Сурталчилгаа (15)
Хаах

Бүх цаг үеийн хамгийн олон хүний урам хугалж, шуугиан дэгдээсэн видео тоглоомууд

Сүүлийн үед маш олон компани тоо томшгүй их цахим тоглоом үйлдвэрлэх болсон ч тэдний ихэнх нь хэрэглэгчиддээ хүрч чадалгүй дургүйцлийг нь хүргэх болсон. Үүнд олон шалтгаан бий. Жишээ нь, нэг компани тоглогчдынхоо хүслийг мэддэггүй бол нөгөө нь том зорилго тавьсан хэрнээ түүнийгээ гүйцэлдүүлж чадаагүйгээс болж эцсийн бүтээгдэхүүн нь олны бухимдлыг төрүүлдэг байна. Гэсэн хэдий ч зарим компаниуд өөрсдийн эхлүүлсэн төслийг эцэслэн дуусгахаар зорьдог бөгөөд тоглоомоо дахин өөрчилж гарган амжилт олдог тохиолдлууд ч байдаг. Өнөөдөр та бүхэнд тэдгээр алдаагаа засаж чадсан тоглоомуудаас хүргэж байна. 

Бүх цаг үеийн хамгийн олон хүний урам хугалж, шуугиан дэгдээсэн видео тоглоомууд

1 For Honor

  • Платформ: PC, PlayStation 4, Xbox One

"Ubisoft" компаний бүтээсэн "For Honor" нь эртний викинг, самурай хүлэгт баатруудыг хооронд нь тулалдуулдаг гардан тулааны тоглоом юм. "For Honor"-ийг олон хүн догдлон хүлээж байсан ч тэдний хүлээлт талаар өнгөрсөн юм. Хэдий тус тоглоомын гардан тулааны хэсгүүд зугаатай байсан ч олон тооны програмын алдаа болон тоглогчид хоорондоо холбогдох үед үүссэн серверийн асуудлуудаас болж сарын дотор нийт хэрэглэгчдийн 80 хувь нь "For Honor"-ийг хаясан юм. 

Гэсэн хэдий ч "Ubisoft" өөрсдийн бүтээлээ хаялгүй засаж сайжруулсан бөгөөд өдгөө "For Honor" ямар ч алдаагүйн дээр сайн сервертэй болж чадсан юм. Үүний үр дүн ч харагдаж тоглогчдын тоо аажмаар өссөн байна. 

For Honor

2 Rainbow Six: Siege

  • Платформ: PC, PlayStation 4, Xbox One

Мөн л "Ubisoft" компаний бүтээл. Алдарт "Rainbow Six" цувралын шинэ анги болсон "Rainbow Six: Siege" хоёр жилийн өмнө олон ч хэрэглэгчдийнхээ сэтгэлийг гонсойлгосон юм. Учир нь тоглоом хүмүүсийн сэтгэлд хүрсэн шиг олон контенттэй байж чадаагүйн дээр арай л өндөр үнэтэй байлаа.

Гэхдээ л "Ubisoft" энэ тоглоомыг хаялгүй үргэлжлүүлэн сайжруулсаар байгаа юм. Үр дүнд нь "Rainbow Six: Siege"-ийг хүн бүр л магтаж ярих болсон байна.

Rainbow Six: Siege

3 The Elder Scrolls Online

  • Платформ: PC, PlayStation 4, Xbox One

"The Elder Scrolls Online" бол "MMORG" буюу өөрийн хүссэн дүрээ бүтээн дэлхийн өнцөг булан бүрээс асар олон тооны тоглогчид өөр хоорондоо холбогдон тоглодог тоглоом юм. Мөн нэлээд алдартай "The Elder Scrolls" цувралын шинэ анги болсон болохоор хүн бүр л үүнийг тоглохыг тэсэн ядан хүлээж байлаа. Гэвч "The Elder Scrolls Online" аль болох их мөнгө салгахын тулд тоглогчдоос сар бүр нэмэлт төлбөр шаардаж эхэлсэн юм. Мөн тоглоомын доторх зохион байгуулалт эмх замбараагүй байсан нь томоохон шүүмжлэлд өртжээ.

Азаар "The Elder Scrolls Online" тоглогчдоос нэмэлт төлбөр шаардахаа больж тоглоомын дотоод ертөнцийн хэмжээг нэмэгдүүлж илүү сайн зохион байгуулалттай болгосон нь олны талархлыг хүртсэн юм. 

The Elder Scrolls Online

5 Pokémon Go

  • Платформ: Android. iOS

Анх гарахдаа дэлхийг байлдан дагуулсан "Pokémon Go" нэг сарын дотор тоглогчдынхоо 90 хувийг алдсан гэдэг. Учир нь "Pokémon Go" дээр хөөрхий өхөөрдөм мангасуудыг барихаас өөр хийх зүйл үнэндээ байсангүй. Харин одоо барьсан мангасуудаа илүү хүчтэй болгон бусадтай өрсөлдөх боломжтой болгосон нь олон хүмүүсийн эргэж ирэх шалтгаан болжээ. 

Pokémon Go

4 Final Fantasy XIV: A Realm Reborn

  • Платформ: PC, PlayStation 4.

"The Elder Scrolls Online"-тай адил "MMORG" форматтай энэ тоглоом эхнээсээ л шүүмжлэлийн гол бай болсон юм. Учир нь "Final Fantasy XIV"-т ижил төрлийн тоглоомуудаас ялгарах зүйл огт байгаагүйн дээр тоглоомыг тоглохын аргагүй болгодог програмын алдаанууд олноор гарч ирж байсан юм. 

Эцэст нь тус тоглоомын бүтээсэн "Square Enix" компани бүх зүйлийг эхнээс нь эхлүүлэн "Final Fantasy XIV: A Realm Reborn" нэртэй болгосон юм. Үр дүнд нь "A Realm Reborn" нь бусдаас эрс өөр, зугаатай, шинэлэг тоглоом болж чадсан байна. 

Final Fantasy XIV: A Realm Reborn

6 Diablo 3

  • Платформ: PC, PlayStation 3, PlayStation 4, Xbox 360, Xbox One

"Diablo 3"-ыг үнэхээр олон хүн хүлээж байсан. Учир нь тус тоглоомын өмнөх ангиуд нь бүх цаг үеийн шилдэгт тооцогддог учраас аргагүй байх. Харин "Diablo 3"-г тоглохын тулд байнгын онлайн байх ёстой байсан бөгөөд бусад олон серверийн асуудал үүсэж байжээ. Харин одоо тус тоглоомыг ямар ч интернет сүлжээгүй тоглох боломжтой болсон.

Diablo 3

7 The Division

  • Платформ: PC, PlayStation 4, Xbox One

"The Division" анх тоглогчдод найзуудтайгаа цуг асар том хотоор аялж дайснуудтай тулалдах боломжийг олгоно гэсэн амлалтаар олон хүнийг сонирхлыг татсан юм. Гэвч "The Division"-ий хот хов хоосон байсны дээр дайснуудыг хэд ч буудсан үхэж өгдөггүй гэсэн шүүмжлэлийг дагуулжээ.

Харин "The Division"-ий хөгжүүлэгч "Ubisoft" дээрх бүх алдааг залруулсны дээр тоглогчдод долоо хоног бүр бэлэг барих болсон байна.

The Division

8 Destiny

  • Платформ: PC, PlayStation 4, Xbox One

"Destiny"-г бүтээхэд 500 сая ам.доллар зарцуулсан нь тухайн үедээ хамгийн өндөрт тооцогдож байв. Гэвч тус тоглоомыг бүтээсэн "Bungie" компани энэ их зардлаа нөхөх гэсэн мэт тоглогчдоос тоглоомын алхам бүрт мөнгө нэхэн болсон нь олон хүний уурыг барсан юм. Үүний дээр "The Division"-тэй адилаар тоглоомын ертөнц үнэхээр хоосон байсан юм.  

Азаар "Bungie" компани алдаагаа ухааран "Destiny"-г илүү зугаатай болгохын тулд олон шинэ сонирхолтой үеүдийг үнэгүй хувилбараар  тоглогчдод бэлэглэсэн байна.

Destiny

9 Street Fighter V

  • Платформ: PC, PlayStation 4

Бидний сайн мэдэх гудамжны зодоон тоглоомын шинэ анги "Street Fighter V"-н зодооны тоглолт нь хэдий сайн болсон ч тоглогчид өөрсдийн хүссэн дүрээ авч тоглохын тулд заавал илүү мөнгө төлөх шаардлагатай байсан нь үнэндээ хэнд ч таалагдаагүй юм.

Харин удалгүй тус тоглоомыг бүтээсэн "Capcom" алдаагаа засан бүх дүрүүдээ үнэгүй болгосон юм.

Street Fighter V

10 No Man’s Sky

  • Платформ: PC, PlayStation 4, Xbox One

"No Man’s Sky" тоглогчдод хязгааргүй аялах огторгуйг амласан нь үнэндээ хүн бүрийн анхаарлыг татсан гэж болно. Огторгуйн ертөнцөд гарагаас гараг руу нисэн, хүссэн зүйлээ хийж явна гэдэг сайхан сонсогдож байсан нь мэдээж. Харин эцсийн бүлэгт тэр гарагууд нь хов хоосон байсан нь илэрч "No Man’s Sky"-ийн бүтээгчид хүн бүрийн ундуйцлыг төрүүлсэн юм.

Харин тэд няцсангүй тоглоомоо үргэлжлүүлэн хөгжүүлсээр байгаа бөгөөд одоо л "No Man’s Sky" анх хөгжүүлэгчдийн амлаж байсан шиг тоглоом болж чадсан байна. 

No Man’s Sky

6
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()