Сурталчилгаа (15)
Хаах

Бидний нийгэмд тэгш эрх хэрэггүй, учир нь...

2018-11-07, 16:36
1,897

Одоогийн бидний нийгэмд тэгш эрх, шударга ёс аль аль нь хэрэгтэй. Гэсэн хэдий ч шударга ёс, тэгш эрх гэх үгс бие биенээ орлохуйц ижил утгатай мэт боловч огт өөр утга илэрхийлдэг гэдгийг бидний ихэнх нь мэддэггүй. Үнэн хэрэгтээ тэгш эрх бол хүн бүрт ижил хандах хандлага бөгөөд шударга ёс нь хүн бүрт амжилттай байхад нь туслах боломж бололцоог хангаж өгөхийг хэлдэг юм. Ингээд уншигч та бүхэнд дээрх ойлголтуудыг энгийн жишээгээр тайлбарлая.

Бидний нийгэмд тэгш эрх хэрэггүй, учир нь...

1 Хүн бүр өөрийн гэсэн давуу болон сул талтай

Шатрын спортын мастер, уулын спортын мастер хоёрын дунд ууланд авирах уралдаан зарлалаа гэж бодъё. Хүн бүр л тэгш эрхтэй гэж бодохоор энэ тийм ч буруу зүйл биш. Гэвч бодит байдал дээр энэ нь хэтэрхий шударга бус явдал юм. Өөрөөр хэлбэл уулын спорт нь биеийн хүч шаарддаг спортын төрөл бол шатар нь оюун ухааны спорт юм. Тиймээс бусдын давуу талыг өөрийн сул талтай харьцуулах, өөрийн сул талыг бусдын давуу талтай харьцуулах нь маш буруу.

Хүн бүр өөрийн гэсэн давуу болон сул талтай

2 Хүмүүст шударга хандах нь адил тэгш хандахаас илүү чухал

Бүхэлдээ тэгш бус өгөгдөлтэй нийгэмд хүн бүрт тэгш боломж олгоно гэдэг нь шударга хандахаас огт өөр зүйл юм. Өвчтэй хүний хэрэгцээ эрүүл хүмүүсийнхээс өөр байдагчлан хүн өөрөө өөрийн давуу болон сул талтайгаа хамт нэгэн бие хүнийг бий болгож, тэрхүү бие хүнийхээ нөөц бололцоонд тулгуурласан дэмжлэгийг хүртэх нь зөв юм. Хүн бүрт тэгш хандана гэдгийг өөрөөр шударга бус хандахтай ижлээр ойлгож болно. Энэхүү үзэл баримтлалыг Карл Маркс "хүн бүр өөрийн чадвараас хамаарч өөрийн гэсэн хэрэгцээг бий болгодог" гээд энэ нь "хүмүүс цэцэглэн хөгжихийн тулд өөр өөр хэмжээ бүхий өөр өөр зүйлийг шаарддаг" хэмээн хэлсэн байдаг.

Хүмүүст шударга хандах нь адил тэгш хандахаас илүү чухал

3 Өрсөлдөөнт нийгэмд тэгш байдал хэзээ ч бий болохгүй

Хүн бүрийн хувьд төгс боломжийг бий болгоно гэдэг сайхан сонсогдож байгаа ч хэзээ ч бүтэх боломжгүй зүйл юм. Зөвхөн бүтэх боломжгүй гэдэг шалтгаанаар бус хүн бүрт тэгш боломж олгосон ч үр дүн нь ижил тэгш гарах баталгаа байхгүй учраас тэр. Нөгөөтэйгүүр хүн бүрийг тэгшитгэх нь нийгэмд сэтгэл дундуур байдлыг бий болгох болно.

Үүнтэй холбоотойгоор Професор Лайс Бурду Лепаж болон Жан Мари Хюриот нар хүн бүрт төгс боломж олгох нийгэм буюу "утопи үзэл"-тэй нийгэм нь шударга ёсыг хангаж чадахгүй хэмээн баталж байна. Утопи нийгмийг бий болгохын тулд дагаж мөрдөх дүрэм нь шударга ёсыг үгүй хийнэ гэж тэд үзжээ.

Өрсөлдөөнт нийгэмд тэгш байдал хэзээ ч бий болохгүй

4 Шударга ёс хүмүүсийг урагшлуулдаг бол тэгш байдал тэгдэггүй

Чийдэнгийн үйлдвэрийн жишээг авч үзье. Хүн бүрт тэгш хандана гэдэг нь тэдний бүтээмжээс шалтгаалахгүйгээр ижил хөлс төлөхийг хэлнэ. Энэ нь нөгөөтэйгүүр бүтээмж муутай ажилтныг ажлаас халах боломжийг ажил олгогчид өгөхгүй бөгөөд бүтээмж өндөртэй ажилчдыг үнэлэхгүй байгаагаас шалтгаалж ажиллах сонирхлыг нь үгүй хийх болно.

Шударга ёс хүмүүсийг урагшлуулдаг бол тэгш байдал тэгдэггүй

5 Шударга ёс тогтсон тохиолдолд нийгэм тэгш бус байсан ч сайхан амьдарч чадна

Сэтгэл судлаач Алекс Шо (Alex Shaw), Кристина Олсон (Kristina Olson) нар дээрх таамгийг батлахаар судалгаа явуулжээ. Ингээд тэд 6 болон 8 настай Дэн, Марк хоёрыг өрөөгөө цэвэрлэ хэмээн хүсчээ. Шагналд нь хоёр хүүд нийт 5 баллуур өгсөн бөгөөд дундуур нь хугалалгүйгээр хувааж авахыг хүссэн байна. Ингээд хоёр хүү хоёул эрх тэгш байхын тулд 5 дахь баллуурыг зүгээр л хаяхаар шийджээ. Эндээс харахад тэд тэгш байдлыг хүсэж буй мэт харагдаж байгаа ч бүр цаашилбал шударга ёс хүсэж байгааг илтгэж байна. Учир нь өрөөг цэвэрлэхэд хоёр хүүд ижил боломж, нөөц байсан эсэх нь хамаагүй. Ямартай ч бодит байдал дээр илүү сайн ажилсан учраас нэгэнд нь 3 баллуур өгөхөөр боллоо гэж хэлсэн ч тэд уурлалгүй, сэтгэл хангалуун байх байсан. Үүнээс харахад хүмүүс шударга ёс тогтнож байх үед тэгш бус байсан ч сэтгэл хангалуун байж чадах нь харагдаж байна.

Шударга ёс тогтсон тохиолдолд нийгэм тэгш бус байсан ч сайхан амьдарч чадна

10
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()