Сурталчилгаа (15)
Хаах

Хамгийн хачирхалтай ДНК–ийн 15 нээлт

2018-11-08, 17:36
3,830

Юун түрүүнд удмын ДНК буюу генийг судалж байгаа эрдэмтэд болон шинжлэх ухааны гайхалтай дэвшилд талархлаа илэрхийлье. Үүний ачаар л бид язгуур угсаагаа мэдэж эдгэршгүй өвчнүүдийг ч анагаах боломжтой болсон билээ. Ингээд бид танд энэхүү гайхалтай салбарт хийгдсэн хамгийн хачирхалтай 15 туршилтыг хүргэхээр бэлтгэлээ.

Хамгийн хачирхалтай ДНК–ийн 15 нээлт

1 Найз гэж бодож явтал...

74 настай Уолтер МакФарлэйн (Walter McFarlane) нь өөрийн биологийн гэр бүлийн талаар илүү ихийг мэдэх зорилгоор удмын ДНК тест өгөхөөр шийджээ. Учир нь түүнийг эмээ нь өсгөсөн бөгөөд жинхэнэ гэр бүлийнх нь талаарх мэдээлэл тодорхой бус байсан юм. Шинжилгээний үр дүнд Уолтер түүний найз, гудамжинд өссөн Алан Робинсон (Alan Robinson)-той ах дүүгийн холбоотой байж магадгүй гэдгээ олж мэджээ. Ингээд тэд маш олон жилийн дараа ах дүү гэдгээ мэдэн гэр бүлээрээ оройн хоол идэн тэмдэглэж байгаа талаар CNN агентлагаар мэдээлсэн юм.

Найз гэж бодож явтал...

2 Язгуур удам тань хэн бэ?

Хоёр Англи эмэгтэй өөрсдийгөө уугуул Америкчуудын үр удам гэдгээ мэдээд ихэд гайхжээ. Учир нь тэдний өвөг дээдсээс хэн нь ч Америкт амьдарч байгаагүй бөгөөд генийн шинжилгээний үр дүнд Дорин Ишэрвүүд, Анн Холл нар нь хэдэн зууны өмнө Англид нүүдэллэн ирсэн уугуул Америкчуудын удам гэдэг нь тодорхой болжээ. BBC агентлагаас мэдээлснээр тэдний өвөг дээдэс нь эрт үед Англид орчуулагч, омгийнхоо төлөөлөгч болон ирсэн байж магадгүй гэжээ. Энэ төрлийн нээлтийг маш ховор гэж үздэг бөгөөд тэдний уугуул Америк хамаатан садан Англид суурьшин өөрийн үр удмыг үлдээсэн байх магадлал мөн өндөр билээ.

Язгуур удам тань хэн бэ?

3 Эцэг эхчүүд болон тэдний өнгөрсөн амьдрал

Энэ бол "Houston Chronicle" сонины сэтгүүлч Пол МакГрат (Paul McGrath)–н эцэг, эхтэй холбоотой хэрэг юм. Тэрээр удмын ДНК тестээс ээжийгээ тэнгисийн цэргийн албанд ажиллаж байхдаа хэн нэгэнтэй нууц харилцаатай байсныг нь олж мэджээ. Мөн түүний аав нь төрсөн эцэг нь биш байсан бөгөөд үүгээр ч зогсохгүй тестийн үр дүнд өөрийн биологийн дүү Доминго Малакая (Domingo Malaquias)–г мэддэг болсон байна.

Эцэг эхчүүд болон тэдний өнгөрсөн амьдрал

4 Эцэг нэгт ах дүүс

Үүдэл эс ба нөхөн үржихүйн биологич Жорж Дөү (George Doe) генетикийн талаар сургалт явуулж байхдаа "23 ба ME" ДНК-ийн шинжилгээнд хэрхэн орсноо ярьсан юм. Түүний тестийн хариу огт санаанд оромгүй байсан бөгөөд Томас хэмээх залуутай генийн хувьд 22% нь ижил байсан нь тогтоогджээ. Энэ нь тэд эцэг нэгтэй гэсэн утгатай бөгөөд эцэг нь нууц амьдралтай байсан нь тодорхой болжээ. Энэ тестийн үр дүнгээс болж Дөүгийн эцэг эх салсан байна.

Эцэг нэгт ах дүүс

5 Эгч дүүс гэдгээ мэдсэн нь

Багадаа үрчлүүлсэн Мэтт Хэнингэр (Matt Heninger) удмын ДНК тест өгч өөрийн язгуур удмын талаар мэдээлэл авсан ч нэг их тоогоогүй байна. Гэвч хэдэн сарын дараа түүний үеэл байж болох Жойс Бюргенер (Joyce Burgener) гэдэг хүнээс цахим шуудан иржээ. Ингээд тэд ахин тест өгсний үр дүнд эгч дүү хоёр болохоо мэдэж Жойсыг 12 настай байхад Мэтт төрж байсныг санаж байгаа талаараа ярьжээ.

Эгч дүүс гэдгээ мэдсэн нь

6 Уулзахад тун ойрхон байж

Трэйси Мэлтон (Tracy Melton) өөрийн төрсөн эцгийг нас барсан гэж боддог байжээ. Харин удмын ДНК тест өгснөөр төрсөн эцэг Рэйналдо Делгадо (Reynaldo Delgado) нь амьд гэдгийг олж мэдсэн байна. Мэлтон эцгээсээ ердөө 12 милийн зайтай амьдарч байжээ.

Уулзахад тун ойрхон байж

7 Ээжийгээ өнгөт арьстан байсныг мэдсэн нь

Гэр бүлийнхээ нууцыг хадгална гэдэг одоо үед амаргүй асуудал болжээ.

Боб Хачинсон (Bob Hutchinson) өргөж авсан ээжийгээ өөрөөс нь ямар нэг зүйл нуугаад байгааг байнга мэддэг байсан бөгөөд ээж нь түүнд төрсөн эцэг эх нь Итали болон Швед хүн гэдгээс өөр зүйл огт хэлж байгаагүй аж. Ингээд тэрээр удмын ДНК тест өгтөл Сахарын Африк удамтай буюу ээж нь өнгөт арьстан байсан нь тогтоогджээ.

Ээжийгээ өнгөт арьстан байсныг мэдсэн нь

8 Үрчлүүлсэн гэдгээ мэдээд...

Нэйл Шварцман (Neil Schwartzman) өөрийгөө үрчлүүлсэн гэдгийг мэдэнгүүтээ удмын ДНК тест хийлгэхээр шийджээ. Тестийн үр дүнд тэрээр төрсөн эгчээ олсон бөгөөд ээж, эгч, дүү гурав нь тэрхүү тестийн дараа бие биенээ олон уулзжээ.

Үрчлүүлсэн гэдгээ мэдээд...

9 Удмаараа алуурчин байсан нь тогтоогдсон нь...

Харамсалтай нь удмын ДНК шинжилгээний хариу үргэлж сайн сайхан руу хөтлөхгүй.

Учир нь ийм шинжилгээний үр дүнд Калифорний цуврал алуурчин Грим Слийпэр (Grim Sleeper)–ийн эцэг нь мөн алуурчин гэдгийг олж тогтоожээ. Алуурчны ДНК–г бүрэн тогтоохын тулд идэж байгаад үлдээсэн пиццанаас нь шинжилгээ авсан байна. Калифорний түүхэнд анхны гэр бүлийн баривчилгааг энэ шинжилгээний үр дүнд хийсэн юм.

Удмаараа алуурчин байсан нь тогтоогдсон нь...

10 Жинхэнэ эцэг нь цагаан арьстан....

Африк-Америк гаралтай Марион Кёхн (Marion Cohen) удмын ДНК шинжилгээгээр 70% нь цагаан арьстан болох нь тогтоогджээ. Түүний төрсөн эцэг нь цагаан арьстан байсан бөгөөд төрөлх нутаг Виржинияд нь хар болон цагаан арьст хүмүүс хоорондоо гэрлэхийг хориглодог байсан учир ээж нь өөрийнх нь төрсөн эцгээс салсан байжээ. 

Жинхэнэ эцэг нь цагаан арьстан....

11 Төрсөн аав нь архичин байжээ...

"Дэнвэр Пост" сонин "Эмигийн зөвлөгөө" буландаа нэгэн сэтгэл эмзэглэмээр захидлыг нийтэлжээ. Учир нь тэрхүү захидал нь төрсөн эцгээ гэж боддог байсан хүнээ удмын ДНК шинжилгээгээр биш болохыг нь мэдсэн эмэгтэйн захидал байв. Түүний төрсөн эцэг нь гэр бүлийнх нь найз архичин нэгэн байж. Захидлын агуулга нь тэр одоо өөрийгөө хэн болохыг ч мэдэхгүй байна гэснээс гадна ДНК–ийн талаар хэт гүнзгийрүүлэн шинжлүүлэхгүй байсан нь дээр талаар дурдсан байна.

Төрсөн аав нь архичин байжээ...

12 Хачирхалтай холбоо

З хүүхэдтэй гэр бүл дахин нэг хүүхэдтэй болохыг хүсжээ. Тэгээд тэд арван настай, тархины өвчтэй охин Элианаг Хятадаас өргөж авсан байна. Харин тэд гэртээ ирэх замдаа Хятадаас яг тийм өвчтэй Кинли нэртэй охиныг өргөж авсан Галбиерзийн гэр бүлтэй тааралджээ. Хачирхалтай нь удмын ДНК–ийн шинжилгээгээр тэдгээр хятад охид эгч дүүс болох нь тогтоогдсон байна.

Хачирхалтай холбоо

13 Дүүгээ хайж байна

Лас Вегасын уугуул Рич Бодагерийн эцэг эх түүнийг 1968 онд өргөж авчээ. Үүнийг мэдсэн Рич өөрийн төрсөн эцэг эхийг олохоор шийдэж удмын ДНК шинжилгээ өгсөн байна. Шинжилгээний дараа тэрээр төрсөн эгчийгээ олсон төдийгүй эгч нь түүнийг 15 жилийн өмнө хайж ирж байсныг санасан байна.

Дүүгээ хайж байна

14 2 өөр эцгийн ихэр хүүхдүүд

Жессика Аллен (Jessica Allen) сайн дураар хоёр хятад хосын хүүхдийн тээгч эх болохоор шийджээ. Үр суулгалтын дараа Аллен ихэр хүүхэд тээсэн байсан ба хүүхдүүд эсэн мэнд төржээ. Гэвч ихэр хүүхдүүдийн нэг нь хятад хосуудын хүүхэд байсан бол нөгөөх нь Аллен болон түүний нөхөр Уордел Жэксон (Wardell Jackson)–ы хүүхэд байсан нь тогтоогдсон юм.

2 өөр эцгийн ихэр хүүхдүүд

15 Түүхийн үнэнийг мэдье

Бельгийн мэдээ сэтгүүлийн сэтгүүлч Жан-Паул Мулдэрс (Jean-Paul Mulders), түүхч Марк Вермерен (Marc Vermeeren) нар Гитлерийн хамаатан садны "Y"-хромосомын ДНК-г шинжилж үзжээ. Ингээд тэд Гитлерийн өвөг дээдэст Грек, Сицил, Хойд Африкийн удам байгааг олж нээсэн байна. Мөн Ашкенази иудейчүүд ч түүний удамд ул мөр үлдээсэн байжээ.

Түүхийн үнэнийг мэдье

19
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()