Сурталчилгаа (15)
Хаах

Нобелийн шагналаас татгалзсан 5 хүний түүх

1939 онд Нобелийн Энх тайвны шагналыг Германы удирдагч Адольф Гитлерт өгөх тухай санал гарсан ч Нобелийн хороо түүнийг нэр дэвшүүлэхээс татгалзсан юм. Үүнтэй зэрэгцээд шагналын болзол хангасан ч Германы химич Рихард Кун, Адольф Бутенандт нар Гитлерээс болж шалтгаангүйгээр шагналаасаа татгалзахад хүрч байжээ. Угтаа бол Нобелийн Энх тайвны шагнал бол бүхий л салбарын хамгийн дээд түвшний шагнал гэж хэлж болох бөгөөд амжилттай яваа эрхмүүд энэ л шагналын төлөө хөлс хүчээ урсгаж яваа. Гэвч энэхүү нэр хүнд бүхий шагналаас өөрийн саналаараа татгалздаг нэгэн ч байдаг гэнэ. Ингээд дэлхий дахины хамгийн нэр хүндтэй энэ шагналаас өөрсдөө татгалзсан нэр хүндтэй таван тохиолдлыг толилуулж байна. 

Нобелийн шагналаас татгалзсан 5 хүний түүх

1 Зохиолч Лев Толстой (Leo Tolstoy)

Нобелийн шагналаас татгалзсан хамгийн нэр хүндтэй нэр дэвшигчдийн тоонд Оросын зохиолч Лев Толстой зүй ёсоор багтана. Лев Никлаевич нь 1906 онд нэр дэвшихдээ 78 настай байсан бөгөөд хэрэв шагналаа гардан авсан бол хамгийн өндөр настай шагналтнуудын жагсаалтад орох байсан юм (Нобелийн шагналд нэр дэвшигчдээс хамгийн өндөр настай хүн бол Америкийн эдийн засагч 90 настай Леонид Гурвич).

“Дайн ба энх”-ийн зохиолч тэрээр Нобелийн шагналаас татгалзаж байгаагаа өөрөө шууд илэрхийлэх нь таагүй гэж үзээд Финляндын зохиолч Арвид Ярнефельдэд захидал бичиж “Энэ шагналаас намайг чөлөөлөхийн тулд ямар нэг зүйл хийхийг хичээгээч” гэж хүссэн байна. Ярнефельт ч энэ хүсэлтийг ёсоор болгож, улмаар Нобелийн уран зохиолын шагналыг Италийн яруу найрагч Жозуэ Кардуччи хүртжээ.

“Ясно полянийн ухаантан” гэгддэг Лев Толстой Нобелийн шагналыг дагалдаж ирдэг мөнгөнөөс нь болж л шагналаасаа татгалзсан гэдэг. Тэрбээр “Мөнгө гэдэг ямагт зовлон гамшиг дагуулдаг” гэж үздэг байжээ.

Зохиолч Лев Толстой (Leo Tolstoy)

2 Александр Солженицын (Alexander Solzhenitsyn)

Зөвлөлтийн зохиолч Александр Солженицыныг 1970 онд “Оросын уран зохиолын уламжлалыг хадгалахад зориулсан их үйлс болон эр зоригийн төлөө” Нобелийн уран зохиолын шагналд нэр дэвшүүлжээ. Харин зохиолч энэхүү нэр хүндтэй шагналаас татгалзаад зогсохгүй шагнал гардуулах ёслолд ч очоогүй юм. Учир нь тэрээр ердөө л тэрхүү шагналыг аваад Стокгольмоос эх орондоо буцаж очиход “агуу хүчирхэг” төр нь яаж угтахаас эмээсэн гэж хожим дурссан байдаг.

Чухам энэхүү үйл явдлын дараагаас зохиолчийн бүтээл дэлхий нийтийн хүртээл болж олонд танигдсан ч эсрэгээрээ улс төрийн шахалт, хавчлагад хүчтэй өртөж эхэлсэн юм. Тэгээд ч зогсохгүй 1971 онд түүний гар бичмэлийг хурааж, устгажээ. Учир нь 1973 онд Парист хэвлүүлсэн “Гулаг олтриг” ном нь эрх баригчдын тархины өвчин болж төр, зохиолч хоёрын сөргөлдөөний гол шалтгаан болж байсан юм. Гэсэн хэдий ч энэ ном Ле Мондо хэвлэлийн гаргаснаар ХХ зууны 100 шилдэг номын тоонд орсон байдаг. Тухайн үед Александр Солженицыныг эх орноосоо урвасан хэмээн ЗХУ-аас хөөсөн ч Нобелийн шагналын хороо 1974 онд дахин шагнал гардуулснаар тэрээр Нобелийн шагналт зохиолч болсон юм.

Александр Солженицын (Alexander Solzhenitsyn)

3 Жан-Поль Сартр (Jean-Paul Sartre)

Францын гүн ухаантан, зохиолч Жан-Поль Сартрыг 1964 онд “эрх чөлөөний төлөөх шинээр санаачилсан ажлууд болон уран бүтээлийн эрэл хайгуул, өнөөгийн нийгэмд оруулсан хувь нэмэр”-ийнх нь төлөө Нобелийн шагналд нэр дэвшүүлжээ. Гэсэн ч зохиолч энэ шагнал түүний хараат бус байдалд саад болно гэж үзээд татгалзсан байна. Түүнчлэн Сартр шагналаас татгалзаж байгаагаа 1964 онд Парист мэдэгдэл хийн зарлаж байжээ. Тэрээр мөн тэр жилээ уран зохиолоо орхиж байгаагаа мэдэгдсэн нь Нобелийн шагналаас татгалзсанаас нь илүүтэйгээр олны гайхшралыг төрүүлсэн юм.

Жан-Поль Сартр (Jean-Paul Sartre)

4 Фан Динь Кхай (Fan Din Khai)

Парист Вьетнамын төлөөлөгчдийг тэргүүлж энхийн хэлэлцээрт оролцсон улс төрийн зүтгэлтэн Ле Дык Тхо /жинхэнэ нэр нь Фан Динь Кхай/ 1973 оны Нобелийн энх тайвны шагналыг хүртэх ёстой байлаа. Тэр онд нь АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Генри Киссинжер ч мөн “Вьетнамын зөрчилдөөнийг шийдвэрлэхэд хамтран ажилласан” хэмээн шагналд  нэр дэвшээд байсан юм.

Мэдээж түүний шагнал хүртэх болсон гол шалтгаан бол хоёр талын дипломатуудын хүчин чармайлтаар "Гал зогсоох тухай" 1973 оны нэгдүгээр сарын 27-ны Парисын хэлэлцээрт гарын үсэг зурсан явдал байв. Гэсэн ч Фан Динь Кхай "Вьетнамын дайн бүрэн зогсоогүй байгаа учраас шагнал авах эрт байна" хэмээн мэдэгдэж шагналаас татгалзсан байна. Үнэхээр ч дайн дахин хоёр жил үргэлжилсэн байдаг.

Фан Динь Кхай (Fan Din Khai)

5 Рихард Кун, Адольф Бутенандт болон Герхард Домагк (Richard Kuhn, Adolf Butenandt and Gerhard Domagk)

Германы химич Рихард Кун, Адольф Бутенандт, микро биологич эмгэг судлаач Герхард Домагк нар мөн л Нобелийн шагналаас татгалзахад хүрч байжээ. Учир нь Нобелийн хороо 1936 онд Адольф Гитлерийг нэр дэвшүүлэхээс татгалзаж Энх тайвны шагналаа Германы Карл фон Осецки (Karl von Osetsky)-д хүртээхээр шийдвэрлэсэн байна. Улмаар нацист Германы удирдагч 1937 оны нэгдүгээр сарын 31-нд зарлиг гаргаж энэ ард түмний төлөөлөгчдийг Нобелийн шагнал хүлээн авахыг хоригложээ. Тэр ч бүү хэл Герхард Домагкийн “бактерийн эсрэг үр дүнтэй эм” гарган авсныхаа төлөө хүртсэн шагналыг нь 1939 онд хурааж авсан байна. Мөн Адольф Бетенандтын шагналыг 1939 онд, Рихард Куны шагналыг 1938 онд тус тус хураан авчээ. Гэсэн хэдий ч эдгээр эрдэмтдэд дайны дараа дахин Нобелийн шагналын диплом, медалийг гардуулсан боловч мөнгөн шагналыг нь өгөөгүй юм.

Рихард Кун, Адольф Бутенандт болон Герхард Домагк (Richard Kuhn, Adolf Butenandt and Gerhard Domagk)

6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()