Гудамжнаас дэлхийн тавцанд гарсан уран бүтээлчид

Гудамжны хэмээх тодотголтой урлагийн ертөнц асар хурдтай хувьсан өөрчлөгдөж байна. Нэгэн цагт гэмт хэргийн ертөнцийн “жижиг гарууд” ямар ч зорилгогүйгээр хаа тааралдсан газраа элдвийн зүйл эрээчиж, нурааж сүйтгэх утга бүхий үгс бичиж, нийтийн дургүйцлийг төрүүлж байсан үе бий. Харин өнөөдөр энэ урлаг руу эргэлт буцалтгүйгээр урван орж, уран бүтээлээ бусдад таниулах, өөрийгөө нээх гэсэн хандлага нэмэгдэж, хууль ёсны эрхтэйгээр орчин үеийн урлагийн бүтээлд тооцогдох бүтээлүүдийг ч төрүүлж байна.Ингээд та бүхэнд гудамжны урлагаар бүтээлээ туурвиж, дэлхийн хэмжээнд танигдаад буй чөлөөт уран бүтээлчдээс ажлаас толилуулъя.

Гудамжнаас дэлхийн тавцанд гарсан уран бүтээлчид

1 Лайсетэр хот, Их Британи

"Leicester City" клубын эзэн, тэрбумтан Vichai Srivaddhanaprabha нисдэг тэрэгний ослоор харамсалтайгаар амиа алдсаны дараа Лайсетэр хотын гудамжны уран бүтээлчид түүний дүрийг мөнхөлөхөөр шийдэн хотынхоо ханан дээр зуржээ. 

Лайсетэр хот, Их Британи

2 Исламабад хот, Пакистан

Пакистаны уран бүтээлчид Исламабад хотын нэгэн дунд сургуулийн ханан дээр өөрсдийн орны урлаг соёлыг үлдээхээр шийдэн тус зургийг зуржээ. 

Исламабад хот, Пакистан

3 Хавана хот, Куба

Кубын Хавана хотын нэгэн ханан дээр "Фидел бидний дунд" гэсэн бичгийн хажууд тус орныг олон арван жилийн турш удирдсан Фидел Кастро (Fidel Castro)-гийн зургийг байрлуулсан байна. 2019 онд Куба улс үндсэн хуулиа өөрчлөн социализмаас татгалзах магадалтай байгаа бөгөөд үүнийг эсэргүүцсэн уран бүтээлчид ийм байдлаар өөрсдийгөө илэрхийлэх болжээ. 

Хавана хот, Куба

4 Сан Салвадор хот, Эл Салвадор

Эл Салвадор улсын ромын католик шашны тэргүүн хамба асан Арнульфо Ромеро (Arnulfo Romero)-гийн гудамжин дахь хөрөг. Арнульфо Ромеро нь 1980 онд амиа золиослогчийн гарт үрэгдсэн бөгөөд түүнийг Ромын Пап католик шашны гэгээнтэн Арнульфо хэмээн өргөмжилсөн юм.

Сан Салвадор хот, Эл Салвадор

5 Галасио хот, Испани

Испанийн Галасио хот жил бүрийн намар "Менинас де Канидо" хэмээх баярыг тэмдэглэдэг. Тус баярын үеэр хүн өөрсдийн дуртай уран бүтээлийн төрлөө гудамжинд харуулдаг аж. Тус зургийг мөн "Менинас де Канидо" баярын үеэр зурж үлдээсэн юм. 

Галасио хот, Испани

6 Алахабад хот, Энэтхэг

Энэтхэг даяар тэмдэглэдэг "Кум Мела" Баярыг угтан зурсан зураг.

Алахабад хот, Энэтхэг

7 Тускан хот, Итали

Италийн Тускан хотын Сиена гудамжинд зурсан зураг. Сиена гудамж нь дэлхийн хамгийн их жуулчин зочилдог гудамж гэдгээрээ алдартай. 

Тускан хот, Итали

8 Санаа хот, Йемен

Йемений уран бүтээлч Араб дахь мөргөлдөөнийг эсэргүүцэн Санаа хотын нэгэн ханан дээр зураг зурж байгаа нь.

Санаа хот, Йемен

9 Копенхаген хот, Дани

Данийн алдарт дуучин Ким Ларсен (Kim Larsen)-ий Копенхаген хотын гудамж дахь хөрөг. 

Копенхаген хот, Дани

10 Неаполь хот, Итали

Неаполь хотын нэгэн ханан дээр хэдэн арвсан уран бүтээлч нийлэн бусдын гарт харамсатайгаар амиа алдсан сэтгүүлч Илариа Чучи (Ilaria Cucchi)-гийн хөргийг зурсан байна. 

Неаполь хот, Итали

11 Хавана хот, Куба

Кубын чөлөөт бөхийн тамирчин Юулира Санчез (Yudari Sanchez) кубын удирдагч асан Фидел Кастро (Fidel Castro) болон алдарт боксчин Кид Чоколат (Kid Chocolate)-ийн хөргийн хамт зургаа дарж байгаа нь. 

Хавана хот, Куба

12 Шанхай хот, БНХАУ

БНХАУ-ын иргэдээ хэтэрхий их хянадаг байдлыг эсэргүүцэн уран бүтээлчид Шанхай хотын нэгэн ханан дээр тус зургийг зуржээ. 

Шанхай хот, БНХАУ

13 Текун Уман хот, Гватемал

Гватемалд Испаничууд хэрхэн ирсэнийг дүрсэлсэн Текун Уман хотын метроны буудал дээрх зураг. 

Текун Уман хот, Гватемал

14 Тегран, Иран

Иран, Иракын дайныг дүрсэлсэн Тегран хот дахь зураг. 

Тегран, Иран

15 Масаяа хот, Никарагуа

Никарагуа улсын Масаяа хотын нэгэн орон сууцны ханан дээрх зураг. 

Масаяа хот, Никарагуа

16 Рио-де-Жанейро, Бразил

Бразилын парламентын гишүүн асан Мариел Франко (Marielle Franco)-гийн хөрөг. Мариел Франко нь трансжендер хүн байсан бөгөөд ижил хүйстний хуулийг дэмждэг байсан юм. 

Рио-де-Жанейро, Бразил

17 Хавайн арал, АНУ

АНУ-ын Хавайн арлын уран бүтээлчид метроны буудлын үүдэн дээр зурсан зураг. 

Хавайн арал, АНУ

18 Бетлехем хот, Палестин

Бетлехем хотын ханан дээрх Палестины хүний эрхийн төлөө тэмцэгч Ахед Тамими (Ahed Tamimi)-гийн хөрөг зурагдаж байгаа нь. Ахед Тамими нь Израилийн цэргийг алгадсаныхаа төлөө шоронд хоригдсон бөгөөд тус явдал олон улсын анхааралд өртсөн юм. 

Бетлехем хот, Палестин

19 Керала хот, Энэтхэг

Энэтхэг Керала хотод энэ оны наймдугаар сард үер буун 30 хүн амиа алдсан юм. Үерийн дараа уран бүтээлчид тус зургийг нэгэн барилгын ханан дээр зурж үлдээжээ. 

Керала хот, Энэтхэг

20 Тегран, Иран

Тегран хот дахь хуучин АНУ-ын элчин сайдын яамны ханан дээрх зураг. 

Тегран, Иран

3
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()