таалагдаад байгаа хэдий ч яриа өдөхөөсөө эмээгээд байгаа бол зүгээр л эвтэйхэн аргаар нэрийн хуудсаа өгчихсөн байхад л хангалттай. Энэ арга ихэнх тохиолдолд бүтдэг бөгөөд та түүнд таалагдсан бол тэр тань руу эргэж залгах нь ойлгомжтой. Түүнчлэн нэрийн хуудас ашиглах нь бүсгүйчүүдэд илүү давуу талтай байдгийн учир нь эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй танилцахдаа утасны дугаараа өгөхөөс ичдэгтэй холбоотой юм. 

4. Давхар утга бүхий хэллэг

Харилцаа гэдэг бол маш ээдрээтэй зүйл бөгөөд хамгийн наад зах нь харилцагч хоёр тал хэн хэнийхээ хувийн орон зайг хүндэтгэх хэрэгтэй болдог. Зарим хүнд таны хийсэн хошигнол таалагдаж болох ч зарим хүн огт таашаахгүй ч байж магад. Тиймээс эдгээр асуудлаас зайлсхийхийн тулд та далд утга бүхий үг хэллэгийг ашиглаж болно. Эсвэл ярьж байгаа зүйлээ дуусгахгүй орхисон ч болно. Учир нь танилцаад удаагүй хүндээ өөрийн толгойд байгаа бүх бодлыг хэлэх хэрэггүй бөгөөд түүнд сонирхолтойгоор бодох хугацаа олгоорой. 

3. Сул талаа хүлээн зөвшөөрөх

Мэдээж танд сул тал байдаг л байж таарна. Харин танилцсан хүн тань эсрэгээрээ таны муу хийдэг зүйлсийг сайн хийж чаддаг ч байж болно. Харин та үүнийг түүнтэй дотносох боломж мэтээр хүлээж авах хэрэгтэй. Жишээ нь та гадаад хэл мэдэхгүй байлаа гэхэд таалагдаж буй нэгэн тань гадаад хэлээр сайн ярьдаг байж болно. Тэгвэл түүнд гадаад хэл сайн сурсныг нь биширч байгаагаа хэлээд магтаж болно. Харин энэ аргыг хэтрүүлбэл эсрэгээрээ та өөрийгөө дорд үзсэн мэт харагдах төдийгүй хэтэрхий хичээж байгаа мэт санагдах болно.

2. Шүүмжлэлд бүгд дургүй

Та хоёр юуны ч талаар ярилцаж байсан, тэр юу ч гэж хэлж байсан түүнийг шүүмжлэх хэрэггүй. Хэрэв санал зөрөлдсөн тохиолдолд энэ асуудлыг хялбархан шийдэж болно. "Чиний буруу", "Энэ утгагүй юм" гэж хариулахын оронд "Энэ надад маш их сонирхолтой санагдаж байна. Би энэ талаас нь огт бодож үзээгүй юм байна шүү. Чи яагаад ийм бодолтой байгаагаа надад тайлбарлаж өгөөч" хэмээн хэлж болно.

Өөрөөр хэлбэл, шүүмжлэхийн оронд түүний бодлыг сонирхох хэрэгтэй. Энэ нь маш үр дүнтэй арга бөгөөд эрдэмтдийн судалгаанаас харахад хүмүүс өөрийнхөө тухай ярих их дуртай байдаг гэнэ. Учир нь өөрийнхөө тухай ярих нь амттай хоол идэхээс илүү их сэтгэл ханамжийг авчирдаг аж. Үүний ачаар та өөрт таалагдаж буй хүнийхээ талаар илүү ихийг мэдэх боломжтой.

1. Олон нийтийн анхаарал, хүндэтгэлийг хүлээсэн байх

Энэ асуудал эрчүүдэд илүү хамааралтай байдаг бөгөөд бүсгүйчүүдийн хайрыг татсан залуу өөртөө илүү итгэлтэй байдаг гэнэ. Тэд ичих зүйлгүйгээр бусдын нүд рүү харж, яриа өрнүүлэх чадвартай байдаг. Үүнээс гадна бусад эрчүүдтэй харилцахдаа ч мөн өөртөө итгэлтэй байдаг.

Харин эмэгтэйчүүд эрчүүдийн өөртөө итгэлтэй байдалд нь илүү татагддаг. Мөн эрчүүдийг сонгохдоо бусад эрчүүдийн дундах байр суурь, биеэ авч яваа байдал зэргийн ч хардаг байна.

Тиймээс ямар ч тохиолдолд эмэгтэй хүний хажууд биеэ барих хэрэггүй бөгөөд харин сул чөлөөтэй, өөртөө итгэлтэй байх хэрэгтэй.

Ингээд танд сээтэн хаях урлагаас танилцууллаа. Хэрвээ танд хэн нэгэн таалагдаж, хэрхэн сээтэн  хаяхаа мэдэхгүй байгаа бол бидний зөвлөгөөг дагаарай.

10
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()