Тун удахгүй аавууд хүүхдээ хөхүүлдэг болно гэж Английн эрдэмтэд мэдэгджээ!

Мэдээж эрэгтэй хүн хүүхдээ төрүүлдэггүй учир хүүхэд хөхүүлэх хүндхэн ажил зөвхөн ээж хүний үүрэг юм. Гэхдээ энэ байдал тун удахгүй өөрчлөгдөж магадгүй гэвэл та итгэх үү? Үүнтэй холбоотойгоор Лондонгийн их сургуулийн нэгэн эмэгтэй оюутан шинэ төрсөн хүүхдийг аав нь хөхүүлдэг болж магадгүй талаарх нэгэн судалгааг хийж байгаа аж. Үнэхээр аавууд хүүхдээ хөхүүлж чадах уу, энэ үнэн болов уу... Үргэлжлүүлээд уншаарай...

Тун удахгүй аавууд хүүхдээ хөхүүлдэг болно гэж Английн эрдэмтэд мэдэгджээ!
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Эрчүүд нярай хүүхдийн хэрхэн хөхүүлэх вэ?

Хүүхэд хөхүүлэх нь ээж хүний үүрэг гэдгийг хэн бүхэн мэднэ. Гэвч Лондонгийн их сургуулийн оюутан Мари-Клэр Спрингэм (Marie-Claire Springham) аавууд хүүхдээ хөхүүлж болох тухай нээлт хийснээ мэдэгдсэн байна. Харин энэ асуудлаас шалтгаалан аавууд хүүхдээ хөхөөрөө тэжээж чадах уу гэсэн асуулт гарсан бөгөөд хачирхалтай нь эрдэмтэд болно гэсэн хариулт өгчээ.

Угтаа бол энэ нь байгалиас гажууд асуудал хэдий ч эрэгтэй эмэгтэй хүний хөх нь гадаад төрхөөрөө өөр өөр хэдий ч сүүний булчирхайн бүтэц нь ижил байдаг гэнэ. Эрэгтэйчүүдийн хөхөнд ч мөн адил булчирхайн эд, суваг, хөхний товч бий. Хамгийн гол асуудал нь эрэгтэйчүүдийн бие организмд сүү ялгаруулах зориулалттай даавар байдаггүй байна. Харин ийм төрлийн дааврыг хүний биед зохиомлоор суулгах боломжтой бөгөөд хүүхдийг төрмөгц нь эцэг эх нь хоёулаа хөхүүлэн тэжээх боломжтой юм байна.

Эрчүүд нярай хүүхдийн хэрхэн хөхүүлэх вэ?

2 Оюутан Мари-Клэрийн бүтээл

Тус оюутан нь хүний даавраас хөхний сүү ялгаруулахад туслах тусгай коктейл гарган авчээ. Эхлээд эрчүүдэд эмэгтэйчүүдийн прогестероны дааврын нэг хэлбэр болох хөхний булчирхай хөгжүүлэхэд тустай прогестин өгөх юм. Энэ эмчилгээг бүр хүүхэд төрөхөөс өмнө хийгдэнэ. Үүний дараа асрамжийн эхчүүдэд сүү оруулах зориулалтаар өгдөг сирикатин хэмээх бэлдмэл өгөх юм байна.

Оюутан Мари-Клэрийн бүтээл

3 Энэ тэгээд хэнд, ямар хэрэгтэй юм?

Үнэндээ энэ санааг дэмжих олон шалтгаан бий. Жирэмсний үе, шинэ төрсөн хүүхдийг хөхүүлэх зэрэг нь эх хүүхдийн хүйн холбоог улам батжуулж тэднийг илүү ойр дотно болгож өгдөг. Түүнчлэн нярай хүүхдийг 2 цагт тутамд хөхүүлэх ёстой байдаг бөгөөд энэ үед ээжүүд маш их ядардаг төдийгүй бие дэх шим тэжээлтэй бүхнээ хүүхэддээ өгөх хэрэгтэй болдог. Харин энэ үед аав нар ихэвчлэн ажиглагч л хийж чадна. Үүнээс үүдээд эцэг хүүхдийн холбоог улам бэхжүүлэхэд энэхүү нээлт тусална гэж үзжээ.

Одоо эрчүүд хүүхэдтэйгээ улам ойртон нягтарч, эх үрийн тэрхүү нандин харилцааг мэдрэн өөрийгөө хүүхдээ өсгөхдөө маш том хувь нэмэр оруулж байгаагаа мэдэрч хариуцлагаа ухамсарлах юм.

Онолоор бол эмэгтэйчүүд жирэмсэн үедээ хүүхдэд хэрэгтэй амин дэм, эрдэс ус, тэжээллэг бодисоо маш их алдсан байдаг учраас эрчүүдийн сүү илүү ашигтай, тэжээллэг байх гэнэ. Энэ шийдэл биеллээ олвол нярай хүүхэд аавтайгаа илүү их цагийг өнгөрүүлж, ээж нь ч гэсэн гараа амраах цаг завтай болох болно.

Энэ тэгээд хэнд, ямар хэрэгтэй юм?

4 Энэ бүтээгдэхүүн зах зээлд гарах уу?

Хэрвээ энэ бүтээлийг хангалттай санхүүжүүлбэл таван жилийн дараа гэхэд зах зээлд гаргаж болно хэмээн Мэри-Клэр хэлж байна. Гэвч одоогоор нарийн шинжилгээ бүрэн хийгдээгүй байгаа бөгөөд сүү оруулах хиймэл өдөөлт ямар үр дүнд хүрэхийг хэн ч мэдэхгүй байгаа гэнэ. Тухайлбал дааврын эмчилгээгээр эрэгтэйчүүдийн хөхийг томруулж, яг эмэгтэй хүний хөх шиг болгох ёстойгоос эхлүүлээд олон бэрхшээл байгаа юм.

Хүсэхгүй бол эрэгтэй хүн бүр ингэх албагүй. Учир нь эрчүүд хүүхдээ хөхүүлж цатгахын тулд олон сараар эм бэлдмэл хэрэглэх хэрэгтэй болно. Тэгэхээр бас ийм даавар удаан хугацаагаар хэрэглэхэд бие организмд нь ямраар нөлөөлөх, магадгүй сөрөг сөрөг үр дүн гарч болох эсэхийг тодорхойлоогүй байна..

Энэ бүтээгдэхүүн зах зээлд гарах уу?

4
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()