Та үүнийг мэдэх үү?

Хүүхэд өдөрт дунджаар 8-35 асуултыг асуудаг. Гэтэл энэ асуултын хариултыг та мэдэхгүй бол яах вэ? Жишээлбэл: Далайн ус давстай хэрнээ загас нь яагаад давсгүй байдаг юм бол? Шүдний оо яагаад амтат өглөөний зоогны амтыг өөрчилдөг юм бол? энэ мэтчилэн сонирхолтой асуултын хариултыг бид танд хүргэе.

Та үүнийг мэдэх үү?
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1 Марафоны тамирчид яагаад 42 км 195 метр замыг туулдаг вэ?

Марафоны гүйлтийн замын уртыг анхнаас нь тодорхойлоогүй ойролцоогоор 40 км байсан бөгөөд хамгийн гол нь хүн бүр нэг чиглэлээр гүйх хэрэгтэй гэсэн байжээ.  Хатан хааны гэр бүл 1908 онд Лондон болсон Олимпыг цамхгаасаа үзэхийг хүссэн учир ийнхүү уг уртыг 2 км 195 м-ээр нэмэгдүүлсэн байна.Үүнээс хойш Олимп зохиох бүрт энэ хэмжээ өөрчлөгдөж байсан боловч 1921 онд Олон Улсын Хөнгөн Атлетикийн Холбоо 42,195 км  болгож өөрчилжээ.

Марафоны тамирчид яагаад 42 км 195 метр замыг туулдаг вэ?

2 Гашуудлын үеэр яагаад туг, далбааг буулгадаг вэ?

Гашуудлын үеэр туг буулгах үйл ажиллагааг анх  XVII  зууны үед Британийн цэргийн ангийнхан, усан цэргийнхэн нас барсан нөхдийнхөө дурсгалд зориулан бий болгосон байна.  Тугийг дахин нэг гашуудлын туг өлгөхөд зориулагдсан зай үлдээж доош буулгадаг гэнэ.

Гашуудлын үеэр яагаад туг, далбааг буулгадаг вэ?

3 Шүдний оо яагаад чихэрлэг зүйлийн амтыг алдагдуулдаг вэ?

Хоол идэх нь нэг ёсондоо химийн процесс юм. Бүтээгдэхүүн бүр өөрийн гэсэн молекултай бөгөөд энэ нь төрөл бүрийн амтыг гаргадаг.

Шүдний оо-д агуулагдах натрийн лаурилсульфат (SLS)  эсвэл натрийн лауретсульфат (SLES)  нь шүдний оог хөөсрүүлэхээс гадна амтны молекул болон бидний амтлах мэдрэмжид нөлөөлдөг. "SLS", "SLES" нь чихэрлэг амтыг дарж, гашуун амтыг мэдрэх боломжийг нэмэгдүүлдэг байна.

Шүдний оо яагаад чихэрлэг зүйлийн амтыг алдагдуулдаг вэ?

4 Өөрийгөө гижигдэх үед яагаад инээд хүрдэггүй вэ?

Лондонгийн Их Сургуулийн эрдэмтдийн тогтоосноор хүний бага тархи өөрийгөө гижигдэх боломжийг бидэнд олгодоггүй гэнэ.

Бага тархи нь санаандгүй хүрэх мэдрэмж болон албаар хүрсэн мэдрэмжийг ялгаж чаддаг учир ийнхүү өөрийгөө гижигдэх үед инээд хүрдэггүй юм.

Өөрийгөө гижигдэх үед яагаад инээд хүрдэггүй вэ?

5 Утсан дээр 1,2,3 гэсэн тоо дээр, харин тооны машин дээр доор байдаг шалтгаан

Тооны машин болон гар утасны товчлуурууд өөр өөр аппаратаас үүсэлтэй. Тооны машин нь кассын аппаратаас үүссэн. Тоог асуух үед ихэнхдээ 0 болон 1-ийн тоог ихээр ашигладаг байсан учир гарт ойрхон байх зорилготойгоор доор хийсэн байна.

Харин гар утас нь энгийн утасны аппаратыг ашигласан байдаг. "Bell Labs" үйлдвэрийнхэн хэд хэдэн туршилтыг хийж үзсэн бөгөөд туршилтын үр дүнд гар утасны 1,2,3 гэсэн товчлуурууд дээр байсан нь илүү эвтэйхэн байжээ. Ингээд тэд 3х3 гэх гар утасны товчлууруудыг гаргаж, 0-ийг нь доор оруулах болсон байна.

Утсан дээр 1,2,3 гэсэн тоо дээр, харин тооны машин дээр доор байдаг шалтгаан

Хүний хэрэглээнд зориулсан гар утасны макетын туршилт

6 Ням гаригийг яагаад "Sunday" гэж нэрлэх болсон бэ?

"Sunday" гэдэг үгийг англи хэлнээс орчуулбал "нарлаг өдөр" гэсэн үг билээ. Ихэнх улсын ард иргэдийн хувьд ням гаригийг Нарны бурханд зориулдаг байсан учир ийнхүү "Sunday" хэмээн нэрлэх болжээ.

Бүтэн сайн өдрөөс эхэлж буй сар бүрт баасан гариг 13-ны өдөр байдаг гэдэг нь хачирхалтай.

Ням гаригийг яагаад "Sunday" гэж нэрлэх болсон бэ?

7 Номхон далайг яагаад "номхон" гэж нэрлэдэг вэ?

Хамгийн анх энэхүү далайг бүгд "Агуу" далай хэмээн нэрлэдэг байжээ. Нэгэн удаа Португалийн иргэн Фернан Магеллан 1519 онд өөрийн багийнхны хамтаар Молукксын арлыг хайхаар аян замдаа гарсан байна. 1521 онд тэд Номхон далайг гаталж, Филиппинд иржээ. 4 сарын аялал хийх явцад тэдний замд нэг ч удаа зөөлөн ч далайн шуурга болоогүй учир ийнхүү "Номхон" хэмээн нэрлэх болсон байна. Магадгүй энэ багийнхан ихээхэн азтай байсан бололтой. Үнэн хэрэгтээ далайн шуурганы 75% нь Номхон далайд болдог бөгөөд түүний хурд нь 800 км/цаг хүрдэг гэнэ.

Номхон далайг яагаад "номхон" гэж нэрлэдэг вэ?

8 Шингэн зүйл болон хийг яагаад доороос нь халаадаг вэ?

Шингэн болон хийг доороос нь халаадаг шалтгаан нь дулаан шингэний урсгал болон хийн нь конвекцийн тусламжтайгаар халдагт оршино. Харин хатуу биет нь молекулын хөдөлгөөнөөр нэг нэгэндээ уусаж халдаг байна.

Шингэн зүйл болон хийг яагаад доороос нь халаадаг вэ?

9 Гэрлийн хурдыг люменаар хэмждэг хэрнээ ахуйн чийдэнд яагаад ватт гэж тэмдэглэдэг вэ?

Ватт нь тухайн гэрлийн цацраг биш харин хэдий хэмжээний эрчим хүч зарцуулахыг тэмдэглэсэн байдаг. Анх зөвхөн энгийн чийдэн байх үед ваттыг л ашигладаг байсан бол сүүлийн үеийн бүх гэрэл, чийдэн дээр гэрлийн цацраг люмен болон хүчин чадлыг нь ватт-аар илэрхийлдэг болсон билээ. Люменаар хэмжигддэг чийдэн 4-5 дахин бага энергийг зарцуулдаг бол иодон гэрэл нь 5-10 дахин бага энергийг зарцуулдаг байна. 

Гэрлийн хурдыг люменаар хэмждэг хэрнээ ахуйн чийдэнд яагаад ватт гэж тэмдэглэдэг вэ?

10 Далайн ус давстай хэрнээ загас нь яагаад давстай биш вэ?

1 литр далайн усанд ойролцоогоор 35 гр давс байдаг. Хачирхалтай нь загасанд давсны хэмжээ 3 дахин бага байдаг юм. Энэ нь төрөл бүрийн концентраци болон тэдний хоорондын үйлчлэлээс хамаарч загасны биеэс давсыг гаргаж авдаг байна. Загас хэдийгээр далайн ус уудаг ч заламгайгаараа энэ бүх давсаа гаргадаг аж.

Далайн ус давстай хэрнээ загас нь яагаад давстай биш вэ?

11 Хүн яагаад тусдаа хавиргатай вэ?

Амьсгалын хамгийн чухал аппарат бол хавирганы дунд байрлах булчин учир хавирга нийлсэн тохиолдолд амьсгалах боломжгүй болно. Амьсгалын хэмнэл удаан байх нь бодисын солилцооны түвшинг буулгаж, хөдөлгөөн хийхэд саад учруулдаг аж. Үүний тод жишээ нь яст мэлхий юм. 

Хүн яагаад тусдаа хавиргатай вэ?

ХЭРВЭЭ ТАНД БИДНИЙ МЭДЭЭ ТААЛАГДСАН БОЛ ДАРААХ ЛИНКҮҮДИЙГ СОНИРХООРОЙ:

~Та үүнийг мэдэх үү? (IV)~

~Та үүнийг мэдэх үү? (V)~

~Та үүнийг мэдэх үү? (VI)~

17
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()