Сурталчилгаа (15)
Хаах

Хятадуудын хачирхалтай уламжлалууд

2018-11-06, 12:30
4,813

1.3 тэрбум хүн амтай асар том эзэнт гүрэн болон философийн нэн эртний баялаг түүхтэй Хятад гэдэг их гүрэнд сайн сайхан бас хачирхалтай зүйлс олон бий. Тиймдээ ч хятадын уламжлал, зан үйлүүдийн заримыг нь хүмүүс сайн мэддэг бол заримыг нь сонсоод гайхаж ч мэдэх юм. Ингээд танд манай урд хөрш Хятад улсад байдаг хачирхалтай 10 уламжлалыг танилцуулахаар бэлтгэлээ.

Хятадуудын хачирхалтай уламжлалууд

1 4-ийн тоог алгасах

Бидний ихэнх нь хүлээн зөвшөөрдөггүй ч мухар сүсэгт итгэх итгэл маань хүчтэй гэдэг нь үнэн. Зарим маань 13-ны баасан гарагт хаашаа ч явахыг хүсдэггүйтэй ижил хятадууд 4-ийн тооны ханз үсэг “үхэл” гэсэн утгатай байдаг учраас тэрхүү тооноос зайлсхийдэг. Тиймдээ ч цахилгаан шат, байрны давхар хүртэл 4-ийн тоог алгассан байх нь элбэг.

4-ийн тоог алгасах

2 Цагаан бол гашуудлын өнгө

Гашуудал болоход хар хувцас өмсдөг уламжлалтай орнуудын иргэдэд Хятадуудын цагаан хувцас өмсдөг нь гайхмаар байдаг. Гэвч Хятадад цагаан бол үхлийг бэлгэддэг өнгө юм. Тиймдээ ч оршуулгын үеэр авс, зочдын хувцас, цэцэг, мөнгөний дугтуй гээд бүгд цагаан өнгөтэй байдаг.

Цагаан бол гашуудлын өнгө

3 Улаан дугтуйтай бэлэг

Төрсөн өдөр, төгсөлт, шинэ жилийн баяраар мөнгөтэй улаан дугтуйнууд бэлэглэх нь нийтлэг үзэгдэл. Энэхүү уламжлал нь Чин гүрний үеэс үүдэлтэй бөгөөд тэр үед зооснуудыг улаан туузаар холбон бэлэглэдэг байж. Улаан өнгө нь аз, амжилтыг бэлгэддэг бөгөөд чөтгөрийн сүнсийг зайлуулдаг гэж үздэг. Харин өнөө үед зөвхөн улаан дугтуй илгээж мөнгийг нь гар утсаараа дижитал маягаар өгдөг болсон байна.

Улаан дугтуйтай бэлэг

4 Хоёр удаа асуу

Хэн нэгнийг магтах, ямар нэг зүйл өгөхдөө хоёр удаа хэлж байх хэрэгтэй. Учир нь эхний удаад татгалзах нь өгч буй хүнийг хүндэлж буй хэрэг гэж хятадууд үздэг. Тиймээс хятад хүн танд бэлэг өгвөл эхлээд эелдгээр татгалзахдаа бэлтгэлтэй байгаарай. Харин хоёроос олон удаа татгалзвал ёс жудаггүй гэж бодох болно шүү.

Хоёр удаа асуу

5 Тэжээж байгаа нохой нь хэн гэдгийг нь тодорхойлно

Нохойн мах иддэгийг нь бодохоор энэ уламжлал нь хачирхалтай ч нийгмийн идэвхтнүүдийн тусламжтайгаар олон ноход аврагдаж байгаагийн хажуугаар зарим нь тэжээж буй нохойгоороо нийгмийн байр сууриа илэрхийлдэг болжээ. Зураг дээрх Төвд банхар 1,280,000 доллараар зарагджээ.

Тэжээж байгаа нохой нь хэн гэдгийг нь тодорхойлно

6 Буцалж байгаа ус уу

Өрнийн орнуудад халуун ундаа хэрэглэх нь элбэг ч хятадууд хууч өвчнөө намдаах, эрүүл байх үүднээс халуун ус ууж иржээ. Тиймээс ресторанд буцлам халуун ус захиалж уух нь нийтлэг үзэгдэл юм.

Буцалж байгаа ус уу

7 Сүнстэй гэрлэх уламжлал

Энэ уламжлалын талаар гадаад хүмүүс сонсвол уурлаж бухимдахаар бөгөөд өнөөдөр Хятадын цөөн газруудад энэ уламжлалыг хадгалсаар байна. Сүй тавьсан байсан хүн нь нас барсан эсвэл охины эцгийн талын үр удмыг үлдээх гэх мэт хэд хэдэн шалтгаанаар амьд хүнийг үхсэн хүнтэй гэрлүүлдэг аж. Харин хуримын ёслолд нас барсан хүргэнийг цагаан азарган тахиагаар төлөөлүүлэн оролцуулдаг байна. Түүнчлэн үхсэн хүнтэй гэрлэж, түүний өв хөрөнгийг өвлөх ч ёс уламжлал байдаг.

Сүнстэй гэрлэх уламжлал

8 Гоо сайхны үүднээс хөлийг нь боодог

Хятад эмэгтэйчүүдийн хөлийг боох уламжлал бүр 13-р зууны үеэс эхтэй бөгөөд өнөө үед устаж буй билээ. Энэхүү харгис уламжлалд эмэгтэй хүний хөлийг даавуугаар чанга боон жижигхэн “лянхуа” гутланд багтаадаг байна. Энэхүү уламжлалаас болж хөлийн хуруунууд хугарч, насан туршдаа хэлбэргүй хөлтэй болдог. Хэдийгээр дорнын гоо сайхны уламжлалууд баригдмал, хэцүү байдаг ч энэ уламжлал бол маш хэрцгий хэрэг юм.

Гоо сайхны үүднээс хөлийг нь боодог

9 Нүүрний халхавч

Цагаан, цонхигор арьс хятадуудын дунд маш алдартай. Тийм ч учраас хятад бүсгүйчүүд нүүрээ наранд бараг л гаргадаггүй. Ялангуяа далайн эрэг дээр энэхүү нүүрний халхавчийг зүүсэн эмэгтэйчүүдтэй та байнга таарах болно.

Нүүрний халхавч

10 Лийр хувааж идэж яавч болохгүй

Хятадад байхдаа эелдэг зангаар хоолоо хуваалцаж болох ч лийрийг хувааж болохгүй шүү. Хятадад лийр хувааж идэх нь “салах” гэсэн үгтэй утга дүйнэ. Тийм ч учраас лийр хуваалцахыг муу ёр гэж үздэг.

Лийр хувааж идэж яавч болохгүй

Бонус: Минималист хэрэглээ

Барууны ертөнцөд хоолны ширээн дээр олон төрлийн хутга сэрээ дэлгэдэг. Ялангуяа дээд зэрэглэлийн ресторанд байнга хэрэглэдэг. Харин Хятадад ганцхан савхыг бүх талаар маш сайн ашигладаг.

Бонус: Минималист хэрэглээ

8
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()