Сурталчилгаа (15)
Хаах

Орчин үеийн нийгмийн бидэнд тулгаж буй 9 хуурамч үнэ цэнэ!

2018-11-17, 16:39
9,782

Хүүхэд байхад том болоод л хүссэн бүх зүйлээ хийж болох юм шиг санагддаг байж билээ. Гэвч бодит амьдрал дээр биднийг насанд хүрсэн ч эргэн тойрныхон маань амьдралд нөлөөлсөөр байдаг бөгөөд хамгийн наад зах нь эцэг эхчүүд хүүхэдтэй болохыг шаардана, найзууд өөрийн гэсэн бизнестэй болохыг зөвлөнө, хүрээлэл маань сүүлийн үеийн iPhone–той байхыг шаардана гээд тоочоод барамгүй олон зүйл бий. Яагаад эдгээр зүйлс ийм чухал байгааг асуухад бидний ихэнх нь “угаасаа чухал шүү дээ” эсвэл “бүгд л ингэж амьдардаг” гэж хариулах байх. Гэхдээ...

Орчин үеийн нийгмийн бидэнд тулгаж буй 9 хуурамч үнэ цэнэ!

1 “Амжилттай амьдарч байгаа л бол машинтай, байртай бас сүүлийн үеийн iPhone–той байх ёстой”

Өнөөгийн нийгэм хэрэглээ болон түүнээс авах таашаалыг идэвхтэй дэмжиж биднээс шинэ гар утас, таблет, үнэртэн, сүүлийн үеийн машин авахыг чимээгүйгээр шаардаж байна. Цаашлаад энэ хэрэгцээ бидний хүүхдүүдэд нөлөөлж эхэлсэн бөгөөд хүүхдүүд ч бас найзынхтайгаа ижил тоглоом авна гэж зөрүүдлэх болсныг харж болно. Харин хамгийн харамсалтай нь бид энэ хандлагаасаа болоод "iPhone"–той л болж байвал 6 сар бэлэн гоймон идэж, үнэтэй машин унаж байвал шатахууны үнийг дийлэхгүй байсан ч хамаагүй мэт аашлах болжээ. 

“Амжилттай амьдарч байгаа л бол машинтай, байртай бас сүүлийн үеийн iPhone–той байх ёстой”

2 “Яагаад бид өөрсдийгөө олны танил хүмүүсээс дорд үздэг вэ?”

Инстаграм дээрх үлгэрийн мэт амьдралтай охидыг харж өөрийгөө голох нь нэг төрлийн сэтгэцийн эмгэг бөгөөд биднийг өөртөө шүүмжлэлтэй хандахад хүргэдэг. Түүнчлэн зарим охид тэдгээр одууд шиг санхүүгийн чадамжгүй хэрнээ хуурамчаар дүр эсгэх болсон бөгөөд энэ нь тэдний зөвхөн өөрт байх өвөрмөц дотоод ертөнц буюу "эго"-г дарангуйлах болсон юм. Мөн энэ нь эргээд өөртөө итгэх итгэл, амьдралдаа сэтгэл хангалуун байх чадварыг асар ихээр бууруулж байдаг.

“Яагаад бид өөрсдийгөө олны танил хүмүүсээс дорд үздэг вэ?”

3 “Инстаграмгүйгээр би амьдарч чадахгүй”

Дүрэм нь маш амархан. Инстаграм дээрх зураг гоё байх тусам та бусдаас илүү амжилттай сайхан амьдарч байгаа мэт харагдана. Гэвч бодит амьдрал дээр зураг шигээ амьдралын хэв маягтай байх нь маш ховор байх болно. Энэ нь та нэг ёсондоо эргэн тойрны хүмүүсээ хуурч байгаатай адил бөгөөд тэд таны бодит амьдралыг хараад сэтгэл нь гонсойх болно. 

“Инстаграмгүйгээр би амьдарч чадахгүй”

4 “Сайн ээж байхын тулд бүх чадлаараа хичээж байна”

"Яг үнэндээ хэрвээ та ядраагүй бол сайн ээж биш" – энэ бол хүүхэд төрүүлсний дараа гардаг олон асуудлуудын ард нуугдаж байдаг бодит үнэн. Учир нь гялгар хавтастай сэтгүүл дээрх сайн ээжийн дүр төрх яг л хүүхэд төрүүлээгүй мэт гоё ганган, төгс бие галбиртай харагддаг. Мөн хүүхдийнхээ хүссэн бүхнийг биелүүлдэг л бол сайн ээж гэж тодорхойлох болсон нийгмийн хандлага маш буруу юм. Гэвч үнэн хэрэгтээ хүүхэд өсгөнө гэдэг амаргүй ажил бөгөөд эмэгтэй хүн ядруухан царайтай явж байлаа гээд арчаагүй ээж гэсэн үг биш.

“Сайн ээж байхын тулд бүх чадлаараа хичээж байна”

5 “Тогооч, оёдолчин байх нь ичмээр зүйл”

Хэчнээн жилийн турш манай нийгэм дээд боловсролтой хүнийг шүтэн биширч, биеийн хөдөлмөрийг дорд үзсээр байх вэ? 

Нийгэм нь өөрөө ч дээд боловсролтой болсноор том компанид ажиллаж тэр хэмжээгээрээ бусдад хүндлэгдэнэ хэмээн номлосоор байна. Харамсалтай нь энэ хандлагаас болоод хүүхдүүд оёдолчин, цахилгаанчин болохыг огт хүсдэггүй болжээ. Гэвч нийгмийн жинхэнэ баялгийг ажилчин анги бүтээдэг гэдгийг хэн ч ирээдүй хойч үедээ ойлгуулахыг хүсэхгүй байгаа нь харамсалтай. Түүнчлэн хэрвээ та эмчийн гэр бүлд төрсөн бол гэрийнхэн тань таныг үсчин болохыг хэзээ ч зөвшөөрөхгүй. Энэ бол гашуун үнэн. 

“Тогооч, оёдолчин байх нь ичмээр зүйл”

6 “1 саяас илүү цалинтай л бол ажиллана”

Бидний ихэнх нь ажил мэргэжлийн шатаар аажим аажмаар дээшлэхэд бэлэн биш байдаг бөгөөд түргэн хугацаанд амжилтад хүрэх хүсэл эрмэлзэлтэй байдаг. Харин энэ хандлагаасаа болоод хүмүүс хангалттай туршлага боловсролгүй хэрнээ өөрийг нь үнэлж, өндөр цалин өгөх ажил хайсаар маш их хугацаа алддаг. 

“1 саяас илүү цалинтай л бол ажиллана”

7 “2 цаг толины өмнө суусны эцэст таны натурал нүүр будалт бэлэн боллоо...”

Орчин үеийн бүсгүйчүүд хоёр төрөлд хуваагдаж байна. Эхнийх нь натурал нүүр будалт хийж, цөөн төрлийн косметик хэрэглэхийг эрхэмлэдэг бол нөгөө хэсэг нь мэргэжлийн нүүр будагчны түвшинд нүүрээ будаж сурах хэрэгтэй гэж үзэж байх жишээтэй. Гэхдээ энэ бүх хүн эцсийн бүлэгт бусдад сайхан харагдах ганцхан л зорилготой. Учир нь манай нийгэм аливаа хүнтэй гадна төрхөөр нь ялгаж харьцдаг учраас тэр. Тийм ч учраас охид, бүсгүйчүүд өөрийн төрөлх төрхийг голж нүүр будалттай хэчнээн цагаар ч хамаагүй нөхөрлөж, толины өмнө суух болсон юм.

“2 цаг толины өмнө суусны эцэст таны натурал нүүр будалт бэлэн боллоо...”

8 “Энэ жил та хаагуур аялсан бэ?”

Хаашаа ч яваагүй гэж хариулбал ямар ичмээр байх вэ?

Орчин үед амралтаа Италид өнгөрүүлж, Туркийн тансаг зочид буудлуудад захиалга өгч, нэг далайн эргээс нөгөө рүү нисэхгүй л бол үнэ цэнэгүй мэт болжээ. Харин энэ нь цаагуураа аяллыг трэнд болгож хэн илүү олон орноор аялсан бэ гэх өрсөлдөөнийг чимээгүй бий болгож эхэлсэн юм. Тиймдээ ч Энэтхэгт амралтаа өнгөрүүлж, долоо хоногийн сүүлийн өдрүүдээр Францад байж, бизнес аяллаар Малдив явсан зургууд Инстаграм дээр илүү олон зүрх цуглуулах болсон.

“Энэ жил та хаагуур аялсан бэ?”

9 “Таны тав тух бүхнээс чухал. Бусдын асуудал танд хамаагүй”

Хэрвээ та халтиргаатай замаар явж байгаад халтирч унан гараа гэмтээчихлээ гэж бодъё. Дэргэдүүр тань өнгөрөх хүмүүсийн хандлагыг төсөөлдөө. Сайндаа л тэд юу ч болоогүй мэт хажуугаар тань өнгөрнө муугаар бодвол нууцаар зураг бичлэгийг тань авна. Тусламж хэрэгтэй байгаа хэн нэгэнд гараа сунгана гэдэг энгийн зүйл мэт санагдаж байгаа ч өнөө үед эргэн тойрондоо болж байгаа зүйлсийг үл тоомсорлох хандлага трэнд болоод байна.

“Таны тав тух бүхнээс чухал. Бусдын асуудал танд хамаагүй”

57
таалагдаж байна

12
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()