Машины дугуйг насосгүйгээр хэрхэн хийлэх вэ?

2018-11-10, 11:59
6,978

Автомашин эзэмшигч хүн бүр тээшиндээ заавал насос авч явахыг эрмэлздэг. Гэвч замд юу ч тохиолдож болох тул хэзээ нэг өдөр машины дугуйгаа хийлэх шаардлага гарсан ч насос олдохгүй байх нөхцөл байдалд орохыг хэн мэдэх вэ? Ийм үед таны машин дотор байдаг бусад хэрэгслүүд тус болж чадна.

Машины дугуйг насосгүйгээр хэрхэн хийлэх вэ?

Нүүрстөрөгчийн давхар исэл бүхий гал унтраагуур машин болгонд байх ёстой гэдгийг бид мэднэ. Энэхүү хэрэгслийг өөр зорилгоор бас ашиглаж болох аж.

Төлөвлөөгүй, ямар ч аргагүй нөхцөл байдалд орсон үед гал унтраагуур дугуйны насосыг орлож чадна. Гэхдээ үнэхээр яаралтай, өөрөөр хэлбэл хэдэн километр алхаж тусламж хүсэх эсвэл өөр зүйлээр аргалах гэсэн хоёрхон сонголттой үлдсэн тохиолдолд л гал унтраагуураа ашиглахыг зөвлөж байна.

Гал унтраагуураар дугуй хийлэхийн тулд танд шланг хэрэг болно. Хийн компрессорын хуучин шланг байсан ч болно. Үүн дээр нэмэгдээд жийрэг болгох втулька танд байвал сайн. 

Ерөнхийдөө гал унтраагуур дахь хийг шлангаар дамжуулан дугуй руугаа шахна гэж ойлгох хэрэгтэй.

Стандарт ОУ-2 унтраагуур ойролцоогоор 2 кг жинтэй байдаг. Дотор нь өндөр даралтаар шахагдсан 5 м3 хэмжээтэй хий агуулагддаг. Энэ нь суудлын машины бүх дугуйг дүүрэн хийлэхэд хангалттай хий гэсэн үг юм. Зөв хийлсэн байхад нэг дугуйн дээр нэг минутаас илүү удах ёсгүй.

10
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()