Сурталчилгаа (15)
Хаах

Таны хөлийг урт харагдуулах хувцаслалтууд

Бүсгүй хүн байгалиасаа л аливаа юмсын арга эвийг олох авьяастай төрдөг бөгөөд энэ чадвар нь хувцаслалтын тал дээр ч мөн давуу тал болж өгдөг. Учир нь бүсгүйчүүд биеийнхээ дутагдалтай талыг ердөө хувцаслалтаараа л өлхөн нууж чадна. Харин бид танд тэдгээр сэргэлэн бүсгүйчүүдийн нэгэн адил хувцаслалтаараа биеийнхээ өө сэвийг нуух буюу урт хөлтэй харагдах аргыг зааж өгөхөөр бэлтгэлээ.

Таны хөлийг урт харагдуулах хувцаслалтууд

1 Босоо судалтай хувцас

Хөндлөн судалтай хувцас хүнийг бүдүүн, өргөн харагдуулдаг бол босоо судалтай хувцас нь таныг эсрэгээрээ өндөр, туранхай харагдуулах болно. 

Босоо судалтай хувцас

2 Суудал өндөртэй бариу өмд

Өндөр суудалтай өмд буюу бүсэлхий хүртэл татагддаг өмд нь таны хөлийг илүү урт гоолиг харагдуулах болно. Тиймээс хэрвээ та өмд авахаар зэхэж байгаа бол, ийм загварын өмд аваарай.

Суудал өндөртэй бариу өмд

3 Богино юбка

Богино юбка хөлийг урт харагдуулдаг болохыг та мэдэх үү? Дулааны улиралд өвдөгнөөс дээгүүр урттай, бариу юбка өмсөх нь хөлийг урт харагдуулдаг ач холбогдолтой ажээ.

Богино юбка

4 Өнгөгүй туфль

Ийм туфль нь таны хөлийг үнэхээр сайхан харагдуулах болно. Тэрчлэн бараг бүх өнгийн хувцсан дээр төгс зохицдогоороо алдартай. Тиймээс охидоо өнгөгүй туфль сонгоорой.

Өнгөгүй туфль

5 Бэйж өнгөтэй урт түрийтэй гутал

Намхан охидуудад урт түрүүтэй гутал тийм ч зохимжтой харагддаггүй. Харин өвдөгнөөс дээш гарсан түрийтэй, биений өнгө бүхий өндөр өсгийтэй гутал нь тэдний хөлийг байгаагаас нь хамаагүй урт болгож харагдуулдаг гэнэ шүү.

Бэйж өнгөтэй урт түрийтэй гутал

6 Хурц үзүүртэй гутал

Дугуйрсан эсвэл дөрвөлжин хоншоортой гутал нь хөлийг богино харагдуулдаг. Харин урт, хурц хоншоор таныг тэгшхэн, урт хөлтэй харагдуулах болно. 

Хурц үзүүртэй гутал

7 Давхар юбка

Давхар юбка хөлийг илүү тодотгож өгдөг. Учир нь ташаа хэсэг өргөн харагдсанаар хөл туранхай, урт харагдах болно.

Давхар юбка

8 Тэгш бус хэмтэй юбка

Энэ төрлийн юубка нь таныг үнэхээр дур булаам, загварлаг харагдуулахаас гадна, тэгш хэмтэй юбкыг бодвол хөлийг илүү урт сайхан харагдуулдаг гэнэ шүү.

Тэгш бус хэмтэй юбка

9 Өндөрлөсөн гутал

Өндөрлөсөн загвартай буюу илүү зузаан ултай гутлууд нь хөлийг урт харагдуулдаг байна. Ялангуяа ийм төрлийн пүүз таныг илүү дур булаам харагдуулна. 

Өндөрлөсөн гутал

10 Тод өнгийн цамц, бараан өнгийн өмд

Бараан өнгийн өмд хэзээд хүнийг туранхай харагдуулдаг учир нь нарийхан хөл илүү урт харагддагтай холбоотой. Тиймээс бараан өнгийн өмдний тусламжтай, хөлийнхөө өөг далдалж болно. Харин дээгүүрээ тод өнгийн цамц өмсвөл хүмүүсийн анхаарал таны биеийн дээд хэсэг рүү чиглэж та илүү өндөр мэт харагдана. 

Тод өнгийн цамц, бараан өнгийн өмд

5
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()