Сурталчилгаа (15)
Хаах

Дэлхийн удирдагчид яагаад эмэгтэй бие хамгаалагчидтай болох болов?

Энгийнээр бодоход л бие хамгаалах урлаг бол эрчүүдийн хийх ажил юм. Гэвч нэр хүндтэй зарим алдартнууд өөрийнхөө амь насыг гоо бүсгүйчүүдэд даатгадаг гэвэл та итгэх үү? Үнэн хэрэгтээ эмэгтэй бие хамгаалагч олон зуун жилийн өмнө ч байсан бөгөөд одоо ч байсаар байгаа юм. Тухайлбал бүр эртний Египетийн фараонууд, тахилч нар өөрсдийгөө эрэлхэг эмэгтэйчүүдээр хамгаалуулдаг байсан аж. Энэ уламжлал Хятад, Энэтхэг, Африк зэрэг улсад ч бий. 

Дэлхийн удирдагчид яагаад эмэгтэй бие хамгаалагчидтай болох болов?

Эмэгтэй бие хамгаалагчдад тавьдаг ганцхан хатуу шаардлага байдаг нь тэд онгон, хүүхэд гаргаагүй байх ёстой. Эрт үед зарим хаад, ноёд ирээдүйн бие хамгаалагчаа илүүү түрэмгий болгохын тулд ариутгадаг байсан ч гэж ярьдаг. Бас нэгэн хачирхалтай зүйл нь энэ салбарт ижил хүйстэн эмэгтэйчүүд илүү хүндлэл хүлээдэг бөгөөд тэднийг эсрэг хүйстнүүддээ илүү хэрцгий хандах чадвартай гэж үздэг байна. 

 

1 Хиллари Клинтон

Хилари Клинтон бүр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга болоогүй байхдаа эмэгтэй бие хамгаалагчдаар хүрээлүүлж, тэднийг нь “Хиларийгийн тэнгэрийн элч нар” гэдэг байжээ. Энхрий гоолиг бүсгүйчүүд боссынхоо төлөө амиа өгөхөд бэлэн байж Хилари ч эднийхээ тоог байнга нэмэгдүүлэн 13 хүргэсэн. Гэхдээ энэ бол түүний хамгаалалтын нийт ажилтны дөнгөж тавны нэг л дээ.

 

Хиллари Клинтон

Эдгээр бүсгүйчүүдийг ямар ч нөхцөлд аюулыг рефлексийн түвшинд мэдэрч чаддаг, ямар ч төрлийн буугаар буудаж чаддаг болгон сургаж бэлтгэдэг байна. Үүнээс гадна эмэгтэй хамгаалагчдын эрчүүдээс ялгарах хамгийн том давуу тал нь тэд боссыгоо шүршүүрт, ариун цэврийн өрөөнд байхад нь ч хамгаалж чадна. 

 

2 Муаммар Каддафи (Muammar Gaddafi)

Ливийн нас барсан удирдагч Муаммар Каддафи өөрийгөө ямагт эмэгтэйчүүдээр хамгаалуулдаг байсан гэдэг. Түүнийхээр бол эмэгтэйчүүд аюулыг маш хурцаар мэдэрдэг байгалийн зөнтэй учир “үхлийн салхи” хэмээн нэрлэдэг байжээ. Үнэхээр ч түүний зөв  байсан бөгөөд 1998 онд лалын фундаменталистууд түүний цувааг хааж дайрахад бие хамгаалагч хүүхнүүдийн нэг нь түүнийг амжиж аварсан гэдэг. Харамсалтай нь хамгаалагч бүсгүй амиа алдсан ч Каддафигийн эмэгтэй хамгаалагчдад итгэх итгэл улам бүр нэмэгдсэн юм. Энэ явдлаас гадна халдлагын үеэр эмэгтэй бие хамгаалагчид нь эсрэг талынхаа хүмүүсийг буудахын хажуугаар нүцгэн гараараа алж байхыг тэрээр нэг бус удаа харж байжээ.

Ингээд тэрээр бие бялдрын болоод сэтгэл санааны хувьд эмэгтэйчүүд ямар ч өөгүй хэмээн үнэлсэн байдаг.

Муаммар Каддафи (Muammar Gaddafi)

Үүнээс гадна дур булаам эмэгтэйчүүд алан хядагчдыг жинхэнэ аюул гэж хардаг. Тусгай ажил албанд сайхан бүсгүйчүүд байх нэг шалтгаан нь бусдад сайхан харагдах явдал.

3 Их Британийн хатан хааны гэр бүл

Энэ гэр бүлийн хувьд эмэгтэй бие хамгаалагчтай байна гэдэг ердийн л үзэгдэл. Учир нь Диана гүнж эрэгтэй бие хамгаалагчтай байхдаа нэгэнтэй нь учир ургуулснаас болж энэ гэр бүлийн бүсгүйчүүдийг зөвхөн эмэгтэй хамгаалагч нар хамгаалдаг болсон байна.

Одоогоор Кембрижийн гүнжийн бие хамгаалагчаар түрүүч Эмма Проберт ажиллаж байна. Бүсгүйчүүд хоорондоо дотно найзын холбоотой ч энэ нь Пробертын албан үүргээ өндөр түвшинд гүйцэтгэхэд садаа болдоггүй. 

Их Британийн хатан хааны гэр бүл

Ханхүү Харригийн гэргий Меган Марклын хувийн бие хамгаалагчаар мөн л эмэгтэй хүн ажилладаг.

Түүний хамгаалагч шаргал үстэй энэ эмэгтэйг цагдаа байсан гэдгээс өөр тодорхой мэдээлэл байдаггүй.

23
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()