Шатар тоглох нь математикийн чадварыг нэмэгдүүлдэг гэж үнэн үү?

2018-11-10, 13:46
2,298

Шатрын спортоор хичээллэсэн хүмүүсийн математикийн ур чадвар мөн өндөр хөгжсөн байдаг гэдэг нь судалгааны ажлын үр дүнд нэгэнт тодорхой болсон зүйл билээ. Тэгэхээр шатар тоглоход суралцсанаар тооны ухаанд улам зүгширч байна гэж ойлгож болох уу? Энэ тал дээр салбарын эрдэмтэд хэд хэдэн судалгааны ажил бичжээ. Мөн олон багш нар тооны хичээлдээ шатартай холбоотой бодлого ашиглах болсон байна. Үр дүн нь юу байв?

Шатар тоглох нь математикийн чадварыг нэмэгдүүлдэг гэж үнэн үү?
Lada машинтай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа

Сүүлийн жилүүдэд хийгдсэн сургалтын олон туршилтын хүрээнд Орост шатар, даамыг сурагчдын хичээлийн нэг хэсэг болгон байнга тоглуулжээ. Үр дүнд нь тэдний тооны хичээлдээ гаргасан ахиц шатар тоглосноос илүүтэй "placebo effect" буюу ямарваа нэгэн сатааруулах зүйлээс үүсэх тайвшралтай илүү холбоотой болох нь ажиглагдсан байна.

Шинжлэх ухааны талаас үзвэл тусдаа нэг хүрээн дэх сургуулилт нөгөө хүрээний ур чадварт нөлөөлөх боломжгүй аж. 

Математикийн ур чадварт нөлөөлдөг хүчин зүйлсийн судалгаанд зориулагдсан нэгэн туршилтын үр дүн "Learning and Behavior" сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Туршилтаар гурав болон дөрөвдүгээр ангийн 233 сурагчдыг 25 цаг үргэлжилсэн шатрын дугуйланд хамруулжээ. Дараа нь судлаачид тэдний математикийн бодлого бодох чадварт ахиц гарсан эсэхийг нягталсан байна. Сурагчдыг шатар тоглосон, даам тоглосон, идэвхгүй байсан гэсэн гурван бүлэгт хуваан ажиглалт хийхэд тэдний математикийн чадварт нэгнээсээ илүү ахицтай байсан зүйл огт харагдаагүй байна. 

Хоёр дахь туршилтад зөвхөн даамны дугуйланд явсан 52 хүүхдийг хамруулжээ. Энэ удаа мөн л тэдний математикийн чадварт ялгаа гарсан шинж алга байжээ. 

Ингээд тэрхүү судлаачид "Шатар, даам гэх мэт тоглоомыг сургалтын хөтөлбөрт ашиглах нь ач холбогдол багатай. Иймд математикийн уламжлалт заах арга барилыг тиймэрхүү техникүүдээр солих боломжгүй" гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

12
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()