Сурталчилгаа (15)
Хаах

"Miss Earth 2018" буюу "Эх дэлхийн мисс"-ийн торгон агшнууд

Өнгөрөгч амралтын өдрүүдээр "Эх дэлхийн мисс 2018" тэмцээн Филиппин улсын Баракай арал дээр болж өнгөрлөө. Тус тэмцээнд нийт 90 орны бүсгүйчүүд үзэсгэлэн гоо, оюун ухаанаараа өрсөлдсөн байна. Энэ жилийн ялагч бүсгүйг Нгуен Фыонг Кхань (Nguyen Phuong Khanh) гэдэг бөгөөд өдгөө 23 настай. Тэрбээр Вьетнамын Меконг голын эрэгт орших Бенче хотод төрж өссөн бөгөөд маркетингийн мэргэжлээр суралцдаг, вьетнам, англиар чөлөөтэй ярьдаг нэгэн. Мөн түүнчлэн 15 настайгаасаа хойш миссийн тэмцээнд оролцож үзэхийг хүсдэг байжээ. 

"Miss Earth 2018" буюу "Эх дэлхийн мисс"-ийн торгон агшнууд

"Эх дэлхийн мисс" олон улсын гоо бүсгүйн тэмцээн 2001 оноос хойш зохион байгуулагдаж буй, "Дэлхийн мисс", "Ертөнцийн мисс" зэрэг томоохон тэмцээнүүдтэй дүйцэхүйц тэмцээн юм. Уг тэмцээний ялагчид дэлхий даяар хүрээлэн байгаа орчныг хамгаалах кампанит ажилд оролцдог. Ингээд та бүхэнд тус тэмцээний халуухан мөчүүдээс хүргэе.

Тэмцээний хөтлөгч Брайан Макнайт (Brian McKnight) оролцогчийн хамт

1 "Эх дэлхийн дагинас" загварын шоу

"Эх дэлхийн дагинас" загварын шоу

2 Усны хувцасны үзүүлбэр

Усны хувцасны үзүүлбэр

3 Асуулт хариултын хэсэг

Асуулт хариултын хэсгийг Жэймс Дакин (James Deakin) хөтөлсөн бөгөөд тэрбээр оролцогчидтой сүүлийн үед дэлхий дахинд тулгараад байгаа цагаачдын асуудлын талаар ярилцжээ.

Асуулт хариултын хэсэг

4 Шагнал гардуулах ёслол

Шагнал гардуулах ёслол

"Эх дэлхийн мисс 2017" тэмцээний ялагч Карен Ибаско (Karen Ibasco)

Тэмцээний топ 4 оролцогч нар болох "4 эрдэнийн мисс"

Мексикийн мисс Мелиса Флорес (Melisa Flores) II байранд буюу "4 эрдэнийн гүнж"-ийн нэгээр шалгарчээ.

Тэмцээнийн ялагч Вьетнамын мисс Нгуен Фыонг Кхань.

5
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()