Сурталчилгаа (15)
Хаах

Амин дэмүүдийг ямар хоол, хүнснээс авч болох вэ?

Хүний биеийн биологийн үйл ажиллагаа хэвийн явагдаж, эрүүл байхад амин дэм зайлшгүй хэрэгтэй билээ. Ихэнх хүмүүс хэрэгцээт амин дэмээ идэж буй жимс, ногооноосоо авдаг бол зарим нь нэмэлт бэлдмэл маягаар авдаг. Гэхдээ хүмүүс эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн, судлаач биш л бол ямар хүнсний бүтээгдэхүүнээс ямар амин дэм авч болох талаар яг тодорхой мэдэхгүй шүү дээ. Ингээд тэдгээр амин дэмүүд таны яг юунд хэрэгтэй болон тэдгээрийг юунаас, хэрхэн авах талаар дэлгэрэнгүй бөгөөд ойлгомжтой тайлбарлаж өгье.

Амин дэмүүдийг ямар хоол, хүнснээс авч болох вэ?

1 "А" амин дэм

Ямар тустай вэ?

  • Арьсыг залуужуулна
  • Үсийг эрүүл байлгана
  • Хумсыг бөх бат, эрүүл байлгана
  • Хараа сайжруулна
  • Яс сийрэгжэхээс сэргийлнэ

Юунаас авах вэ?

  • Ээдэм
  • Элэг
  • Лууван
  • Бууцай
  • Цитрусын төрлийн жимс
  • Яншуй
  • Хатуу бяслаг
  • Загасны мах
  • Өндөг
  • Сүү

Юунаас болж үйлчлэл нь муудах вэ?

  • Халуун температур
  • Удаан хугацаагаар хадгалах

Хэр хэмжээгээр хэрэглэх вэ?

  • Өдөрт 0.4-0.6 мг

"А" амин дэм

2 "B1" амин дэм

Ямар тустай вэ?

  • Тархины үйл ажиллагааг сайжруулна
  • Нойр сайн авахад туслана
  • Хоол шингээлтийг сайжруулна
  • Зүрх, биеийн булчинг эрүүл байлгана

Юунаас авах вэ?

  • Төрөл бүрийн шош, буурцаг
  • Шар айрагны хөрөнгө
  • Хиаг өвс
  • Самар
  • Гурвалжин будаа
  • Овьёос

Юунаас болж үйлчлэл нь муудах вэ?

  • Давс хийх
  • Удаан хугацаанд хадгалах
  • Хажуугаар нь кофе уух

Хэр хэмжээгээр хэрэглэх вэ?

  • Өдөрт 1.3-2.6 мг

"B1" амин дэм

3 "B2" амин дэм

Ямар тустай вэ?

  • Эсийг нөхөн төлжүүлнэ
  • Харааг сайжруулна
  • Булчинг хүчирхэгжүүлж, эрүүл байлгана

Юунаас авах вэ?

  • Сүү
  • Мах
  • Бүйлсийн самар
  • Өндөг
  • Хөрөнгө
  • Мөөг
  • Ээдэм
  • Гурвалжин будаа

Юунаас болж үйлчлэл нь муудах вэ?

  • Гэрэлтэй орчинд удаан хугацаагаар байлгах

Хэр хэмжээгээр хэрэглэх вэ?

  • Өдөрт 1.3-3 мг

"B2" амин дэм

4 "B5" амин дэм

Ямар тустай вэ? 

  • Ой санамжийг сайжруулна
  • Өвчнөөс эдгэрсний дараа хурдан тэнхрүүлнэ
  • Цусны эргэлтийг сайжруулна
  • Зүрхийг эрүүл байлгана

Юунаас авах вэ?

  • Ээдэм
  • Бүх төрлийн мах
  • Брокколи байцаа
  • Цагаан будаа
  • Гурвалжин будаа
  • Тахианы мах
  • Өндөгний шар
  • Сүүн бүтээгдэхүүн
  • Овьёосны каша
  • Хөрөнгө
  • Түрс
  • Самар
  • Шош, буурцаг

Юунаас болж үйлчлэл нь муудах вэ?

  • Олон дахин хөлдөөх

Хэр хэмжээгээр хэрэглэх вэ?

  • Өдөрт 5 мг

"B5" амин дэм

5 "B6" амин дэм

Ямар тустай вэ? 

  • Бие махбодыг залуужуулж сэргээнэ
  • Мэдрэлийн системийн хэвийн ажиллагааг хангана
  • Цусны судасны ажиллагааг сайжруулна

Юунаас авах вэ?

  • Амуу будаа (cereal)
  • Бүх төрлийн мах
  • Салмон загас
  • Улаан буудайн үр (нахиалсан)
  • Улаан буудайн хивэг
  • Туулайн бөөр модны самар
  • Ногоон салат
  • Байцай
  • Гадил

Юунаас болж үйлчлэл нь муудах вэ?

  • Гэрэлтэй орчинд удаан хугацаагаар байлгах

Хэр хэмжээгээр хэрэглэх вэ?

  • Өдөрт 1.3-2.0 мг

"B6" амин дэм

6 "B12" амин дэм

Ямар тустай вэ? 

  • Биеийн жинг хэвийн хэмжээнд барихад туслана
  • Ой санамж сайжруулна
  • Дархлааг сайжруулна
  • Ходоод гэдэсний хэвийн үйл ажиллагааг хангана

Юунаас авах вэ?

  • Бүх төрлийн мах
  • Шар буурцаг
  • Зөрөг цэцэг
  • Бууцай
  • Өндөгний шар
  • Бяслаг
  • Сүү
  • Хүрэн замаг
  • Далайн хясаа
  • Загасны мах

Юунаас болж үйлчлэл нь муудах вэ?

  • Гэрэлтэй орчинд удаан хугацаагаар байлгах
  • Халуун температурт байлгах

Хэр хэмжээгээр хэрэглэх вэ?

  • Өдөрт 2.0-5.0 мг

"B12" амин дэм

7 "C" амин дэм

Ямар тустай вэ? 

  • Арьсыг залуу харагдуулна
  • Үс, хумсанд тэжээл өгч, эрүүл байлгана
  • Сэтгэл санааны байдлыг дээшлүүлнэ
  • Дархлааг дэмжинэ

Юунаас авах вэ?

  • Ногоон гоньд
  • Хэрээн нүд (аспарагус)
  • Киви
  • Цитрусын төрлийн жимс
  • Нохойн хошуу
  • Чацаргана
  • Вандуй
  • Шош
  • Редиска
  • Цэцэгт байцай
  • Улаан өнгөт жимс

Юунаас болж үйлчлэл нь муудах вэ?

  • Чанах, жигнэх

Хэр хэмжээгээр хэрэглэх вэ?

  • Өдөрт 70 мг

"C" амин дэм

8 "D" амин дэм

Ямар тустай вэ? 

  • Ясыг бэхжүүлнэ
  • Цус бүлэгнэх үйл ажиллагааг дэмжинэ
  • Дархлааг дэмжинэ
  • Сэтгэл санааны байдлыг дээшлүүлнэ
  • Биеэс хорт бодисыг гадагшлуулна
  • Цусны эргэлтийг сайжруулж, зүрхний ажиллагааг дэмжинэ

Юунаас авах вэ?

  • Бяслаг
  • Үхрийн мах
  • Ургамлын тос
  • Масло
  • Ээдэм
  • Өндөгний шар
  • Загасны мах
  • Далайн гаралтай хүнс
  • Төмс

Юунаас болж үйлчлэл нь муудах вэ?

  • Шүлтлэг орчинд чанаж боловсруулах

Хэр хэмжээгээр хэрэглэх вэ?

  • Өдөрт 2.0-5.0 мг

"D" амин дэм

9 "E" амин дэм

Ямар тустай вэ? 

  • Бие махбодыг сэргээж залуужуулна
  • Нөхөн үржихүйн эрүүл мэндийг хэвийн байлгана
  • Сэтгэл санааны байдлыг дээшлүүлнэ
  • Орчны гаралтай өвчин эрсдлээс сэргийлнэ

Юунаас авах вэ?

  • Мах
  • Элэг
  • Сүүн бүтээгдэхүүн
  • Наранцэцгийн тос
  • Хулууны үрний тос
  • Оливийн тос
  • Эрдэнэшишийн тос
  • Масло
  • Самар

Юунаас болж үйлчлэл нь муудах вэ?

  • Удаан хугацаанд хадгалах

Хэр хэмжээгээр хэрэглэх вэ?

  • Өдөрт 30-50 мг

"E" амин дэм

10 "K" амин дэм

Ямар тустай вэ? 

  • Шархны эдгэрэлтийг түргэсгэнэ
  • Цусны бүлэгнэлтийг сайжруулна
  • Цусан дахь протромбины хэмжээг тэнцвэржүүлнэ

Юунаас авах вэ?

  • Бууцай
  • Хүрэн замаг
  • Ногоон цай
  • Гүзээлзгэнэ
  • Халгай
  • Нохойн хошуу
  • Байцай
  • Цэцэгт байцай
  • Улаан байцай
  • Лууван
  • Улаан лооль

Юунаас болж үйлчлэл нь муудах вэ?

  • Гэрэлтэй орчинд удаан хугацаагаар байлгах
  • Удаан хугацаанд чанаж боловсруулах

Хэр хэмжээгээр хэрэглэх вэ?

  • Өдөрт 1.0-2.0 мг

"K" амин дэм

7
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()