Сурталчилгаа (15)
Хаах

Оросууд хонины хавиргатай шөлийг ингэж хийдэг!

Өвлийн хүйтэн улиралд амтат шөл ууж, ядаргаагаа тайлахыг хүсэхгүй хэн байхав. Ялангуяа шинэхэн хонины мах ядаргааг тайлахаас гадна шөл нь баялаг, өвөрмөц амттай байдаг. Тэгвэл бид танд хонины махаар хэрхэн амтат шөл хийх жорыг хүргэж байна.

Оросууд хонины хавиргатай шөлийг ингэж хийдэг!

Орц: (5-7 литрийн саванд зориулагдсан)

Хонины ястай, хавиргатай мах -1 кг

Ус - 2.5-аас 3 литр

Сонгино - 2ш

Чихэрлэг сонгино - 2ш

Төмс - 5-7ш

Амтат чинжүү - 2ш

Улаан лооль - 2ш

Сармис - 2 хумс

Халуун чинжүү - 1ш

Улаан перец - 5 гр

Хмели-Сунели амтлагч - 5 гр (Бүх хүнсний дэлгүүрт ийм нэрээр худалдаалагдаж байгаа)

Давс - өөрийн амталгаагаар

Ургамлын тос - 1-2 х.х

1 Луувангаа арилгаад том том хэрчинэ.

Луувангаа арилгаад том том хэрчинэ.

2 Сонгиноо хагас цагираг хэлбэрээр хэрчинэ.

Сонгиноо хагас цагираг хэлбэрээр хэрчинэ.

3 Амтат чинжүүгээ цэвэрлэж, том томоор нь хэрчинэ.

Амтат чинжүүгээ цэвэрлэж, том томоор нь хэрчинэ.

4 Улаан лоолио угаагаад уртаар нь том хэрчинэ. Улаан лооль нэмэхгүй байсан ч болно.

.

Улаан лоолио угаагаад уртаар нь том хэрчинэ. Улаан лооль нэмэхгүй байсан ч болно.

5 Сармисаа арилгаж жижиглэн хэрчээрэй.

Сармисаа арилгаж жижиглэн хэрчээрэй.

6 Хонины махаа томоор хэрчинэ.

Хонины махаа томоор хэрчинэ.

7 Хоолны савандаа ургамлын тос хийж халаагаад дээрээс нь хонины махаа хийж сайтар хуурна.

Хоолны савандаа ургамлын тос хийж халаагаад дээрээс нь хонины махаа хийж сайтар хуурна.

8 Сонгиноо нэмж дахин 2-3 минут хуурах хэрэгтэй.

Сонгиноо нэмж дахин 2-3 минут хуурах хэрэгтэй.

9 Хонины мах, сонгино дээрээ лууван нэмж хийгээд 2-3 минут хуурна.

Хонины мах, сонгино дээрээ лууван нэмж хийгээд 2-3 минут хуурна.

10 Халуун чинжүү болон улаан перецийг хонины махан дээрээ хийж шөл гаргана. Шөлнөөсөө хөөсийг нь авна.

Халуун чинжүү болон улаан перецийг хонины махан дээрээ хийж шөл гаргана. Шөлнөөсөө хөөсийг нь авна.

11 Буцалсных нь дараа галаа зөөллөөд дахин 30 минутын турш буцалгана.

Буцалсных нь дараа галаа зөөллөөд дахин 30 минутын турш буцалгана.

12 Халуун чинжүүгээ бүтнээр нь хийх хэрэгтэй. Чинжүүний үр нь орчихвол таны шөл хэтэрхий халуун ногоотой болно.

Халуун чинжүүгээ бүтнээр нь хийх хэрэгтэй. Чинжүүний үр нь орчихвол таны шөл хэтэрхий халуун ногоотой болно.

13 Шөлөндөө төмсөө хийгээд 40 минут буцалгаад амтална. Дээрээс нь улаан лоолио нэмээд дахин 10 минут буцалгана.

Шөлөндөө төмсөө хийгээд 40 минут буцалгаад амтална. Дээрээс нь улаан лоолио нэмээд дахин 10 минут буцалгана.

14 Чихэрлэг сонгиноо хагас цагираг хэлбэрээр хэрчиж шөлөө гаргахаас 5 минутын өмнө нэмнэ.

Чихэрлэг сонгиноо хагас цагираг хэлбэрээр хэрчиж шөлөө гаргахаас 5 минутын өмнө нэмнэ.

15 Бэлэн болсон шөлөө гал дээрээс аваад,  жижиглэсэн сармис нэмнэ.

Бэлэн болсон шөлөө гал дээрээс аваад,  жижиглэсэн сармис нэмнэ.

16 Энэхүү шөлийг 1, 2-р хоолны ямар ч хэлбэрээр идэж болно

1-р хоол маягаар идэхийг хүсэж байвал аяга эсвэл гүн тавганд хийж тавина. 2-р хоол болгоё гэвэл мах, ногоог нь гаргаж тавган дээр тавиад, шөлийг нь аяганд хийн тавиарай.

Энэхүү шөлийг 1, 2-р хоолны ямар ч хэлбэрээр идэж болно

15
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()