Сурталчилгаа (15)
Хаах

Шведүүдийн үйлдэл дэлхий нийтийг гайхшруулж байна

Иргэний бүртгэлийн бүрэн мэдээллийг багтаасан микрочипийг арьсан дороо суулгуулсан 4,000 орчим хүн Шведэд бий болжээ. Сүүлийн гурван жилийн хугацаанд ийм тооны Шведүүд нэг ширхэг цагаан будааны дайтай бичил элементийг гартаа суурилуулсан бөгөөд тэд биедээ ямар нэг түлхүүр, бичиг баримт авч явалгүйгээр өдөр тутмын амьдралаа хөнгөвчилж байгаа гэнэ. Тухайлбал ийм микрочипийн тусламжтайгаар тэд зөвхөн гараа ойртуулаад машинаа нээх, гэр, оффисын хаалгаа онгойлгох, фитнесийн үйлчилгээгээ авах зэрэг олон үйлдлийг хийж чадна.

Шведүүдийн үйлдэл дэлхий нийтийг гайхшруулж байна

Тус чипийг хүнд суулгахдаа пирсинг хийдэг аргыг ашигладаг байна. Гэвч ингэж хүний биед суулгасан техник эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг анагаах ухааны мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа юм.

Мөн "биохакер" буюу хүнд суулгасан төхөөрөмжөөр дамжуулж хүний биед нөлөөлөх хакерын үйл ажиллагаа цаашид бий болох хандлагатай байна. Гэхдээ зарим мэргэжилтнүүд бяцхан чипэнд хадгалагдах мэдээлэл нь хакеруудад ашиглагдахад тийм ч хангалттай биш тул санаа зоволтгүй гэж үзэж байгаа юм.

Швед улс бол иргэдийнхээ бүх хувийн мэдээллийг нэгдсэн санд оруулж чадсан цөөн улсын нэг юм. Учир нь Швед улсын 10 сая орчим иргэн технологийг хүний биед суурилуулах хандлагыг маш эерэгээр хүлээж авч байгаа учир бүх мэдээллийн санг цэгцтэй болгоход хялбар болсон байна. 

6
таалагдаж байна

16
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()