Сурталчилгаа (15)
Хаах

Хэрхэн Франц бүсгүйчүүд шиг сайхан хувцаслах вэ?

Франц бол загварын эх орон. Тиймдээ ч бүсгүйчүүдийнх нь хувцаслах хэв маяг нь давтагдашгүй өвөрмөц байж бусдаас дэгжин, хээнцэр харагдаж чаддаг. Харин тэдний ингэж харагддагийн нэг гол нууц бол бүх зүйлийн хэмжээ хязгаарыг төгс тааруулдаг загварын мэдрэмж нь юм. Ингээд уншигч та бүхэнд Франц бүсгүйчүүдийн дэгжин хувцаслалтын нууцаас хуваалцъя. 

Хэрхэн Франц бүсгүйчүүд шиг сайхан хувцаслах вэ?

1 Биений өнгөтэй оймс, трико

Франц бүсгүйчүүд биений өнгөтэй трико өмсдөггүй бөгөөд трико өмсөх шаардлагатай болвол хар бараан өнгийн трико өмсдөг. Энэ нь ямар ч энгийн хувцаслалтыг загварлаг харагдуулж чадна. 

Биений өнгөтэй оймс, трико

2 Хатуулгатай хөхний даруулга

"Nymphomaniac" киноны гол дүрийн жүжигчин Шарлотта Генсбур жижиг хөхний хувьслыг гаргасан билээ. Харин Францад жижиг хөхнөөс огтхон ч ичдэггүй учир хиймлээр хөхөө томруулж харагдуулах нь тийм ч таатай зүйл биш гэнэ. Франц бүсгүйчүүдийн үзэж байгаагаар секси харагдах гэдэг нь хөхний хэмжээнд биш харин тухайн бүсгүйн эрч хүчнээс хамааралтай гэж үздэг байна. Тиймээс хэрвээ та франц маягаар хувцаслахыг хүсэж байвал хатуулгатай хөхний даруулгаас зайлсхийгээрэй.

Хатуулгатай хөхний даруулга

3 Хэт их гоёл чимэглэх зүүх

Францын загварын ертөнцөд нэгэн хатуу дүрэм үйлчилдэг нь та хэдий чинээ их гоёл чимэглэл зүүнэ төдий чинээ даруухан хувцаслах хэрэгтэй гэх дүрэм юм. Тод өнгийн банзал, өсгийтэй гутал, хэд хэдэн бугуйвч, ээмэг, зүүлт зүүх нь Францчуудын хувьд аймшигтай зүйл. Тиймээс нэг бол гоёл чимэглэл зүүж даруухан хувцаслах, эсвэл гоёл чимэглэлээс татгалзаж хурц хувцаслах хэрэгтэй.

Хэт их гоёл чимэглэх зүүх

4 Алдартай брэндүүдийн нүдэнд тусахуйц том логотой хувцас

Францын блогеруудын үзэж байгаагаар нүдэнд тусахуйц том лого бүхий хувцас өмсөх, зүүх зэрэг нь таны тансаг байдлын илрэл биш гэнэ. Харин та биеэ зөв авч явах нь өөрийнхөө тансаг байдлыг илэрхийлсэн илэрхийлэл болдог гэжээ. Тиймээс хэт том лого бүхий хувцас өмсөх хэрэггүй. Ялангуяа хэд хэдэн зүйл дээр том харагдаж байвал та бүр л загварлаг бус нэгэн мэт харагдах болно.

Алдартай брэндүүдийн нүдэнд тусахуйц том логотой  хувцас

5 Хотын загвар

Франц бүсгүйчүүд далайн эрэг дээр хувцаслаж байгаа мэтээр хотын төвдөө хувцаслах нь ч бий.  Гадаа халуун байгаа бол энэ мэтчилэн нимгэн хувцаслах нь энгийн асуудал бөгөөд энэ нь Францчуудад ихээхэн таалагддаг гэнэ.

Хотын загвар

6 Хуурамчаар бүтээсэн төгс засвар

Францчууд нүүр будалтдаа ихээхэн анхаарал хандуулдаг бөгөөд өдөр тутамдаа сэтгүүлийн зураг авалтад оролцох гэж байгаа мэт будах нь тэдний хувьд байж боломжгүй зүйл. Тэдний хувьд даруухан, натурал будалт илүү зохимжтой байдаг. Үс засалтын хувьд үс засалтдаа их хугацаа зарцуулаагүй мэт харагдах хэрэгтэй бөгөөд энэ төрлийн бүсгүйчүүдтэй эрчүүд харьцах дуртай байдаг гэнэ. 

Хуурамчаар бүтээсэн төгс засвар

7 Булчин харагдах

Францчууд бэлхүүс болон хөлөндөө анхаарал хандуулах дуртай бөгөөд энэ хэсгээ тодосгох дуртай. Харин Франц бүсгүйчүүдийн хувьд чанга өгзөг, гарын булчин тийм ч чухал биш юм. Харин эмэгтэйлэг харагдахыг илүүд үздэг. Төгс галбир гэдэг бол тэдний хувьд галбирлаг бие юм байна.

Булчин харагдах

8 Пиджак өмсөх

Бүх франц эмэгтэйчүүдийн хувцасны шүүгээнд хэд хэдэн пиджак, жакет, блейзер байдаг. Учир нь энэ хувцаслалт тэдний хувьд тренд хувцаслалт юм.

Пиджак өмсөх

9 Хэт өндөр өсгийтэй гутал

Францын загвар зохион бүтээгчдийн үзэж байгаагаар Леди Гагагийнх мэт өндөр өсгийтэй гутлыг тэд зүүдэндээ л өмсөх болов уу гэжээ. Хэдийгээр өндөр өсгийтэй гутал илүү эмэгтэйлэг, дур булаам харагдуулдаг ч франц бүсгүйчүүд даруухан харагдахыг илүүд үздэг. Тиймээс Франц бүсгүйчүүд өндөр өсгийтэй гутал сонгохдоо хөлд эвтэйхэн, хотоор чөлөөтэй зугаалах боломжтой гутлыг сонгодог байна.

Хэт өндөр өсгийтэй гутал

10 Ахмад настны загварыг дагах

Франц бүсгүйчүүд сүүлийн үеийн загварын чиг хандлага гэхээсээ илүү ахмад настныхаа зөвлөгөөг дагаж хувцаслах дуртай байдаг гэнэ. Тиймдээ ч гудамжаар явж буй бүсгүйчүүдийг харахад хоорондоо ижилхэн хувцасласан байдаг бөгөөд ээж охин хоёрыг ялгахын аргагүй байдаг.

Ахмад настны загварыг дагах

11 Хэт сул хувцас

Шүршүүр эсвэл далайн эрэг дээр байх үедээ л та сул хувцас өмсөх боломжтой. Бусад тохиолдолд франц бүсгүйчүүд бэлхүүсээ тодотгож эмэгтэйлэг харагдахыг эрмэлздэг байна.

Хэт сул хувцас

12 Наснаасаа болж хувцаслалтаа хязгаарлах

Франц бүсгүйчүүдийн хувьд наснаасаа хамаарч хувцлалтаа өөрчлөх нь байж боломгүй зүйл мэт санагддаг. Тиймээс та Францын гудамжаар алхаж байх үедээ загварлаг, тансаг хувцасласан настай бүсгүйчүүдийг олон харах болно.

 

Наснаасаа болж хувцаслалтаа хязгаарлах

13 Амьтны үсээр хийсэн шубыг залуу бүсгүйчүүд өмсөх

20 насандаа амьтны гаралтай хувцас өмсөх нь цүнхэн дээрээ брэндийн логотой явахтай адил зүйл юм. Амьтны гаралтай хувцас нь Франц эмэгтэйн нас, нийгэмд эзлэх байр суурийг илэрхийлдэг аж.

Амьтны үсээр хийсэн шубыг залуу бүсгүйчүүд өмсөх

14 Санаа зовсон байдал

"Үргэлж өөдрөг, аз жаргалтай байх нь таны ухаалаг гэдгийн баталгаа юм" хэмээн Францын философич Мишель Монтень бичиж байжээ. Тийм ч учраас хэт их зантай, нүүрний баясгалангүй бүсгүйчүүд бусдыг өөрөөсөө түлхдэг аж. Ихэнх Франц бүсгүйчүүд таныг инээмсэглэлээр угтах болно.

Санаа зовсон байдал

26
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()