Сурталчилгаа (15)
Хаах

Английн хатан хааны амьдралын бодит үнэн

Заримдаа бидний нүдээр хэн нэгний дадал зуршил инээдтэй ч юм шиг, эрүүл биш ч юм шиг санагдах нь бий. Гэхдээ тэдгээр дадал зуршлууд биднийг бусдаас онцгой нэгэн гэдгийн баталгаа ч болж чадна гэдгийг мартаж болохгүй. Үүнтэй адил Их Британийн хатан хаан Элизабет II-ын зарим зуршил яг л харь гарагаас ирсэн гэлтэй байдаг гэнэ. Тиймээс түүний хачин жигтэй дадал зуршлууд таны сонирхлыг татах нь гарцаагүй.

Английн хатан хааны амьдралын бодит үнэн

1 Аян замд гарахдаа нөөц цус заавал авч явдаг

Хатан хааны гадаад, дотоод дахь айлчлалд дагалдаж явдаг баг бүрэлдэхүүнд мэдээж хувийн эмч багтсан байдаг. Харин тэрхүү хувийн эмч хатан хааны зочилж байгаа газраас хамгийн ойрын эмнэлэг хаана байдгийг урьдчилан судалсан байх ёстой бөгөөд эмийн хайрцагтаа түргэн тусламжийн багаж хэрэгслүүд авч явдгийн дотор нөөц цус ч багтдаг байна. Энэ нь мэдээж цус алдсан тохиолдолд газар дээр нь цаг алдалгүй цус сэлбэх зориулалттай.

Аян замд гарахдаа нөөц цус заавал авч явдаг

2 Цонх нээхийг хэзээ ч зөвшөөрдөггүй

Бүгдийг ч бас биш ээ. Гэхдээ онцгойлон Бухингемийн ордны цонхыг нээхийг зөвшөөрдөггүй. Хэргийн учир нь барилга гадна талаасаа гоёмсог тансаг харагдах ёстой атал нээлттэй цонх үүнийг гажуудуулдаг гэж тэрээр үздэг байна. Тийм болохоор нүүрэн талын энэ цонхнуудыг маш ховор тохиолдолд, тодорхой хугацаагаар л нээдэг байна.

Цонх нээхийг хэзээ ч зөвшөөрдөггүй

3 Шоо шиг мөсийг үзэн яддаг

Хатан хаан Элизабет II аягандаа шоо хэлбэртэй мөс хийхэд хамгийн ихээр дургүй гэнэ. Учир нь бөмбөлөг хэлбэртэй мөсний чимээ нь дөрвөлжин хэлбэртэйгээс илүү аялгуутай сонсогддог болохоор хатан хаанд зориулж бөөрөнхий хэлбэртэй мөсийг тусгайлан бэлтгэдэг байна. Харин бөөрөнхий мөс хөлдөөдөг машиныг ханхүү Филиппийн эхнэр санаачилсан гэдэг.

Шоо шиг мөсийг үзэн яддаг

4 Цүнхэндээ ширээнд наалддаг дэгээ авч явдаг

Хатан хааны цүнхэнд та биднийх шиг мөнгө, паспорт байдаггүй хэрнээ наалддаг дэгээ байдаг гэвэл та итгэх үү? 

Хэргийн гол учир нь тэрээр очсон газартаа ширээн доор дэгээгээ бэхлээд цүнхээ өлгөдөг зуршилтай гэнэ. Үүний зэрэгцээ тэрбээр цүнхээрээ зарц нартаа дохио өгдөг бөгөөд цүнх нь шалан дээр байвал Хатан хаан явах гэж байгаа гэсэн үг, харин цүнх нь дэгээндээ өлгөөтэй байвал хатан хаан сэтгэл хангалуун байгааг илтгэдэг байна.

Цүнхэндээ ширээнд наалддаг дэгээ авч явдаг

5 Сахал, эрвээхэй зангиа ч бас онцгүй

Сахал нь эр хүний эр зоригийн илэрхийлэл гэгдэх нь бий. Харин хатан хаан Элизабет II–ын хувьд сахал ургуулах нь тун зохисгүй хэрэг гэж үздэг учир түүний эргэн тойрныхон бүгд сахлаа хуссан байдаг. Гэсэн хэдий ч түүний энэ дургүйцлийг үл хайхран ганц л хүн дүрэм зөрчиж сахлаа ургуулдаг нь түүний хайртай ач, ханхүү Харри юм.

Хатан хаан бас эрчүүдийн хантааз, эрвээхэй зангианд дургүй гэнэ.

Сахал, эрвээхэй зангиа ч бас онцгүй

6 Бүхий л хувцсаа дугаарладаг

Энэ бол хатан хааны дэг журамтай холбоотой асуудал биш бөгөөд зөвхөн түүний өөрийн сонирхол дээр тулгуурласан зуршил юм. Тэрбээр бүхий л хувцсаа дугаарлаж, хаана байгааг нь, хэзээ өмсөхөө бичиж хадгалдаг байна. Тэгээд ч зогсохгүй бүр тусгай дэвтэр хөтөлдөг. Учир нь Хатан хаан тод өнгө, сонгодог загвар сонирхдог болохоор ижил өнгийн хувцас өмсөж айлчилж буй газрынхаа орчноос ялгарахгүй байх вий гэж боддогтой холбоотой гэнэ.

Бүхий л хувцсаа дугаарладаг

7 Ордны найрагчийн цалинг дарсаар төлдөг

Ийм хүндтэй албан тушаалд нэр дэвшигчийг хатан хаан өөрөө сонгож авдаг бөгөөд сонгогдсон найрагчийн бүтээлүүд автоматаар "Үндэсний соёлын өв"-д тооцогдох болно. Харин найрагч тэдгээр үнэт бүтээлийнхээ хөлсөнд 200 фунт стерлинг юм уу, 400 литр дарс авдаг байсан бөгөөд одоогоор мөнгөн урамшууллыг больж зөвхөн торх дарс л өгдөг болсон байна.

Одоогоор Хатан хааны найрагчаар Шотландын нэрт яруу найрагч Кэрол Энн Даффи ажиллаж байна.

Ордны найрагчийн цалинг дарсаар төлдөг

8 Хэзээ ч шөл ууж, төмс иддэггүй

Мэдээж Букингемийн ордонд ийм хоол байдаг л байх, гэхдээ хатан хаанд хэзээ ч хэн ч ийм хоол өгдөггүй, санал ч болгодоггүй. Учир нь Хатан хаан төмсний цардуулаас болгоомжилдог нэгэн гэнэ. 

Хэзээ ч шөл ууж, төмс иддэггүй

9 Бөөрөлзгөнөд дуртай, гэхдээ ихээр идэж болохгүй

Бөөрөлзгөнө бол хатан хааны дуртай амттаны нэг хэдий ч тэрээр нэг их идээд байдаггүй. Учир нь яс нь шүдэнд наалдаж онцгүй харагдаж ч болох учир хүлээн авалт, арга хэмжээ зэрэгт өргөст хэмх, улаан лооль зэрэг үрт жимс, ногоо тавихыг хатуу хориглодог байна.

Бөөрөлзгөнөд дуртай, гэхдээ ихээр идэж болохгүй

10 “Үнсгэлжингийн” үйлчилгээ

Хатан хааны шинэ гутлыг түүнтэй хөлийн хэмжээгээр яг ижил өөр нэг эмэгтэй өмсөж хэвшүүлдэг байна. Хэдийгээр хатан хаан олон жилийн турш ижил брэнд, ижил хэв загварын гутал өмсөж байгаа ч шинэ гутал авчрахад хөл нухах ч юм уу таагүй зүйл тохиохыг тэвчдэггүй. 

“Үнсгэлжингийн” үйлчилгээ

15
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()