Сурталчилгаа (15)
Хаах

Өвлийн улиралд эрчүүдийг дэгжин харагдуулдаг хувцаслалтууд

Хүйтний эрч чангарч өвлийн улирал айлчлан ирж буй эдгээр өдрүүдэд таныг сайхан харагдуулахын зэрэгцээ дааруулахгүй байх хувцас сонгож өмсөх нь хамгийн чухал. Харин та хаана ч явсан дэгжин харагдаж, бүсгүйчүүдийн харцыг булаахын тулд шүүгээн дэх зарим хувцаснууддаа баяртай гэж хэлэх хэрэгтэй болох нь. Ингээд бүсгүйчүүдийн нүдээр ямар хувцаслалт онцгүй харагддаг болох, мөн тэдгээрийн оронд юу өмсөх талаар та дараах зөвлөгөөнөөс мэдэж аваарай. 

Өвлийн улиралд эрчүүдийг дэгжин харагдуулдаг хувцаслалтууд

1 Зурагтай ноосон цамц

Үлгэрийн баатрын зурагтай, тод өнгөтэй ноосон цамцыг шинэ жилийн орой гэртээ өмсөөд суухад л тохиромжтой. 

Оронд нь:

Цулгай өнгөтэй, хээтэй зузаан цамц, ноосон, ноолууран, ангор гээд ямар ч байж болно. Гэхдээ хэтэрхий нимгэн нь хэлбэрээ амархан алдаж, агшиж сунах гээд байдаг сул талтай. Мөн цамцныхаа хормойг өмд рүүгээ чихэж өмсвөл та даруй 20 насаар хөгшин харагдана гэдгийг бүү мартаарай.

Зурагтай ноосон цамц

2 Богинохон оймс

Хүйтэн өвөл нүцгэн шагайгаа гаргаад явна гэхээр нэг л төсөөлөгдөмгүй. Тиймээс зөрж байгаа хүмүүсийн нүдийг хужирлахгүй байхын тулд богино оймсоо өвөл дуустал шүүгээндээ байлгаарай.

Оронд нь:

Өвөрмөц өнгө, судалтай урт оймснууд байж болно.

Богинохон оймс

3 Үстэй эсвэл савхин малгай

Чихийг тань бүрэн халхалдаггүй малгайг өвлийн улиралд өмсөөд хэрэггүй. Үстэй гадартай эсвэл савхин малгай таныг хөгшин харагдуулах болно.

Оронд нь:

Толгойноос амархан унаад байхгүй, хүйтнээс бүрэн хамгаалж чадах ноосон материалтай малгай өмсөх хэрэгтэй.

Үстэй эсвэл савхин малгай

4 Торгомсог алчуур эсвэл том ороолт

Хүйтнээс ч хамгаалахгүй нимгэн алчуурыг эрчүүд, тэр тусмаа өвлийн улиралд зүүнэ гэдэг ямар ч утгагүй. Түүнчлэн хүн болгоны анхаарлыг татахаар том ороолт ямар ч хэрэггүй.

Оронд нь:

Цэвэрхэн ороосон, хувцастайгаа зохицох өнгөтэй ноосон болон ноолууран ороолт сонгоорой.

Торгомсог алчуур эсвэл том ороолт

5 Уулын гутал

Аялал зугаалганд хэчнээн дуртай ч байсан та уул руу гарахад өмсдөг гутлаа ажил дээрээ өмсөж ирж болохгүй. 

Оронд нь:

Загварлаг байдлаас гадна тав тухыг эрхэмлэдэг бол та сонгодог хийцийн өндөр түрийтэй гутал эсвэл "Dr.Martens" болон "Timberland" брэндийн гутлуудыг өмсөж болно.

Уулын гутал

6 Хослолын гадуур урт куртка өмсөх

Ажил хэрэгч хослолын гадуур урт куртка өмсвөл та сургуулийн хүүхэд мэт харагдана.

Оронд нь:

Костюмтэй хосолдог ганц хувцас бол дэгжин пальто юм. Хэрвээ даарна гэж санаа зовж байвал гадагшаа цухуйж харагдаад байхгүй хөнгөхөн хүрэм юм уу хантааз пальтоныхоо дотуур өмсөж болно.

Хослолын гадуур урт куртка өмсөх

7 Үстэй шуба

Орчин үеийн загварлаг залуу танд амьтны үстэй урт дээл зохих нь юу л бол. Өөрийн хөрөнгө чинээгээ илтгэе гэж бодоогүй л бол шубанаас татгалзаарай. 

Оронд нь: 

Амьтны гаралтай материал бүхий хувцас өмсөхийг үнэхээр хүсэж байвал нэхий дотортой богино хүрмийг сонгож болно. 

Үстэй шуба

14
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()