Сурталчилгаа (15)
Хаах

Яагаад нус, цэр ихээр ялгардаг вэ? Үүнийг эмчлэх аргууд!

2018-11-11, 11:40
3,596

Хүн бүрт нус, цэр бий. Энэ нь агаарт агуулагддаг хортой бодисуудыг шүүх зориулалттай. Гэвч заримдаа нус, цэр ногоон эсвэл шар өнгөтэй болж, амьсгалахад саад болон, хоолой өвтгөдөг. Харин үүний учир юунд байна вэ?

Яагаад нус, цэр ихээр ялгардаг вэ? Үүнийг эмчлэх аргууд!

1 Яагаад бидний бие нус, цэр их ялгаруулдаг вэ?

Бидний бие байнга цэр, нус ялгаруулж байдаг. Биед таагүй мэдрэгдээд эхэлбэл цэрийн нягтаршил өөрчлөгдсөнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл нус, цэр илүү өтгөн наалдамхай болсноор бие хүндэрдэг. Ингэж өөрчлөгдөх шалтгаан нь харшил, хамрын ханиад, хоолой, уушгины өвчин, тамхи татах болон хоол боловсруулах эрхтний өвчлөлтэй холбоотой байдаг.

Яагаад бидний бие нус, цэр их ялгаруулдаг вэ?

Ерөнхийдөө харшилтай хүмүүс нус, цэртэй байх нь элбэг бөгөөд харшил нь гистаминыг шахаж, бие махбодыг өдөөснөөс энэ нь загатнах, найтаах шалтгаан болдог. Дараа нь нус, цэрний мембранаас болж хамраас шингэн ялгарч эхэлнэ.

Нус, цэр нь уушгины дархлааны үйл ажиллагааны нэг хэсэг. Гэхдээ архаг ханиад бол архаг бронхитын шинж тэмдэг учраас анхаарал тавихгүй бол болохгүй шүү.

2 Нус цэр хэт их ялгарч байгаагийн шинж тэмдгүүд

Эхэндээ энэ нь биед тийм ч хоргүй мэт санагдана. Гэвч хамар битүүрэх нь биед үнэхээр зовиуртай байдаг. Ингээд хэт их нус, цэр ялгараад байгааг хэрхэн мэдэх вэ?

  1. Хамраас байнга ус гарах
  2. Хоолой өвдөх
  3. Ханиалгах
  4. Хамар битүүрснээс болж толгой өвдөх
  5. Хамар байнга битүүрэх
  6. Их хэмжээгээр найтаах

Нус цэр хэт их ялгарч байгаагийн шинж тэмдгүүд

3 Цэрийг хэрхэн анагаах вэ?

Амьдралын хэв маягаа өөрчилснөөр нус, цэрийг анагаах боломжтой. Өөрөөр хэлбэл идэж буй хоол, өдөр бүр хийдэг хэвшлүүдээ өөрчлөх юм. Доорх зөвлөгөөнүүд нус цэрийг анагааж, зовуурыг багасгахаас гадна урьдчилан сэргийлэхэд тань тусална.

1. Шингэн сайн уу

Ус сайн уух тусам цэр шингэрнэ. Мөн харшилд ч тустай. Хамгийн чухал дүрэм бол байнга шингэн сайн ууж байх юм. Гэвч ус уухаас бус ундаа, цай, кофе, шүүсийг шингэнд тооцохгүй шүү. Ус биеэс хорыг гадагшлуулж, нус, цэрийг анагаана.

Цэрийг хэрхэн анагаах вэ?

2. Агаараа байнга сэлгэ

Хуурай агаар хамрыг загатнуулж, усархаг болгодог. Харшилтай хүмүүс агаар хэт хуурай байвал найтаагаад эхэлдэг талаар сонсож байсан уу? Тиймээс орой бүр гэрийнхээ агаарыг сэлгэж, чийгшүүлж байвал сайн. Агаар цэвэршүүлэгчид сайхан үнэртэй эфирийн тос хийж өгвөл бүр ч сайн шүү.

3. Давстай усаар хоолойгоо зайл

Энэ нь хоолой загатнахыг багасгаж, хоолойг нээж өгнө. Нэг аяга бүлээн усан дээр 1 цайны халбага давс хийж хутгаад өдөрт хэд хэдэн удаа хоолойгоо зайлаарай.

4. Нусаа сайн ний

Нус, цэрээ сайн нийх буюу залгихгүй байх хэрэгтэй. Гэхдээ зөөлөн нийх хэрэгтэй бөгөөд хамрын салстаа гэмтээж болохгүй шүү. Байнга нус, цэрээ нийж цэвэрлэж байх нь амны хөндийг эрүүл байхад тусална гэдгийг санаарай.

5. Хоолны дэглэм барь

Илүүдэл жингээ хасах гэж барьдаг дэглэм шиг хатуу бус харин нус, цэрний ялгарлыг бууруулахын тулд доорх хүнсийг хоолондоо хэрэглэж эхлэх хэрэгтэй:

  • Салмон, туна, халбин болон сардин загаснууд
  • Хулуу, ханборгоцой, алим, нимбэг, өргөст хэмх, цагаан гаа, сонгино, сармис
  • Балжингарам цэцгийн цай
  • Чидун жимсний тос

6. Цээжнээс цэр ховхлохын тулд зөгийн бал ашиглаарай

Зөгийн балаа гурилтай холиод гарт наалдахгүй болтол нухаарай. Дээр нь бага зэрэг чидун жимсний тос нэмээд ахин гуриланд өнхрүүлээрэй. Сальфеткад тарааж тавиад цээж болон нуруун дээрээ тавьж хоноорой. Хэрвээ хүүхдэд хэрэглэх бол 2-3 цаг байлгахад хангалттай.

7. Соод болон зөгийн балаар ундаа хийж уу

Энэ бол ханиад хүрсэн, цээжинд цэр тээглэсэн хүмүүст маш тустай арга юм. Нэг цайны халбага зөгийн бал ½ цайны халбага хүнсний соод, 2-3 дусал нимбэгийн шүүс болон нэг аяга бүлээн усыг сайтар хольж хутгаарай. Ингээд үүнийгээ ууна. Энэ ундааг уушгиа цэвэрлэхийн тулд тогтмол ууж байж болно.

12
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()